Дэлхийн 40 гаруй оронд ажиллаж буй 420 орчим цөмийн реакторын үйлдвэрлэл 2025 онд бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчлэхээр байна
Цөмийн эрчим хүчний сэргэлт дэлхийн хэмжээний чиг хандлага болоод байна. Дэлхийн цөмийн эрчим хүчний нийт үйлдвэрлэл 2025 онд шинэ өндөрлөгт хүрэх төлөвтэйг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (ОУЭХА) тооцоолсон нь үүний баталгаа боллоо.
Сэргэн мандалтын үе
Цөмийн эрчим хүч дэлхийн нийт эрчим хүч үйлдвэрлэлийн бараг 10 хувийг хангахын сацуу ялгарал багатай эх үүсвэрүүд дундаас усны эрчим хүчний дараа орох хоёр дахь том эх үүсвэр болжээ. Өдгөө дэлхийн 40 гаруй оронд ажиллаж буй 420 орчим цөмийн реакторын үйлдвэрлэл 2025 онд бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчлэхээр байгааг ОУЭХА тайландаа онцолсон байна.
Фүкүшимагийн осол дэлхийн олон орныг цөмийн эрчим хүчний төлөвлөгөөгөө эргэн харахад хүргэсэн боловч дэлхийн дулаарлын аюул бодит болсноор Засгийн газрууд атомын цахилгаан станцын үйлдвэрлэдэг нүүрстөрөгчийн ялгаралгүй, тасалдалгүй эрчим хүч рүү дахин татагдаж эхлээд байна. Тухайлбал: Япон улс сул зогсолт хийж байсан реакторуудаа сэргээж, Франц улс Атомын цахилгаан станцын засвар, шинэчлэлээ эрчимжүүлж, БНХАУ, БНЭУ, БНСУ зэрэг улсад шинэ реакторууд олноороо ашиглалтад орж буй.
Сүүлийн байдлаар нийт 70 гаруй гигаваттын хүчин чадал бүхий 63 реактор олон улсын хэмжээнд баригдаж байгаа нь 1990 оноос хойш ховорхон харагдсан үзүүлэлт аж. Ингээд зогсохгүй сүүлийн таван жилд 60 гаруй реакторын ашиглалтын хугацааг сунгахаар болжээ.
Улс орнууд эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын зорилтод цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүргийг өндрөөр үнэлж буйн сүүлийн жишээ гэвэл өнгөрсөн оны COP28 чуулга уулзалтаар 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлэх амлалтад 20 гаруй орон нэгдсэн явдал. Шинэ Атомын цахилгаан станц барих, хуучныг засварлах, сэргээхэд чиглэсэн нийт хөрөнгө оруулалт 2020 оноос хойш бараг 50 хувиар өсөж, 60 тэрбум ам.доллар давсныг ОУЭХА мөн онцолжээ.
Тоглоомын дүрмийг тогтоогсод
Хэдий тийм боловч цөмийн эрчим хүчний “сэргэн мандалт” ОХУ, БНХАУ-ын технологиос хэт хамааралтай байгааг ОУЭХА тэмдэглэсэн байна. 2017 оноос хойш бүтээн байгуулалт нь эхэлсэн 52 реакторын 25 нь БНХАУ-ын загвараар, 23 нь ОХУ-ын загвараар баригдаж буй аж. Тиймээс цөмийн технологи, цаашлаад ураны олборлолт, баяжуулалтын зах зээлийн хэт төвлөрөл ирээдүйд эрсдэлт хүчин зүйл болохыг тайланд онцолсон байна.
Одоо баригдаж буй Атомын цахилгаан станцуудын тэн хагас нь БНХАУ-д байгаа төдийгүй 2030 он гэхэд тус улс цөмийн суурилагдсан хүчин чадлаараа АНУ, Европын Холбоог гүйцэхээр байна. Харин ураны зах зээлийн хувьд Казахстан, Канад, Австрали гэсэн гуравхан улс 2022 оны байдлаар дэлхийн нийт олборлолтын 2/3-ыг бүрдүүлж байжээ. Атомын цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлаар тэргүүлэгч АНУ л гэхэд импортоос бараг бүрэн хамааралтай байна.
Ураны үнэ өнгөрсөн онд фунт нь 106 ам.доллар хүрсэн нь сүүлийн 16 жилийн дээд түвшин байлаа. Хэдийгээр түүнээс хойш энэхүү өсөлтөө алдаж, 71 ам.доллар орчим болоод буй ч Фүкүшимагийн ослын дараах 10 жилтэй харьцуулбал хамаагүй өндөр хэвээр байна.
300 мВт хүртэлх хүчин чадалтай жижиг оврын реакторуудын эрин үе эхэлж байна. Хуучин 10 жилд нэг станц ашиглалтад ордог байсан бол одоо 1-3 жилд нэг станц ашиглалтад ордог болно гэсэн үг… Атомын цахилгаан станц байгуулах ажлын 51 хувь нь судалгаа шинжилгээ байдаг. Ирэх дөрвөн жилд Монгол Улс судалгаагаа хийгээд Атомын цахилгаан станцтай болох боломжтой. Утааны эрсдэлээс аврах түүхий эд бол уран гэдэгт бүрэн итгэдэг.