Герман улс бямба гарагаас ням гарагт шилжих шөнө сүүлийн гурван Атомын цахилгаан станцаа /АЦС/ унтраажээ.
Тус улс АЦС-аас татгалзаж буй энэ цаг үед барууны зарим орнууд, тухайлбал Франц цөмийн эрчим хүчинд оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмж байна. Учир нь агаарт ялгарах хорт хийг бууруулж, цахилгаан эрчим хүчийг хямдруулах, Оросын эрчим хүчнээс хараат байдлыг бууруулах зорилгоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж буй юм.
2022 он гэхэд Герман улс бүх АЦС-аа хаах шийдвэрийг олон жилийн өмнө буюу 2011 онд Японд болсон газар хөдлөлт, цүнамигийн улмаас Фүкүшима атомын цахилгаан станцад осол гарсны дараахан гаргасан юм.
Байгаль орчны зүтгэлтнүүд болон эвслийн засгийн газрын зарим гишүүн цөмийн станцын аюул заналхийлэл, цацраг идэвхт хаягдлыг хадгалахтай холбоотой асуудлуудын талаар байр сууриа илэрхийлэн АЦС-ыг хаахыг шаардаж байв. Гэвч иргэд, мөн олон нийтийн санал асуулгаас харахад үүнийг алдаатай шийдвэр гэж үздэг байна. Учир нь цөмийн станцууд нь нүүрс, мазут, хийн станцуудтай харьцуулахад цэвэр бөгөөд хямд аж.
Цөмийн эрчим хүчнээс татгалзах эцсийн хугацааг 2022 оны сүүл гэж тооцоолж байсан ч 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл шилжүүлэх шаардлагатай болсон. Энэ нь ОХУ Украин руу довтолсны дараа Кремлийн эсрэг хориг арга хэмжээ авснаар Оросын байгалийн хийн нийлүүлэлт огцом буурсантай холбоотой юм.
Үүний үр дүнд Герман улс цахилгаангүй болохгүйн тулд атомын цахилгаан станцуудын ашиглалтын хугацааг уртасгаж, нүүрсээр ажилладаг хэд хэдэн цахилгаан станцыг дахин ажиллуулсан байна.
Эх сурвалж: ВВС