“Your Valentine” тоглолтын хэвлэлийн хурал хоёрдугаар сарын 16-нд 20:00 цагт Holiday Inn зочид буудалд болсон. Тэнд сэтгүүлчид цуглав. MC Sniper-ийг, Bloo-г, Kim Hyun Joong-ийг тэнд анх удаа тийм ойроос харсан залуухан сэтгүүлч алгаараа амаа таглаад итгэн ядаж, тэгснээ яагаад, юунаас ч болсон юм бүү мэд, сэмхэн нулимсаа арчив. Хайрлаж, хүндэлж, биширч, сонсдог уран бүтээлчдээ хараад ингэтлээ сэтгэл догдолж, тэр догдлолоо огт нуулгүй илэрхийлж чаддаггүй явснаа бодож, тэр охиныг нэг их хайр тээсэн нүдээр харж зогслоо, би.
Өнгөрсөн хэд хоногт Монголчуудын зарим нь “Солонгосоос хэдэн дуучин ирсэн юм байх аа” хэмээн өнгөрүүлсэн бол, хэсэг нь дээр дурдсан сэтгүүлчийн адил “Энэ чинь MC Sniper, Bloo, Kim Hyun Joong шүү дээ” хэмээн зүрхээ дарж догдоллоо. Тэд буцаж, мэдрэмж үлдэв. Энэ бүхний ард хэн байв, тэднийг Монголд урьж, тоглолтыг нь зохион байгуулах санаа хэнийх юм бол?
"Your Valentine" тоглолтын ерөнхий зохион байгуулагч, Эвандис Энтертайментийн гүйцэтгэх захирал Жон Ко буюу Ко Сунг Хун (Солонгос нэр: Ko Sung Hun)-тай ярилцлаа.
-Тоглолт үзсэн үзэгчийн хувьд юуны өмнө танай багт баяр хүргэе. Тэр үдэш, тэр танхимд үнэхээр халуун, дулаан уур амьсгал бүрдсэн. Энэ тоглолтыг зохион байгуулах санаа анх хэнд, хэрхэн төрсөн бол?
-Баярлалаа. Ер нь бол энэ тоглолтыг зохион байгуулах санаа “Би Монголыг мэдэж байна. Харин үүнийг Солонгос хүмүүст яаж илүү таниулж болох вэ” гэдэг ярианаас л эхлэлтэй. Монгол, Солонгос дахь албаны хүмүүстэй ажил хэргээр болон монгол найзуудтайгаа уулзахдаа ч хоёр орны уран бүтээлчдийг оролцуулсан том тоглолт зохион байгуулах юм сан гээд л их ярьдаг байсан.
Монгол миний хоёр дахь эх орон.
Би Монголд ээж, аавынхаа хамт ирж, багаасаа амьдарч байгаа. Тиймээс Монгол миний хоёр дахь эх орон гэж боддог. Би хөгжимд маш их дуртай. Тиймээс хөгжмөөр, урлагаар дамжуулан хүмүүсийг хооронд нь хэрхэн холбож, Монгол Улсыг Солонгост, цаашлаад дэлхийд яаж таниулж болох вэ гэдгийг бодож явдаг юм. Нэг боломж нь тоглолт зохион байгуулах байсан. Учир нь хүмүүс эх хэлээрээ ойлголцохгүй байж болох ч хөгжмөөр нэг болж чаддаг шүү дээ.
-Та тоглолтын үеэр ч тайзан дээрээс Монголыг дэлхийд таниулах зорилготой гэж хэлж байсан. Яагаад гэж асуумаар байна?
-Дээр хэлсэнчлэн би бага наснаасаа Монголд амьдарч байна. Тийм болоод ч тэр үү Монгол орон, монгол хүмүүс гэр бүл минь юм шиг санагддаг болсон. Хүний баяртай, гунигтай аль ч үед гэр бүл хамт байдаг, хамгийн түрүүнд бодогддог маш том орон зай шүү дээ.
Монголд амьдрахад заримдаа хэцүү, хүндрэлтэй санагдах үе байдаг. Нэг удаа гадаадаас найз маань ирээд Монголын талаар таагүй зүйл хэлэхэд надад тэр нь маш муухай санагдсан.
Тэр үед л би өөрийгөө “Өө би чинь энэ улсыг үнэхээр хайрладаг юм байна шүү дээ” гэж өөрийгөө анзаарсан. Харин эсрэгээрээ Солонгосоос хүмүүс ирээд Монголыг гайхан магтахад гоё сайхныг нь мэдрүүлж, таниулж чадлаа гээд маш их баярладаг. Тэгэхээр энэ гайхалтай байгалийг, соёлыг ганцаараа мэдээд байх биш “Монгол ийм сайхан орон шүү дээ” гэж таниулж Монголын тухай, Монгол хүмүүсийн тухай илүү их сурталчилж, илүү их ажил хиймээр байна.
-MC Sniper, Bloo, Kim Hyun Joong нарыг Монголд урихаас эхлээд өнөөдрийг хүртэл нүсэр ажил болсон нь мэдээж байх. Зохион байгуулалт үнэхээр сайн байсан гэж би үзэгчийн хувьд дүгнэсэн. Харин зохион байгуулагчид өөрсдөө ямар сэтгэгдэлтэй байна вэ? Та нар чадсан уу?
-Үнэнийг хэлэхэд тийм ч амар байгаагүй (инээв.сур). Сэтгэл хөдлөлөөр эхлүүлсэн ч гадаадын уран бүтээлчдийг урьж тоглолт зохион байгуулахад харилцаа, санхүүгээс эхлээд маш олон асуудал тулгарсан. Төсөөлснөөс ч хэцүү байсан. Гэхдээ бууж өгөхийг хүсээгүй. Нэг зорилгын төлөө цугларсан маш олон хүний хүчээр энэ бүхнийг давлаа.
Нийт 150-200 хүн арын албанд ажилласан. Нэг сарын турш манай багийнхан өдөрт 2-3 цаг л унтсан даа. Одоо ч харвал бидний нүдний доогуур ядарсныг илтгэх хөх туяа татсан байгаа. Тоглолт зохион байгуулах багийн хүн болгон өдөрт бараг нэг удаа уйлсан байх (инээв.сур). Гэхдээ тоглолтыг үзээд үнэхээр сэтгэл хангалуун байгаа үзэгчдийн халуун дулаан уур амьсгалаас манай багийнхан урам зориг авсан байх гэж бодож байна.
Уран бүтээлчид Монголын тухай үнэхээр сайхан сэтгэлтэй буцсан.
Гэхдээ би энд нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Тоглолт зохион байгуулах багийг хүчилж, гуйж цуглуулаагүй. Үнэхээр Монголоо таниулчих юм сан гэсэн залуус энд, тэндээс аяндаа л цугларчихсан. Аливаа шийдэх асуудал тулгараад “Одоо яах вэ” гэхэд л зөв цагт зөв хүмүүс гарч ирж тусалж, дэмжсээр бид энэ бүхний ард хамтдаа гарлаа. Ирсэн уран бүтээлчдээс хамгийн сүүлд (2024.02.20) MС SNIPER буцлаа. Би лав одоо хоёр, гурав хоног орноосоо босохгүй байх.
-Та уйлсан уу?
-Би байнга л уйлсан (инээв.сур). Тоглолтын үеэр дуулахад миний хоолой гарахгүй, зангираад байсан.