Гар утсаа ашиглан хүссэн зээлээ авахад улам амархан болж байна. “Ашид капитал” ББСБ ХХК-ийн хөгжүүлсэн Simple апп-аар дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрэглээний болон бизнесийн зээлийг түргэн шуурхай олгох үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлж “Гэрэгэ системс” ХХК-ийн Гэрэгэ киоск машинаар дамжуулан Simple-ийн шинэ харилцагчийн гэрээ байгуулах үйлчилгээний нээлт өчигдөр /2024.04.08/ боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд “Ашид Капитал ББСБ” ХХК буюу Simple-ийн Гүйцэтгэх захирал П.Батжаргал, “Гэрэгэ системс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Энхжаргал нар гарын үсэг зурсан юм.
Simple апп-аас зээл авахын тулд эхлээд заавал тус компанийн харилцагчийн төвд очиж, гэрээ байгуулсны дараа хүссэн зээлээ авах эрх нь үүсдэг. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Simple апп-д бүртгэл үүсгэсэн хэрэглэгч харилцагчийн төвд очихгүйгээр Улаанбаатар хот болон орон нутаг дахь Гэрэгэ киоск машин суурилуулсан хот, хөдөөгийн 280 гаруй байршлаас өөрт ойрхон киоскыг сонгон дижитал гарын үсгийн тусламжтайгаар харилцагчийн гэрээг үнэ төлбөргүй байгуулж, дижитал зээлийн үйлчилгээ авах боломж бүрдлээ.
Иргэн Та Гэрэгэ киоскыг ашиглан Simple aпп-аас зээл авахын тулд:
- Гар утсандаа Simple апп татаж, бүртгэлээ бүрэн үүсгэн байх
- Зээлийн эрхээ шалгана.
- Төрийн мэдээлэл солилцооны тоон гарын үсгийн G sign апп-г гар утсандаа суулгаж баталгаажуулсан байх. Хараахан амжаагүй бол өөрт ойрхон Гэрэгэ киоскоос цахим гарын үсэг авна.
- Цахим гарын үсэг авсны дараа Simple апп-ын “Гэрээ байгуулах” гэсэн сонголтыг дарж, дижитал гарын үсгээ ашиглан гэрээ байгуулах хялбар үйлчилгээ юм.
П.БАТЖАРГАЛ: БИД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЦЭГИЙНХЭЭ ТООГ ДОЛОО ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ
“Ашид Капитал ББСБ” ХХК буюу Simple-ийн Гүйцэтгэх захирал П.Батжаргал, Юуны өмнө манай болон Гэрэгэ системсийн Мэдээлэл технологи болон Бизнес хөгжлийн багийн залуусын багагүй хугацааны хамтын ажил үр дүнгээ өгч бид өнөөдөр энэхүү үйлчилгээгээ Simple-чүүддээ танилцуулж байгаадаа баяртай байна.
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн ямагт харилцагчдынхаа цаг, мөнгө, энергийг чухал зүйлсдээ зарцуулах боломжийг олгох санхүүгийн хэрэгсэл байхыг эрхэм зорилгоо болгосоор ирсэн. Тиймдээ ч өнөөдрийн энэ үйл явдал уг зорилгынхоо төлөө хэрэгжүүлж буй нэлээдгүй ажлуудын маань нэгэн чухал хэсэг нь болж байна.
Энэхүү үйлчилгээний хүрээнд бүртгэлээ үүсгэсэн шинэ хэрэглэгчид маань Гэрэгэ киоск машинаар үйлчлүүлж, харилцагчийн гэрээгээ ямар ч үнэ төлбөргүйгээр байгуулах боломжтой боллоо. Ингэснээр Simple-чүүд маань манай Харилцагчийн үйлчилгээний төв, 40 орчим гэрээ байгуулах цэгүүд болон 160 байршил дахь 280 орчим киоск машинаас өөрт хамгийн ойрыг сонгон, түргэн шуурхай үйлчилгээ авч цаг, мөнгө, энергиэ бага ч болов хэмнэж чадна гэдэгт бид итгэлтэй байна.
