Нээлттэй нийгэм форумын байранд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2024.05.01) боллоо.
Нээлттэй нийгэм форумын захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт болон хэрэгжилтийг С.Баттулга ахлагчтай “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” ТББ-ын баг судалж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зөвлөмж гаргажээ.
Судалгааны баг 2017-2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийг авч үзэхэд:
- Төсөл анх төлөвлөсөн хугацаандаа дуусахгүйгээр олон жил дамжин шилжсэн
- Хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт удаашрахад тухайн төслийг гүйцэтгэгч өөрөөс хамааран хугацаандаа ажлаа дуусгаагүй, санхүүжилт хугацаандаа олгогдоогүй
- Анхнаасаа төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг буруу хийсэн, зураг төсөл, газрын зөвшөөрөл нь шийдэгдээгүй төслийг улсын хөрөнгө оруулалтын төсөвт тусган баталсан зэрэг нь тухайн төсөл хугацаандаа хэрэгжихгүй, он дамжин шилжихэд хүргэж байна гэж дүгнэжээ.
Ийнхүү хөрөнгө оруулалтын төслүүд олон жил үргэлжилснээр төсөвт өртөг нь нэмэгдэж, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулах үндсэн шалтгаан болж байгааг судлаачид онцлов.
Судалгааны багийнхан 2023 оны байдлаар 10-аас дээш жил үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээнүүдээс сонгон авч, ямар шалтгааны улмаас удааширсан, тулгамдсан асуудал юу болох, хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа зэргийг судалжээ. Улмаар улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа барилга, байгууламжийн төсөл, арга хэмжээнүүд олон он дамжиж шилжих нь түгээмэл байгаа тул гүйцэтгэлд нь онцгойлон анхаарах хэрэгтэй байна гэжээ.
Анх төсөвт тусгагдсанаас хойш 10 ба түүнээс дээш жил үргэлжилж буй дараах төсөл арга хэмжээнүүд байна. Үүнд:
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил |
Эхлэх он |
Дуусах он |
1. |
Дүүргийн спорт цогцолбор, 700 суудал (УБ, НД) |
2010 |
2023 |
2. |
“Хан Хэнтий” чуулгын барилга (Хэнтий, Хэрлэн сум) |
2011 |
2023 |
3. |
Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал (Завхан, Улиастай сум) |
2011 |
2023 |
4. |
“Төв халх” дуулалт жүжгийн театр (Дундговь, Сайнцагаан сум) |
2011 |
2024 |
5. |
Үндэсний номын сангийн барилга (УБ, СБД) |
2012 |
2023 |
6. |
Сургуулийн барилга, 960 суудал (Баянхонгор, Баянхонгор сум) |
2012 |
2023 |
7. |
ХААИС-ийн МСҮТ-ийн хичээлийн байр (Орхон, Баян-Өндөр сум) |
2013 |
2023 |
8. |
Хүүхэд, залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах (Архангай, Эрдэнэбулган сум) |
2013 |
2023 |
9. |
Сургуулийн барилга, 220 суудал (Хөвсгөл, Цагаан-Үүр сум) |
2014 |
2023 |
10. |
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г, д Ө800-ийн гол шугамыг Ө1000 мм голчтой болгон өргөтгөх зураг төсөв, барилга угсралтын ажил (I хорооллын урд талаас баруун 4 замын уулзвар хүртэл, павильон 19-өөс 3/11 холбоос хүртэл 3.4 км. УБ, СХД) |
2014 |
2024 |
11. |
Усан спорт цогцолбор (УБ, СХД, “Найрамдал” зуслан) |
2014 |
2024 |
12. |
Дүүргийн спорт цогцолбор, 700 суудал (УБ, БГД) |
2014 |
2023 |
13. |
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын дуусгал (Завхан) |
2015 |
2023 |
14. |
Япон Улсын ЗГ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих АШУҮИС-ийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө (УБ, БЗД) |
2015 |
2023 |
15. |
FM-104.5 радиогийн хажуугийн 250 метр замыг асфальтан зам болгох, Сансарын колонкийн арын төв зам хүртэлх (УБ, БЗД) |
2016 |
2023 |
16. |
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замын ТЭЗҮ болон инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын үлдэгдэл санхүүжилт |
2017 |
2023 |
Дээрх хүснэгтээс үзэхэд дийлэнхдээ боловсрол, шинжлэх ухаан, соёл, нийтийн биеийн тамир спортын салбарын төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилт анхаарал татахуйцаар удааширсан байна. Тодруулбал, нийт 16 төсөл, арга хэмжээний 4 нь БШУ-ны сайд, 4 нь Соёлын сайд, 3 нь Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргад тус тус хамааралтай байна.
“Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” ТББ-ын судлаач С.Баттулга “Төсөл, арга хэмжээнүүд он дамжаад л удаашраад байна. Олон шалтгаантай, тухайлбал гүйцэтгэгч хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй байна. Энэ нь бас дотроо хэд хэдэн шалтгаантай. Санхүүжилт хугацаандаа олгогдохгүй байгаагаас гүйцэтгэгч ажлаа дуусгаж чадахгүй байх жишээтэй.
Нийтлэг зөрчлүүдийг харвал он дамжсан төсөл, арга хэмжээнүүдийг дараа жилд шилжүүлэхдээ анх баталсан хугацаагаа өөрчлөн шинэ төсөл, арга хэмжээ мэт болгож буй асуудлууд байна. Төслийн хүчин чадал, байршлыг заахгүй байх, төсвийн жилд санхүүжилтийг хангалтгүй баталж байна. Өөр нэг анхаарал татаж буй түгээмэл зөрчил нь зарим жил тухайн төсөл, арга хэмжээнд огт санхүүжилт төсөвлөхгүй орхидог. Ингээд хэд, хэдэн жил өнжөөд дахиад гараад ирдэг.
Огт санхүүжилт төсөвлөлгүй хэдэн жил өнгөрчхөөр нөгөө барьж байсан барилга балгас шиг болчхож байгаа юм.
Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын жишээ байна. Анх барилгын ажил нэлээд эрчимтэй явагдсан. Дунд нь санхүүжилт байхгүй, огт санхүүжилт төсөвлөлгүй хэдэн жил өнгөрчхөөр нөгөө барьж байсан барилга балгас шиг болчхож байгаа юм. Ингээд ахин хөрөнгө зарцуулж сэргээж байж барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлага тулгардаг. Энэ мэтчилэн улсын төсвийг үрэлгэн, гамгүй, үр дүнгүй ашиглаж байгаагийн жишээ байна.
2017 оноос хойш 2023 оныг дуустал 7000 гаруй төсөл, арга хэмжээг баталжээ. 2017 он бол сахилга баттай төсвийн жил байсан, учир нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ онд шинээр төсөл, арга хэмжээ төлөвлөөгүй, дараа онд шилжиж байгаа арга хэмжээгээ дуусгахыг зорьсон нь сайн ажил болсон нь харагдаж байна. 7 жилийн дунджаар аваад үзэхэд жил тутамд 1000 орчим төслийг улсын төсвөөр санхүүжүүлжээ” гэж танилцууллаа.
ШУТИС-ийн ахлах багш, доктор, судлаач Д.Баярмаа “УИХ 2024 оны төсвийн төслийг хэлэлцэх явцдаа хөрөнгө оруулалтын 209 төслийг шинээр хэрэгжүүлэхээр нэмж баталсан. Эдгээрт нийт 235 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байна. Үүний 162 нь нийслэлд, 44 нь аймагт, 3 нь улсын хэмжээнд хэрэгжих юм. Мөн 113 нь барилга, байгууламж, 89 нь тоног төхөөрөмж, 4 нь их засварын ажил.
Аймгаар авч үзвэл, Ховд, Завхан, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Баян-Өлгийд хамгийн олон төсөл, арга хэмжээ нэмэгдсэн байна. Санхүүжилтийн дүнгээр авч үзвэл Ховд, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл аймагт хамгийн өндөр дүн бүхий санхүүжилтийг олгохоор байна.
Хамгийн өндөр өртөгтэй төсөл, арга хэмжээ нь аймгуудын авто замын төсөл байна. Мөн Ховд аймагт хэрэгжих оюутны дотуур байрны барилга, Дархан-Уул аймагт хэрэгжих АШУҮИС-ийн салбар сургууль, Дундговь, Сүхбаатар аймагт хэрэгжих сургуулийн барилгын төслүүд байна” гэлээ.