Сангийн сайд Б.Жавхлан тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж, ойролцоо түвшинд хүргэнэ гэж мэдээлсэн. Эл асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу төсвийн тодотгол хийхээр болсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн зөрүү ба, итгэлцүүрийн тухай ойлголт өгөх мэдээллийг бэлтгэжээ.
Тэтгэврийн зөрүү гэж ижил ажил мэргэжлээр ойролцоо жил ажиллаж, шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн хэмжээ нь тэтгэвэр тогтоолгосон оноосоо хамаарч ялгаатай байхыг хэлнэ. Харин итгэлцүүр нь анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн цалингийн түвшинд хүргэх тоон илэрхийлэл юм.
Итгэлцүүр хэрэглэсэн цалингаас тэтгэврийг дахин бодсоноор ижил мэргэжлээр ойролцоо жил ажиллаж шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн зөрүү ойртох юм байна. Одоо мөрдөж байгаа тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газрын 2014 оны тогтоолоор баталсан бөгөөд жил бүр шинэчлээгүйгээс тэтгэврийн зөрүү нэмэгдсээр байна.
Шинэ итгэлцүүр хэрэглэн тэтгэврийг өөрчлөн тогтоох жишээ:
- 1990 онд тэтгэврээ тогтоолгосон багш Болд, 2007 онд тэтгэврээ тогтоолгосон багш Наран нар нь 2022 онд тэтгэврээ тогтоолгосон багш Чимэгээс 280 болон 130 мянган төгрөгөөр тус тус зөрүүтэй тэтгэвэр авч байна. Харин шинэ итгэлцүүр хэрэглэж тэтгэврийг нь бодсоноор эдгээр багш нарын тэтгэврийн зөрүү ойртож 840-890 мянган төгрөг болно.