Энэ үйлчилгээ маань бидний өнгөрсөн хугацаанд зах зээлд нэвтрүүлж, танилцуулсан инновац, технологийн шийдэл бүхий хэд хэдэн ажлуудын нэг бөгөөд бид үүний өмнө буюу өнгөрөгч оны 10-р сард хүссэн газраасаа орон сууц, автомашиныхаа үнэлгээг шалгаж, зээлийн эрхээ хамгийн богино хугацаанд мэдэх боломжтой хөрөнгө барьцаалсан зээлийн үйлчилгээ болох “Simple Plus”-ийг нэвтрүүлээд байгаа бөгөөд цаашид ч олон ажлыг төлөвлөөд байна. Хэрэгтэй үедээ л зээл авч, авсан зээлээ ухаалаг зарцуулаарай гэж уриалъя.
-Тус үйлчилгээний гол давуу тал юу вэ?
-Бид улсдаа анх удаа дижитал зээлийн гэрээг киоскоор дамжуулан хийх боломжийг бий болгож байгаагаараа онцлог. Хамгийн чухал нь бид гэрээ байгуулах цэгийн тоогоо ойролцоогоор долоо дахин нэмэгдүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл орон нутаг дахь гэрээ байгуулах цэгийг оролцуулахгүйгээр Улаанбаатарт л гэхэд манай хэрэглэгчид 300 гаруй цэгээс өөрт хамгийн ойр байршлыг сонгон үйлчлүүлэх боломжтой болж зам дээр түгжирэх, шаардлагагүй зардал гаргах, оочерлох зэрэгт зарцуулагддаг цаг, мөнгө, энергиэ арай өөрт хэрэгтэй чухал зүйлсдээ зарцуулах боломжийг бий болгож байгаагаараа давуу талтай гэж үзэж байгаа.
-Цахимаар зээлийн үйлчилгээ үзүүлэхэд эрсдэл буюу чанаргүй зээл ямар түвшинд байдаг вэ?
-Зээл бол тухайн хэрэглэгчийн орлогод суурилсан, одоо худалдан авалт хийхэд зориулсан бүтээгдэхүүн юм. Манай компани Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу хэрэглэгчийн өр, орлогын харьцааг тооцож, тухайн харилцагчийн төлж даах хэмжээнд нь тохируулан зээл олгодог.
Манай ББСБ-ын чанаргүй зээлийн хэмжээ 7-8 хувьтай байна. Энэ бол салбарын дундажтай ойролцоо түвшний үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд иргэд өр, орлогын харьцаа болон Зээлийн мэдээллийн сан дахь чанаргүй зээлийн жагсаалтад бүртгүүлбэл дараа дараагийн зээлээ авах боломж нь хаагддаг гэх мэтээр мэдээлэл сайтай, илүү хариуцлагатай болж байна. Мөн дээрээс нь бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагчдадаа зөвхөн хэрэгтэй үедээ зээл авч авсан зээлээ ухаалаг зарцуулаарай хэмээн уриалахын сацуу санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд ажилласаар буй юм.
-Цаашид танай компаниас өөр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?
Бидэнд төлөвлөөд буй олон ажлууд бий. Тэдгээрээс хэдэн жишээ авч дурдахад манай хамт олон өнгөрсөн жилийн 5 сард “Simple Buy” буюу хувааж эсвэл зээлээр төлөх боломжтой бараа, бүтээгдэхүүн худалдан авалтын дижитал зээлийн бүтээгдэхүүн мөн 10 сард “Simple Plus” буюу ашиглахад хамгийн хялбар бөгөөд шуурхай хөрөнгө барьцаалсан зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн. Юуны өмнө бид энэ жил эдгээр бүтээгдэхүүнүүдийн үнэ цэнийг хэрэглэгчдэдээ улам сайн ойлгуулж, хүмүүсийн хэрэглэж заншсанаас өөр, илүү амар хялбар, санхүүгийн хувьд ч үр ашигтай бүтээгдэхүүнүүдийг манай хамт олон санал болгож байгаа шүү гэдгийг танилцуулах чиглэлээр ажиллаж байна.
Үүгээр зогсохгүй бид харилцагчдынхаа цаг, мөнгө, энергийг чухал зүйлсдээ зорулахад нь улам бүр туслах зорилготой шинэ өнгө төрх, хялбар хэрэглээ, найдвартай бөгөөд хурдан үйлчилгээг хүргэх Simple 3.0 хувилбар, итгэлцэл болон ногоон зээлийн бүтээгдэхүүн зэргийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн харилцагчдадаа зөвхөн хэрэгтэй үедээ зээл авч авсан зээлээ ухаалаг зарцуулахыг уриалсаар байх болно.
