Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэд тус аймгийн Шинэжинст, Баян-Өндөр суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос үүдэлтэйгээр аюулгүй байдалд хамаарах сөрөг үр дагаврууд гарч буй талаар Тагнуулын ерөнхий газарт хандан мэдээлэл хийж байна.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Экологич Д.Туяа:
Мал төллөөд хийх ажил их байгаа учир малчид ирсэнгүй, би малчдаа төлөөлөөд ҮАБЗ-д хандаж мэдээлэл хүргүүлж байсан. Тодруулбал, Шинэжинст суманд ашигт малтмалын 32 тусгай зөвшөөрөл олгогдсон ба төрийн өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан өөрсдийн үр хүүхдийнхээ нэр дээр томоохон, ховор орд газар авсан байна. Заримынх нь хайгуулын ажлыг улсын төсвөөр хийсэн байж болзошгүй байгааг шалгах хүсэлтийг өмнө нь хүргэж байсан ч өнөөдрийн байдлаар ямар ч хариу ирүүлээгүй байна.
Засгийн газрын дэргэд байгуулагдсан Хяналтын үндэсний хорооноос өнөө өглөө утсаар залгаж "Та ирж уулзаж, нэмэлт мэдээллээ гаргаж өгөх хэрэгтэй байна" гэж хэлсэн. Харин ҮАБЗ-өөс хариу ирүүлэлгүй 52 хонолоо. Тиймээс уг асуудлаар Тагнуулын ерөнхий газарт хандаж байна.
Эдгээр орд газрууд нь маш их нөөцтэй, ховор, хэмжээний хувьд том юм. Тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай эзэмшдэг ба эзэмшигч нь гадна дотнын олон компани байгаа тул 30 жилийн дараа нөхцөл байдал ямар байх нь мэдэгдэхгүй байгаа нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.