“Монголын Алт” буюу МАК ХХК-ийн ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат уурхайчин
Б.Нямтайширтай сүүлийн үед хүмүүсийн анхаарлын төвд ороод байгаа уул
уурхай, ашигт малтмалын талаар ярилцав.
Б.Нямтайшир гавьяат арга байхгүй уул уурхайн салбарын нөлөө бүхий
томоохон төлөөлөгч гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймээс энэ хүний ашигт
малтмалын талаарх бодол санааг олон хүн сонирхох нь мэдээж. Тэрбээр өөрийгөө
танилцуулснаар яриагаа эхэлсэн юм. Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Модот
гэдэг газар төрсөн. Миний эцэг Сэлэнгэ аймгийн Ерөөгийн хүн. Ээж маань
Завхан аймгийн уугуул. Уул уурхайн инженер маркшейдер уулын мэргэжлийг
хуучин ЗХУ-ын Ленинград хотод эзэмшсэн. 1990 он хүртэл Налайхын уурхай, ТИС,
Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хороонд ажиллаж байлаа. Хувьд гарч хувийн
бизнес хөөе гэж тэр үед гарсан Хоршооны тухай хуулийг үзэж байгаад шийдсэн.
Ингээд ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдаж, хэсэг нөхдийн хамт “Одод” гэдэг
хувийн компани байгуулж байлаа. Манай компани гадаад худалдааны чиглэлээр
ажилладаг, тэр үед юм болгоныг л хийдэг байсан. Хаягдал төмөр Оросын цэргийн
ангиас худалдан авч шөнжингөө өөрсдөө вагонд ачиж явлаа. Нэлээд ч хуримтлал
бий болгосон. Гэвч уул уурхайн салбарт мэргэжил эзэмшсэн болохлоор энэ
талаар юм хийвэл илүү үр дүнтэй мэт санагдаад 1993 онд “Монголын алт” гэдэг
уул уурхайн компани байгуулсан. Түүнээс хойш энэ салбартаа л ажиллаж байна
даа хэмээн яриагаа эхэлсэн юм.
-Сүүлийн үед ашигт малтмалыг тойрсон
олон асуудал хүмүүсийн анхаарлыг татаж байна. Энэ нь том том орд газрууд нээгдэж
олон түмний санаа бодол үүнд чиглэгдсэнтэй холбоотой байх. Хүмүүс ашигт
малтмал ард түмний өмч, тийм учраас бүгд л оролцож хувь хүртэх ёстой гэсэн үзэлтэй
байна. Энэ талаар та юу бодож байгаа вэ?
-Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс
бусад газар, түүнчлэн газрын хэвлий,түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн
өмч мөн” хэмээн заасан байдаг. Харин ард түмний өмч хэмээн заагаагүй. Төр өөрийнхөө
өмчийг яаж эргэлтэд оруулахаа хуулиар зохицуулдаг. Ашигт малтмалыг буюу газрын
хэвлийн баялгийг Ашигт малтмалын хуулиар зохицуулдаг. Уг хуулиар хувь хүн ашигт
малтмалын орд газрыг эзэмшиж болдог. Эзэмших эрх нь лиценз гэдэг эрхийн
бичгээр дамжин хэрэгждэг. Энэ нь уг баялгийг хувьчлаад авчихаж байгаа хэрэг
биш. Энэ зөвхөн тэр газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх л авсан хэрэг
юм. Уул уурхайн мэргэжил бол их нарийн. Сургуульд нь сурахаас гадна тэр
салбарт олон жил ажиллах шаардлагатай. Ингэж байж энэ салбараар мэргэшдэг.
