Сар шинийн баяраар хоол хүнсээ зохистой хэрэглэж, илүүдэл жингээс сэргийлэх талаар ЭМЯ-наас өнөөдөр зөвлөв.
Цагаан сараар өөхтэй мах, бууз, хийжүүлсэн ундаа гэх мэтээр хэтрүүлбэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хоол хүнс ихээр хэрэглэдэг. Цагаан сарын баярын өдрүүдээр махны хэрэглээ нэмэгддэг учраас хоолны шингэлт сайжруулж, өтгөн хаталтаас сэргийлэх эслэг агуулсан, А, С аминдэмээр баялаг шинэ ногооны салат бэлдээрэй.
Анагаах ухааны доктор Б.Болормаа, Монгол эрэгтэй хүн өдөрт дунджаар 2500 Ккал, эмэгтэй хүн 2200 Ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэхэд зохистой. Монголчууд эртнээс уламжлалт цагаар сараар цагаан идээ, ундаагаар ширээгээ дүүргэн засдаг байсан бол орчин үед мах, махан бүтээгдэхүүн болон чихэрлэг хүнс хоол элбэг дэлбэг болсон.
Цагаалга буюу аарцтай будаа, сүүтэй будаагаа эхлээд хүртдэг. Дараа нь бууз, махан бүтээгдэхүүнээ хэрэглэдэг уламжлалаа дагах нь эрүүл мэндэд тустай. Эзэгтэй нар аль болох майонез, төмс гэх мэт шингэц муутай хүнснээс татгалзаж, ногоон өнгийн ногоо, навчит ногоо бүхий идээ, ундаагаар баярын ширээгээ засаасай гэж хүсэж байна.
Баярын өдрүүдэд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа бүү сулруулаарай. Халуун тогоонд хүүхэд түлэгдэх осол түгээмэл гардаг учир анхаарал болгоомжтой байхыг сануулав. Мөн "азын бууз" гэж зоос буузандаа хийсэн бол хүүхэд хахахаас сэргийлж, зочдодоо хоол гарахын өмнө хэлж анхааруулаарай гэв.
НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, 15-69 насны хоёр монгол хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, гурван хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс таргалалтыг бууруулах улс орны хэмжээнд анхаарал татсан асуудал юм.
Хүн өндөртөө таарсан жинтэй байх ёстой. Биеийн жингээ хянах хэд хэдэн арга бий. Бүсэлхийн тойргоо хэмжээнд эмэгтэй хүн 80 см-ээс бага, эрэгтэй хүн 90 см-ээс бага бол өөрийгөө хэвийн байна гэж дүгнэж болно. 40-өөс дээш настай хүн өөрийн өндрөөс 110 см-ийг хасна. 40-өөс доош настай бол өндрөөсөө 100-г хасаад хэвийн жингийн хэмжээгээ мэдэж болно.
Цагаан сараар өдөрт гурван айлаар шинэлж, нэг айлд дунждаар гурван бууз, хэрчим мах, сүүтэй цай, нийслэл салат идэхэд дунджаар 4000 Ккал орчим илчлэг авна гэсэн судалгааны дүн бий. Эрэгтэй хүн өдөрт 2500 Ккал, эмэгтэй хүн 2200 Ккал илчлэг авбал биеийн жингээ барих боломжтой гэж үздэг бол цагаан сараар гурван айлд ороход 4000 Ккал илчлэг авахаар байна. Гурван айлаар ороход 3500 Ккал илчлэг 420 грамм өөх болж биед хуримтлагдана. Тийм учраас алхах, гүйх зэргээр илчлэгийг шатаах дасгал хөдөлгөөн хийгээрэй гэж зөвлөв.