Үндсэн хуулийг чандлан сахиулагч баталгаа нь Үндсэн хуулийн цэц юм. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэцтэй холбоотой чухал шийдвэрүүдийг УИХ гаргав. Тавдугаар сарын 30-нд УИХ цэцийн гурван гишүүнийг томиллоо.
Маргааш нь буюу тавдугаар сарын 31-ний өдөр Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан болжээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Г.Баясгаланг сонгов.
Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгодог. Гунгаагийн Баясгалан Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-наас өнөөг хүртэл Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
Үндсэн хуулийн цэц бол онцгой субьект.
Тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар 2018 оны наймдугаар сарааас хойш ажилласан, үүнээс өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй.
1986-2016 онд Баянхонгор аймгийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Партнерс форэвэр” компанийн захирал, МАН-ын даргын зөвлөхийн албыг тус тус хашжээ.
Үндсэн хуулийн цэц бол онцгой субьект. Үндсэн хууль Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнол, эрх чөлөөний баталгаа юм. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно. Г.Баясгалан дарга 2019 онд УИХ-аас томилогдсон. Цэцийн гишүүний бүрэн эрх 6 жил тул 2025 онд түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусна. Өөрөөр хэлбэл тэрээр 2025 он хүртэл Цэцийн даргаар ажиллана. Хэрэв тэрээр дахин томилогдвол даргаар гурван жил буюу 2027 оныг хүртэл ажиллах юм.
Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцах эрхтэй.
Үндсэн хуулийн жаран тавдугаар зүйл.
1. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.
2. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
3. Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхын саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
4. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.
5. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно.
ШИНЭ ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?
Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байх ёстой. Өнгөрсөн сарын 30-нд УИХ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал болгосноор Р.Батрагчаа (47 настай), Болдбаатарыг (56), УИХ-аас санал болгосон Ц.Цолмонг (51 настай) тус тус Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Эдгээр томилгооны дараа Цэцийн гишүүдийн дундаж нас харьцангуй залуужиж, "цус сэлбэв".
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хаанаас томилсон бэ?
№
|
Томилсон байгууллага
|
Үндсэн хуулийн цэцийн гишүүн
|
1
|
УИХ
|
Ц.Цолмон
|
2
|
Л.Өлзийсайхан
|
3
|
Г.Баясгалан
|
4
|
Ерөнхийлөгч
|
Р.Батрагчаа
|
5Б.
|
Б.Болдбаатар
|
6
|
Э.Энхтуяа
|
7
|
Улсын дээд шүүх
|
О.Мөнхсайхан
|
8
|
Д.Гангабаатар
|
9
|
Ж.Эрдэнэбулган

Цэц ийнхүү гишүүдээ шинэчилсэн ч тус байгууллагыг дараагийн түвшинд гаргах, чухал хуулийг УИХ баталж амжилгүй тарах бололтой.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг (2024.03.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
1992 оны тавдугаар сарын 8-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан. Үүнээс хойш зарим нэмэлт, өөрчлөлт орсныг эс тооцвол Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан томоохон өөрчлөлт хийгээгүй аж.
Энэ хуулийг баталснаар дараах өөрчлөлтүүдийг хийхээр зорьжээ.
- Цэц нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
- Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хуульд хэт ерөнхий тусгасныг өөрчилж, Цэцийн гишүүний хараат бус, мэргэшсэн, хариуцлагатай байдлыг хангах, улс төрийн болон бусад зүй бус нөлөөллөөс ангид байлгах зорилгоор Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид тавих шаардлагад ойртуулж тогтоосон.
- Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45 хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д хүргүүлнэ.
- УИХ-д санал болгохоосоо өмнө Цэцэд нэр дэвшигчийн танилцуулгыг таваас доошгүй өдрийн хугацаанд олон нийтэд мэдэгдэх, нэр дэвшигчийн сонсголд оруулна.
- Цэцийн гишүүний хараат бус байдлыг баталгаажуулах, бусад гишүүнийхээ хараат бус байдалд хүндэтгэлтэй хандах үүрэг хүлээлгэж, түүний хараат бус байдлыг хамгаалах механизмыг тусгасан.
- Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх явцад бусад этгээдээс үзүүлэх аливаа нөлөөллийг хориглох, ийм үйлдэл, эс үйлдэхүйг баталгаажуулж, хариуцлага хүлээлгэдэг болгох зорилгоор нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тогтолцоог тусгайлан зохицуулсан нь манай улсын ердийн шүүхийн хүрээнд хэрэгжиж ирсэн сайн туршлага юм.
- Цэцийн гишүүний хориглох зүйл, хариуцлагыг зохицуулаагүй байснаас практикт зөрчигдөх тохиолдол гардаг. Иймээс, Цэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйлийг тодорхой зааж, Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, түүнийг эгүүлэн татах үндэслэл, журмыг нарийвчлан хуульчлах замаар Цэцийн гишүүний хариуцлагыг дээшлүүлэхийг зорьжээ.
- Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнд санал болгох нэр дэвшигч нь хяналтын шатны шүүхийн шүүгч байхаар тусгаж, цэцийн гишүүний болзлыг өндөрсгөжээ.
Дээрх хуулийн төслүүүдийн талаар судлаачид ямар байр суурь илэрхийлсэн бэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа:
-Өргөдөл, мэдээлэл, хүсэлт хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд Цэцэд маргаан үүсгэх эсэхийг өмнө нэг гишүүн дангаараа шийдвэрлэдэг байсан бол төсөлд Бага суудал буюу 3 гишүүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг болж байгаа нь асуудалд илүү ул суурьтай хандах боломж олгож байгаа юм.
Ер нь үндсэн хуулийн шүүхтэй улсуудад тус шүүхүүд нь маргаан үүсгэх эсэх асуудлыг ямагт бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг, өөрөөр хэлбэл, нэг гишүүний саналаар шийдвэрлэдэггүй.
Үндсэн хуулийг хамгаална гэдэг нь үндсэн эрхийг хамгаалахтай агаар нэг. Учир нь Үндсэн хууль нь үндсэн эрхийг ард иргэддээ эдлүүлэх баталгаа нь байх учиртай. Улсын дээд шүүх салбар хууль зөрчигдсөн эсэхийг хянадаг. Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр байна гэдэг нь Дээд шүүхийн хэрэглэж байгаа салбар хуулиудад хамаарна. Үндсэн хуулиас бусад хуулийг хэрэглэсэн Дээд шүүхийн шийдвэр эцсийнх л байна. Дээд шүүх бусад хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг Цэц хянахгүй.

“Оюуны инновац” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл: Би олон нийтийн байгууллагыг төлөөлж буйн хувьд, судлаачийн хувьд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ийм дэвшилтэт хуулийн төсөл УИХ-д хэлэлцүүлэхээр орж ирсэнд талархалтай хүлээж авсан. Иргэний үндсэн эрхийн маргааныг Цэц хянан шийдвэрлэх талаар манай улсын судлаач, эрдэмтэн, хуульч нар дэмжиж, олон судалгаа хийж ирсэн. Цэц иргэний үндсэн эрхийн маргааныг харьяалж шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан.
Энэ санал бол Австри, Герман зэрэг улсын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн туршлага юм. Венецийн комиссоос ч иргэний үндсэн эрх зөрчигдсөн асуудлыг хянах нь зүйтэй гэж үздэг.
Үндсэн хуульд иргэн өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах эрхтэй байхаар тусгасан нь Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх агуулгатай гэж харагддаг. Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал нь үүнд чиглэсэн.