Сүүлийн үед энэ талаар хүн болгон мэддэг мэтээр ярьж байгаа нь мэргэжлийн хүмүүсийг
түгшээж байна. Тэр лицензийг чинь тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны “Ашигт
малтмалын тухай хууль”-аар Монгол Улсын иргэн бүр авах, эзэмших эрх нь нээгдсэн
юм шүү дээ. Хүсвэл дурын иргэн өргөдөл өгөөд л лиценз авах боломж хуульчлагдсан
гэсэн үг. Хүн болгонд ийм эрх байсан. Олон ч хүн лиценз авсан. Харин уул
уурхайн ажлыг мэргэшсэн байгууллага л явуулж чадна гэдгийг тэд мэддэггүй. Хүн
болгон лиценз авч алт ухах гэж үзээд алдагдалд орж байсан. Тэд өөрсдөө уул уурхайг
дийлэхгүй болохоо мэдээд ирэхлээр мэргэжлийн компаниудад нөгөө лицензээ
худалдаж эхэлдэг. Ингэж л нэг компанийн нэр дээр олон лиценз цугларах үйл явц
болсон. Түүнээс биш хэдэн хүн л лицензийг худалдаж аваад цуглуулаад байсан зүйл
ховор. Уул уурхайн ажил олон үе шаттай явагддаг. Эхлээд геофизикийн ажил
явагдана, газрын гадаргууд зураглал хийгдэнэ, сонирхол татах хүдэржилт илэрвэл
канавын ажил хийгдэнэ. Суваг малтана гэсэн үг. Үүнээс дээж аваад лабораторийн
шинжилгээ хийнэ. Ингээд сонирхол татахуйц байвал өрөмдлөг хийнэ. Энэ нь
хамгийн өртөг өндөртэй ажил л даа. Нэг ёсондоо газрын гүн рүү харанхуйгаар мөнгө
цутгаж байгаа үйлдэл. Гэхдээ одоо үед шинжлэх ухаан хөгжсөн, арай ч ор тас
харанхуйгаар эрсдэл хийхгүй л дээ. Ямар нэг найдвар байгаа учир л өрөмдлөг
хийгдэнэ. Тэгээд өрмийн керн буюу чөмгийг лабораторийн аргаар шинжилж байгаад,
нөөцийг тогтоон, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулснаар ашиглах
эсэхээ шийдвэрлэдэг. Маш их ажлууд хийгдэж байж л эцсийн шийдэлд хүрдэг.
Ашиглах нөхцөл хүнд, хөнгөн, усны нөөц байгаа эсэх, эцсийн дүндээ ашиг гарах
эсэхийг тооцно. Энэ бүхнийг тухайн компани өөрийн эрсдлээр буюу өөрийнхөө мөнгөөр
хийж байж тогтооно. Эдгээр бүх ажлыг хийж, эрсдэл үүрч байж нөөцийг тогтоосны
хойно уг ашигт малтмалыг ард түмний өмч, бидний юм хэмээн дайрч давшлах нь
буруу. Төр өөрийн өмчөө яаж захиран зарцуулж байна вэ гэхлээр нөөц ашигласны төлбөр
авдаг. Үүнийгээ нийт борлуулалтын орлогоос таван хувийн татвар авч гүйцэлдүүлдэг.
Энэ бол маш том татвар юм. Цэвэр орлогоос биш зөвхөн борлуулалтын дүнгээс
авдаг. Нөөцийн татвараар л төр өөрийн мэдлийн өмчөө тухайн компанид
ашиглуулсны төлбөрөө авч байгаа хэрэг. Нэг ёсондоо ард түмэндээ зориулах ёстой
мөнгө нь энэ юм. Үүгээрээ төр Монгол Улсынхаа ирээдүйд зориулсан сан байгуулах
нь зүйтэй. Ард түмний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж гэх мэтэд
зориулах ёстой юм. Мөн энэ сангийн тодорхой хэсгийг эргэлтэд оруулж хуримтлалаа
бий болгох хэрэгтэй юм. Түүнээс биш хүн болгонд ашигт малтмалаас хувь хүртээнэ
гээд мөнгө олгоод эхэлбэл зүгээр мөнгө авсан хүмүүс шууд мөхлийнхөө замд л
орно шүү дээ. Эх орны хишиг гэх зэргээр ард түмэнд хувь хүртээнэ гэсэн бодол
бол ард түмнээ мөхөөх бодлоготой хүний санаа ч юм шиг бодогддог. Үндэстэн устах
хамгийн түргэн бөгөөд амар зам бол хөдөлмөр хийхгүй байх. Хөдөлмөрлөдөггүй үндэстэн
тэр дороо устаж хүний нийгмээс арчигддаг жишээ дэлхийд бий.
