Сар шинийн баярын өдрүүдэд орон нутаг болон Улаанбаатар хот руу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг.
Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Мөн баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Хүчтэй салхи шуурганы улмаас орон нутгийн зам халтиргаа, гулгаа ихтэй байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Иймд хол, ойрын замд зорчихдоо:
- шатахууны нөөцтэй,
- дулаан хувцастай байх,
- хоол хүнсний нөөцтэй,
- автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших,
- авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах,
- архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.