Таван Богд Группийн охин компани болох Улаанбаатар гурил ХХК нь Монгол улсын стратегийн үндсэн хүнс болох эх орны хөрсөнд ургуулсан улаан буудайгаар 9 нэр төрлийн бүтээгдэхүүн дагнан үйлдвэрлэж, ард түмэндээ хүргэж ирсэн.
Улаанбаатар гурилын үйлдвэр Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Архангай, Увс, Хэнтий, Дорнод, Дархан-Уул аймгийн 300 гаруй харилцагч тариаланч, иргэн аж ахуй нэгжээс нийт 110,000 орчим тонн түүхий эдийг тогтмол татан авдаг. Стандартын шаардлага хангасан шинэ ургацын анхны буудайг Дархан-Уул аймагт байрлах Улаанбаатар гурилын үйлдвэрт Сэлэнгэ аймгийн “Асралт өндөр хайрхан” ХХК-аас, Архангай аймгийн аж ахуйн нэгжүүдээс хүлээн авлаа.

Өвлийн туршид техник хэрэгслээ бэлтгэн, хаврын туршид хөрс талбайгаа бэлтгэн, зуны 3 сар ус бороо, салхи шуурганаас ариглан ургуулсан тариаланчдын нөр их хөдөлмөр шингэсэн буудайгаар хийсэн шинэхэн гурил та бүхний гар дээр удахгүй очиход бэлэн болоод байна.
Буудайн гурилын үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох улаан буудай нь чанар, стандарт хангасан байх нь хамгийн чухал. Буудайн чанар өндөр, сайн байх нь үйлдвэрлэл өгөөжтэй, гурил чанартай, баталгаатай байхад нөлөөлдөг.
Улаанбаатар гурилын үйлдвэр нь стандартын дагуу тээвэрлэгдэн ирсэн улаан буудайнаас дээж аван хяналтын лабораторид хими болон физикийн үзүүлэлтүүд, буудайн эзлэхүүн жин, чийг, цавуулаг, тарианы болон гаднын хольцыг нарийн шинжлэн шаардлага хангасан буудайг хүлээн авдаг.

Улаанбаатар гурил нь ус даах чанар сайтай, шаргалтсан өнгөтэй, шим тэжээлтэй, чанараа тогтмол хадгалдаг нь Улаанбаатар гурил компани гурилын үйлдвэртээ “Хүнсний аюулгүй байдлын HACCP” стандарт, “Олон улсын чанарын бодлого ISO 9001:2015” стандартуудыг нэвтрүүлэн тариалангийн талбайгаас эхлүүлээд хэрэглэгчийн гарт хүртэлх бүхий л процесст стандартуудаа мөрдлөг болгон ажилладагт оршдог.
Уг стандартуудын дагуу тариаланчдад хөрсний зөв сэлгээ, агроном, хөрс боловсруулалт, хөрс хамгаалалтын зөвлөмж, чиглүүлэг өгч бодис бордоог оновчтой хугацаанд хийх, уринш сайн хийж зэрлэг ургамлыг устгах зэрэг сургалтаар ханган хамтран ажиллаж байна.
Хүн амыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр бүрэн хангах, хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг сайжруулах үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхаа нийт ажиллагсад, малчид, тариаланч, ногоочид Та бүхэндээ ургац нь арвин, ажил нь өрнүүн байх болтугай.
Амт чанарын дээд Улаанбаатар гурил