-Манай улс хөгжихийн тулд давын өмнө
чухам юу хийж эхэлбэл зохилтой хэмээн та боддог вэ?
-Монгол Улс хөгжинө гэж бодож байгаа бол үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой.
Үе үеийн Засгийн газар энэ талаар ямар ч бодлого явуулсангүй өдий хүрлээ. Гадныханд
хөнгөлөлт эдлүүлээд байсан.
Дотоодын үйлдвэрлэгчид ямар ч хөнгөлөлт эдэлж явсангүй. Харин 2007 оны нэгдүгээр
сарын 1-нээс улс орны тэргүүлэгч салбарт хөрөнгө оруулбал оруулсан хөрөнгө
оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлэх шинэ заалт гарсан. Энэ
л үндэсний үйлдвэрт өгч байгаа том хөнгөлөлт юм даа. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд
боловсон хүчин голлох үүрэгтэй. Энэ одоо маш дутагдалтай байна. Хуучин
социалист системийн үед боловсон хүчнийг төлөвлөгөөтэйгөөр бэлтгэдэг байлаа.
Тэгвэл одоо энэ бодлого алдагдсан. Өнөөдөр уул уурхай бол манай орны гол тулгуур,
ирээдүйн хөгжлийн хандлага юм. Гэтэл тухайн чиглэлээр бэлтгэгдсэн олон улсын
стандартад тэнцэх боловсон хүчин алга байх жишээтэй. Боловсон хүчингүй байж
энэ асар их хөрөнгө оруулалттай том төслүүд дээр дан ганцаараа ажиллана гэж
санахын ч хэрэггүй.
-Монгол Улсын хөгжлийн ирээдүй уул уурхайн салбарт байна хэмээн та дүгнэж
байна уу?
-Хөгжилтэй орнууд уул уурхайгаар дамжиж өнөөдрийн энэ өндөр түвшинд хүрсэн
байдаг. Тэгвэл манай оронд хамгийн наад зах нь салбарын яам байхгүй байх
жишээтэй. Уул уурхайг Үйлдвэр, худалдааны яам хариуцдаг. Энэ яамны сайд дарга
нар гэхэд уул уурхайн мэргэжлийн хүн байсныг би санахгүй байна. Цомхон цэгцтэй
уул уурхайн яам хэрэгтэй байна. Сайтар бэлтгэгдсэн боловсон хүчин, дэд бүтэц
байхгүй бол хичнээн баялаг байгаад улс орон хөгжихгүй. Харин аль болох хурдан
хугацаанд байгалийн баялгаа олборлож эхлэх нь зөв. Шинжлэх ухаан хөгжиж байгаа
өнөө үед энэ баялаг үнэгүй болох цаг холгүй. Жишээ нь зэсийг орлуулах бүтээгдэхүүнийг
хийх гээд л судалж байгаа гэцгээдэг. Хэрвээ ийм зүйл гарчихвал манай зэснийн үнэ
буух болно.
-Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг манай улс байгуулах
эсэхдээ тулан бөөн хэл ам болж байна. Та манай орны уул уурхайн мэргэжилтэн,
тухайн салбарт он удаан жил амжилттай ажиллаж яваа хүний хувьд энэ талаар ямар
бодолтой байгаа вэ?
-Бид энэ хөрөнгө оруулалтын гэрээг анхааралтай судалж үзсэн. Мөн өөрсдийнхөө
санал дүгнэлтийг холбогдох төрийн түшээдэд хүргүүлсэн. Бид энэ гэрээг түргэн
байгуулах нь зүйтэй гэж бодож байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах нь
зүйтэй. Газар доор байгаа баялгийг өнөөдрийн үнээр үржүүлж их ашиг олно гэцгээж
байна. Тэгвэл ирэх жил ашигт малтмалын үнэ унавал ашиг нь тэр хэмжээгээр буурна.
