Мельбурн хотын зүүн хойд хэсэгт нэг иргэн агаарын бөмбөлгөөс унаж амиа алджээ. Даваа гарагийн өглөөний 7.30 цагийн орчимд Престоны Альберт гудамжинд яаралтай тусламж дуудсан байна.
Цагдаа нар бөмбөлөг дотор байсан бусад хүмүүс болон гэрчүүдтэй ярилцаж, үхлийн нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. Энэ ослыг сэжигтэй гэж үзээгүй ба шүүх шинжилгээний дүгнэлт гаргана. Бөмбөлөг Ярра Бенд цэцэрлэгт хүрээлэнд аюулгүй газардсан гэж цагдаа нар мэдэгджээ.
Үндэсний агаарын бөмбөлөг үйлдвэрлэл болон Австралийн агаарын бөмбөлөг хөөргөх холбооноос түүний ойр дотнын хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн "Халуун агаарын бөмбөлгийн сагс нь зорчигчдыг санамсаргүйгээр унахаас хамгаалагдсан, аюулгүй байдлыг харгалзан бүтээгдсэн. Зорчигчид, бөмбөлөг залуурдагч энэ эмгэнэлт явдлын улмаас сэтгэл санааны цочролд орсон тул тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө өгч байна." гэж мэдэгдэлд дурджээ.
Бөмбөлөг CT-Barling усан сангаас өглөөний 7 цагт дөнгөж хөөрмөгц хүн унасан байна. Энэ асуудлыг Викториягийн ажлын аюулгүй байдлын газар, Агаарын тээврийн аюулгүй байдлын товчоо, Иргэний нисэхийн аюулгүй байдлын газар тус тус шалгаж байна.
2022 оны дөрөвдүгээр сард 13 зорчигч ба нислэг залуурдагчтай халуун агаарын бөмбөлөг анхны хөөрөлтөөрөө Мельбурн хотын барилгуудын дунд газардахаас өөр аргагүй болжээ. Тэр үед гурван хүн хөнгөн гэмтэл авсан аж.
2021 оны шинэ жилийн үдэш Мельбурн хотоос зүүн зүгт орших Лилидейлийн ойролцоох талбайд бөмбөлөг 30 метрийн зайд чирэгдэн газардах үед мөн хоёр хүн шархадсан.
2018 онд Викториягийн дээгүүр нисэж явсан агаарын бөмбөлөг дээр түлш алдагдсанаас гал гарч, сагс нь модонд зүүгдэж унаснаар 15 аялагчийн нэгнийх нь гар зүсэгдэж байжээ.
Эх сурвалж: Guardian