Н.ЭНХЖАРГАЛ: ГЭРЭГЭ КИОСКООС ДИЖИТАЛ ГАРЫН ҮСГЭЭ АВЧ, ГЭРЭЭ ХИЙХЭД ХЭРЭГЖҮҮЛСЭН АНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙН НЭГ НЬ ЭНЭ БОЛЖ БАЙНА
“Гэрэгэ системс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Энхжаргал, Simple-тэй олон сар хамтран хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж байгаадаа баяртай байна. “Гэрэгэ системс” компанийнхан “Аливаа бүхнийг технологид шингээж, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлооно” гэсэн зорилготой ажилладаг. Үүгээрээ бидний нэвтрүүлж байгаа технологи иргэдийн амьдралд хэрэгтэй, цаг хэмнэх, хүртээмжтэй байлгахад чиглэдэг. Иргэдийн амьдралд зээл авах хэрэгцээ шаардлага байнга гардаг. Зээлийг гар утсаараа цахимаар авах талаар иргэд мэдэх болсон.
Гэхдээ эхний гэрээгээ заавал тухайн компанийн аль нэг салбарт очиж, цаасаар хийдэг уламжлал бий. Засгийн газрын дижитал шилжилтэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Цахим хөгжлийн багц хуулийн төслийг ЦХХХ-ны сайд Н.Учрал манлайлан батлуулснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Иргэдийн дижитал хэрэглээг нэмэгдүүлэхэд манай хоёр компанийн үйл ажиллагаа хувь нэмэр оруулж буй юм.
Иргэд дижитал гарын үсэг авдаг ч яаж ашиглах талаар сайн мэдэхгүй байгаа. Дижитал гарын үсгийг амьдралд, гэрээ хийхэд хэрэгжүүлсэн анхны үйлчилгээнүүдийн нэг нь энэ болж байна. Simple апп-ыг ашигласнаар дижитал гарын үсгийг хэрэглээнд ашиглаж сурах ба Гэрэгэ киоскоор дамжуулан авах төрийн болон хувийн ААН-үүдийн бүхий л үйлчилгээнд заавал иргэний үнэмлэх ашиглах биш, дижитал гарын үсгээ хэрэглэдэг болох юм. Энэ бол технологийн дэвшил, мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй дижитал шилжилт иргэдийн ажил, амьдралд нэвтэрч, бодит биеллээ олж буй хэрэг юм.
Simple апп-аас зээл авах гэрээг киоск машинаар хийхээс гадна бизнес эрхлэгчдийн ашиглаж буй карт уншигч төхөөрөмж буюу ПОС машин ашиглан хийж болох ухаалаг ПОС хөгжүүлсэн. Бизнес эрхлэгч ПОС машинаасаа дижитал гарын үсэг авч, ПОС-оороо гэрээ хийх боломжтой. Эхний шатанд гэрээг хялбар байгуулах ажлыг шийдэж байна. Дараагийн шатанд зээл авах хялбар шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж, хөгжүүлэлт хийж байна.
-Хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээгээ илүү ойртуулснаар иргэдэд ямар давуу талууд бий болох вэ?
-Одоогийн байдлаар хот болон хөдөө орон нутагт 280 гаруй Гэрэгэ киоск машин ажиллаж байна. Удахгүй орон нутагт киоск машины тоог 100-гаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хөдөө нутгийн иргэдэд ч шуурхай зээл авах хэрэгцээ гарна. Манай хоёр компани хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Бидний хувьд Гэрэгэ киоск, төрийн хөгжүүлж байгаа Хур-Дан киосктой хамтарч орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх уриа, зорилтын доор зээлийн үйлчилгээ давхар шийдэгдэж байгаагаараа илүү шинэлэг үйлчилгээ юм.
Гэрэгэ киоск машиныг өдөрт 15-17 мянган хүн ашиглаж, төрөл бүрийн татвар, төлбөр хураамж, торгууль төлөх болон банк, санхүү, даатгал, үүрэн телефонтой холбоотой хувийн хэвшлийн компаниудын үйлчилгээ авч, өдөрт 500-900 сая төгрөгийн гүйлгээг хийж байна.
Simple апп-с зээл авахын тулд ямар шалгуур хангасан байх вэ?
- Улаанбаатар, орон нутагт оршин суудаг Монгол Улсын иргэд
- 18-аас дээш настай
- Сүүлийн зургаан сар тасралтгүй НДШ төлсөн байхад л болох юм.
Дараах холбоосоос Гэрэгэ киоскын байршлуудтай ЭНД дарж танилцана уу.