Энэ бол монголчууд бидэнд тохиолдсон маш их аз завшаан юм. Үүнийг улс төржилгүй,
хэрүүл уруулгүй шийдэх олон бололцоо бий. Би бол энэ төслийг маш түргэн
эргэлтэнд оруулах ёстой гэж үздэг хүний нэг. Зөвхөн ашигт малтмалын баялгаас
хүртээд зогсохгүй, түүнийг дагалдсан маш олон үйлчилгээнээс монголчууд мөнгө
олох бололцоо нээгдэж байна. Шатахуун нийлүүлээд, хангамжийн болон үйлчилгээний
нэгжүүд байгуулаад гэх зэргээр тэр уурхайгаас мөнгө олох аргууд байна.
-Оюутолгойн гэрээнд татвараас чөлөөлөх
заалтууд оруулсан байна. Үүнийг та юу гэж үздэг вэ?
-Татварын хуулийг мөрдөх нь зүйтэй. Мөн гэрээг үзэж харах зүйл их байна
лээ. Манай хуулиудыг арай өөрөөр, өөртөө ашигтайгаар тайлбарлах гэх зэрэг зүйл
харагдаж байсан. Мөн зэс хайлуулах үйлдвэр барих юм гэхэд зөвхөн Оюутолгойн
мэдэлд энэ үйлдвэрийг байлгах нь буруу. Олон талын хувьцаа оролцсон, магадгүй
төрийн өмч давамгайлсан үйлдвэр байлгавал зүгээр гэх мэт. Оюутолгойн зэсийг
ухаагүй байхад хилийн цаана зэс боловсруулах үйлдвэр байгуулаад байна шүү дээ. Манай
баяжмалыг л хайлах бодолтойгоор хийгдэж байгаа. Үүнийг хаахын тулд 68 хувийн
татварыг бий болгосон. Тэгэхлээр энэ татварыг “Айвенхоу майнз” төлөх хэрэгтэй.
Ногдол ашгийн татвараас чөлөөлөх хэрэг байхгүй гэх зэрэг. Зэсийн үйлдвэр гэснээс
Чойрт үүнийг байгуулах нь зүйтэй гэж би боддог. Тэгвэл Оюу толгой, Эрдэнэт,
Цагаан суваргын зэсийг тэнд хайлуулна. Ингэвэл жилдээ ойролцоогоор 1,5 сая
тонн баяжмал боловсруулж, металл гаргаж чадна. Үүнийг дагаад нэмүү өртөг үйлдвэрлэх
жижиг үйлдвэрлэл дагаж хөгжинө. Фрийдланд “Зэсийн баяжмал Хятадад гаргавал
монголчууд босно” гэж хэлж байсан. Ер нь Чойрыг том аж үйлдвэрийн хот болгох
шаардлагатай гэж би бодож явдаг. Харин хөрөнгө оруулалтын гэрээг улс төржөөд
байлгүй маш түргэн байгуулах нь зүйтэй.
-Таван толгойн төслийн талаар таны санал
бодлыг сонсвол их сонин байна?
-Энэ бол дэлхийн хэмжээний том төсөл. Энэ ордын лицензийг монголчууд хадгалж үлдэж
чадсан нь их том гавьяа шүү.
-Энэ лиценз хууль бусаар тэр хүмүүст
очсон гэж яригдах болсон. Энэ ортой юу?
