УИХ-ын ээлжит чуулганы өчигдрийн (2025.04.17) нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уул уурхайн салбар 2024 оны жилийн эцсийн байдлаар
- Дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь,
- Аж үйлдвэрийн салбарын 72 хувь,
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь,
- Экспортын орлогын 94 хувь,
- Төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлсэн байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байдаг байна.

Хууль санаачлагч нь Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан юм. Төсөлд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10.3 дахь хэсгийг “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэж болно” хэмээн өөрчлөн найруулахаар тусгасан.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэмээн Ц.Туваан сайд тайлбарлалаа.

Яаралтай горимоор хэлэлцсэн Уул уурхайн биржийн хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг "түүхий байна" хэмээн шүүмжлэв.
"ХАШИРСАН ХҮН: НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ДАРААГИЙН ХУВИЛБАР БОЛОХ ВИЙ!"
Уул уурхайн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Би уг нь өөрийн салбар руу дайраад байхыг хүсдэггүй. Гэхдээ энэ бол биржийн тухай хууль биш байна. Ингэж сэглэж байхаар үүнийгээ зүгээр хүчингүй болго. Биржийн тухай хуулийн гол амин сүнс ТӨХК-иуд нийтийн баялгийг олборлоод гадагшаа гаргаж байгаа бол заавал биржээр ил тод, шударга өрсөлдөөний дүнд зах зээлийн үнэд хүргэж борлуулах ёстой. Энэ заалт уг хуульд алга.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Яаралтай горимоор орж ирж байгаа хуулийн төслүүд нь УИХ-д засаж сайжруулах, нягтлах, цаашлаад олон нийтийн дунд хэлэлцүүлэг үүсгэх шаардлага үүсгээд байна. Маш олон төслийг буцаах шаардлагатай болоод байна. Буцаахаар УИХ нь буруутай мэт яриад байдаг. УИХ нь ЗГ-ын хуулийн тасаг шиг ажиллахгүйг хатуухан хэлмээр байна.
Мөн төрөөс аливаа харилцааг журмаар зохицуулахаас татгалзах зорилгыг тавьж буй. Гэтэл Уул уурхайн биржийн хуулийн төсөлд “Геологийн алба журмаар зохицуулна” гэсэн заалт байгааг шүүмжилж, анхан болон дунд шатны байгууллага УИХ-ын тогтоох хэм хэмжээг тавьж болохгүйг сануулав.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Уул уурхайн биржийн тухай хуулийг дэмжиж байгаа ч гуя дагаж хүзүү гэгчээр гурван өөр үзэл баримтлал хуулийн төслийн дунд байгааг шүүмжлэв. Тодруулбал Value exchange буюу баялгын сан, цөмийн энергийн агентлаг байгуулах зэргийг дурдсанаар "тоон дотор үсэг цохиж" буйг шүүмжлэв.
Нүүрсний хулгайн бас нэг хувилбар болох вий гэдгийг хэд хэдэн сайд анхааруулав. Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Бид нүүрсний хулгайгаа ярьж арайхийж нэг дууссан. Гэтэл одоо биржийн өөрчлөлт бол оффтэйк гэрээний дахиад нэг хувилбар л байна. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг..." хэмээсэн юм.
Бодит байдал дээр биржээр худалдан авсан нь нүүрсээ хүлээгээд, харин монгол дарга нар нь урдуур орж нүүрсээ тээвэрлүүлдэг, цаашлаад тээврийн үнэ ч "тэнгэрт хадсан" байгааг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шүүмжлээд, эхлээд энэ мэт авлига, шударга бус байдлыг таслан зогсоохыг сануулав.
Мэдээж засаж сайжруулах нь сайшаалтай ч Уул уурхайн биржийн төсөлд оруулах өөрчлөлтийг илүү сайн боловсруулах шаардлагатайг онцлоод ирэх долоо хоногийн пүрэв гаргийн чуулганаар дэмжих эсэхэд гишүүдээс санал авахаар болов.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм.
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/10 дугаар зүйлийн 10.5, 10.6, 10.7 дахь хэсэг:
“10.5.Энэ хуулийн 10.2-т заасан этгээд нь уул уурхайн бүтээгдэхүүний баяжуулалт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээж, экспортлох зорилгоор дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрт биржээр дамжуулан арилжиж болно.
10.6.Энэ хуулийн 10.2-т заасан этгээд уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэхээс бусад зорилгоор дотоодод борлуулахыг хориглоно.
10.7.Ашигт малтмалын тухай хуулийн 35.11-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглагдах түлшийг нийлүүлэгч аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтад энэ хуулийн 10.2 дахь хэсэг хамаарахгүй.”
2/13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг:
“13.4.Энэ хуулийн 14.7-дзаасан мэдээллийг Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэгтгэж, хяналт тавина.”
3/14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэг:
“14.6.Уул уурхайн бүтээгдэхүүний чанар болон зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан энэ хуулийн 14.3-т заасан үнэд өөрчлөлт оруулахаар гэрээнд тусгаж болно.
14.7.Цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын талаар мэдээллийг Цөмийн энергийн тухай хуулийн 47.1.1-д заасны дагуу Олон Улсын Атомын Энергийн агентлагт хүргүүлнэ.”
4/16 дугаар зүйлийн 16.3, 16.4, 16.5 дахь хэсэг:
“16.3.Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд арилжих журмыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар батална.
16.4.Энэ хуулийн 14.6-д заасан үнэд өөрчлөлт оруулахтай холбогдох аргачлалыг батална.
16.5.Энэ хуулийн 14.1-д заасан бараа хүргэлтийн байршлыг батална.”
2 дугаар зүйл. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:
“10.3.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэж болно.”
2/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг: “14.1.Биржийн арилжааны үнийг Олон Улсын худалдааны танхимаас гаргасан худалдааны бараа хүргэлтийн байршилтай уялдуулж тогтооно.”
3 дугаар зүйл.. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.