-Таван толгойн төслийг улс төржүүлээд байх хэрэггүй. Бизнес утгаар нь ойлгох
хэрэгтэй. Ганц нүүрснээс гадна маш их ажлын байр бий болно. Ийм том төслийг
эргэлтэд оруулахын ач тусыг хэлээд баршгүй. Энд яригдаад байгаа зүйл бол хардалтын
л юмнууд байгаа. Хэн ч тэр лицензийг худалдаад авч болох байсан. Таван толгойн
төслийг хурдан эхлүүлэх хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй байна шүү дээ. Гадны хүмүүс
орж ирэхлээр л луйварддаг юм шиг бас бодох нь буруу. Луйвардуулахгүй олон арга
бий. Ашигт малтмалаа үнэлээд зарах арга байна. Гадны компани түүнийг нь
боловсруулаад гаргана. Ингэхдээ манай татварын хуулийг бүрэн биелүүлээд л төлөөд
явна гэх зэрэг. Эрүүл саруул ухаанаар л бүхнийг хийх хэрэгтэй.
-Таван толгойн гэрээнд ордыг хувааж
байгаа нь их ноцтой байна гэдэг. 50 хувийг төр авах, 36 хувийг гадаадын хөрөнгө
оруулагчдад өгөх, үлдсэн 14 хувийг хувь хүмүүс авах гэж. Энэ 14 хувь 36
хувьтай нийлээд 50 хувь болно. Эдгээр 14 хувьтангууд хувиа зарахад л гадны
эзэмших хувь төрийн мэдлийн 50 хувьтай тэнцүү болно. Мөн эдгээр 14 хүн өөрсдийн
эзэмших хувиа зарах гэрээ аль хэдийнэ хийж эхэлсэн гээд л хардаж эхэлсэн. Энэ
талаар таны бодол ямар байгаа вэ?
-Энэ бол бодох л ёстой асуудал. Гэвч энэ 14 хувийг монголчууд зарна гэдэг байж
болшгүй асуудал. Ийм том төсөлд орчихоод түүнээ зардаг хүн олдохгүй л болов уу.
Энэ том төсөлд орно гэдэг бол маш их аз завшаантай хэрэг юм шүү дээ. Бизнес
мэддэг хүн зарна гэж хэзээ ч байхгүй. Хэрэв ингэж санаа зовоод байгаа бол Орос,
Хятадын талд эзэмшиж байгаа хувиа зарж болохгүй гээд л гэрээндээ оруулчихвал
болно шүү дээ.
-Улсын төсвөөр хайгуул хийгдсэн талбайн
лиценз, хайгуул хийгдээгүй лиценз хоёр адилхан олгогддог байсан уу?
-Тухайн үеийн лиценз олголтод төсвөөр хайгуул хийсэн талбай, хийгээгүй талбай гэж
нэг их ялгаад байгаагүй. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд гэдгийг тодруулахад
ихэнхийг социалист системийн үед хийгдсэн. Оросын өрөмдлөгийн машинаар өрөмдлөг
хийгддэг. Уул нь өрөмдлөг 90 хувийн магадлалтай байх шаардлагатай. Харин
Оросын өрөмдлөг тэр үедээ 60-66 хувийн магадлалтай гардаг байлаа. Тэгэхлээр төсвийн
хөрөнгөөр хийсэн хайгуул нь орд газрын нөөцийг бүрэн дүүрэн үнэн зөв гаргаж
чадахгүй байсан. Тухайн орд хэдийгээр төсвөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь
тогтоогдсон гэдэг ч орчин үед дахиж хайгуул хийж нөөцийг үнэн зөв тогтоохын
тулд их хөрөнгө мөнгө гаргадаг. Гэхдээ орд болгон адилгүй л дээ. Нүүрсний орд
бол мэдээж нүүрс л бол нүүрс гарна гэж хүмүүс бодож магадгүй юм. Тэгвэл хэдэн
хувь нь коксжих нүүрс, хэдэн хувь нь эрчим хүчний нүүрс байгаа гэдгийг тогтоох
шаардлагаар бас л хайгуулын ажил хийх хэрэг гардаг. Нэг зүйл энд хэлэхэд улсын
төсвөөр хийгдсэн орд байлаа ч өнөө үед тэр хайгуул хийсэн дээж нь үрэгдэж алга
болсон. Тэгэхлээр улсын төсвөөр хайгуул хийсэн ордыг бэлэн орд гэж үзэх нь учир
дутагдалтай. Заавал дахиж хайгуул хийгдэж хөрөнгө мөнгө зарцуулах хэрэг болдог.
-Та Цагаан суварга гэдэг зэсийн ордтой. Энэ
талаараа товчхон ярьж өгөх үү?
-Энэ орд бол Айвенхоу компанийн нэг жил олборлох хэмжээний, “Эрдэнэт” үйлдвэрээс
4-5 дахин бага хэмжээний нөөцтэй орд байгаа юм. Уул нь бол стратегийн ордод нэг
их ороод байхааргүй жижиг орд. Гэхдээ үүнд хамрууллаа гээд бид нэг их дургүйцээд
байгаа юм байхгүй. “МАК” компани зэсийн үйлдвэр байгуулна. Баяжмал гаргана.
Монголчууд дангаараа юм хийж чаддаг гэдгийг харуулна. Бид бүх л татвар хураамж
төлнө. Ийм л байна.
-Хувьцаа эзэмшүүлж бүх ард түмэнд ашигт
малтмалаас хувь хүртээнэ гэдэг. Үүнийг хэрхэн хийх юм бэ?
-Бид 1995 оноос гадаадын уул уурхайн хөрөнгийн биржийг судалж байлаа. Барууны
жишгээр уул уурхайн салбарт хөрөнгө мөнгө босгох санаатай үзэж байсан юм.
Тухайн уул уурхайн хувьцааг хүмүүс худалдаж авахдаа хувьцаа, үнэт цаасны
талаар маш нарийн судалгаа хийж, мэдлэгтэй болж байж авах хэрэгтэй юм билээ. Барууны
банкны хадгаламжийн хүү маш бага байдаг. Хүмүүс сул байгаа мөнгөө өсгөх гэж
л банкнаас илүү үр ашигтай гэж үзсэн төслийн хувьцааг худалдаж авдаг. Өдөр
тутам авсан хувьцааныхаа талаар мэдээлэл авч байхгүй бол болохгүй. Тодорхой түвшинд
хувьцааны үнэ өссөн үед нь нөгөө хувьцаагаа эргүүлж зардаг. Ингэж л хувьцааны үнийн
зөрүүгээс мөнгө хийж суудаг юм билээ. Маш сайн судалгаа хийж цаашдаа энэ
хувьцаа өснө гэсэн үндсэн дээр хувьцаа худалдаж авдаг. Хэрэв худалдаж авсан
хувьцааны үнэ өсөхгүй бол өөрийнх нь эрсдэл болоод өнгөрнө. Түүнээс биш уул
уурхайн хувьцаа эзэмшигчид дивидент буюу ногдол ашиг авна гэсэн ойлголт байдаггүй.
Түүхэндээ 70-аад онд зэсийн үнэ асар өндөр байх үед “Дахиж ногдол ашиг өгөхгүй
шүү” гэж зарлаж байгаад ногдол ашиг хуваарилж байсан тохиолдол Америкт ганцхан
гарсан. Өөр байхгүй. Ард түмэнд хувьцаа эзэмшүүлнэ гэдэг бол маш эрсдэлтэй
алхам. Үүнээс хэн ч юу ч олохгүй. Нөгөө өмч хувьчлалын ягаан тасалбар шиг л юм
болно. Яваандаа хэн нэг мөнгөтэй хүн нь худалдаад авчих болно. Уул уурхай
байнга асар их мөнгө шаардагддаг болохлоор хувьцаа гаргаж үүнийгээ олж байдаг. Уул
уурхай эрсдлээ олон түмэнтэй хуваалцаж байгаа нэг хэлбэр. “Айвенхоу майнз”
хувьцаа зараад мөнгө босгоод байгаа. Хэрэв тэд зэс олоогүй бол хувьцааг нь
авсан хүмүүс эрсдлээ өөрсдөө үүрээд л дуусах шүү дээ. Үүнийг сайн бодож хийх
ёстой ажил. Бас нэг хадгаламж зээлийн хоршоо шиг юм болно шүү.
Жамбалын Сандагдорж