gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“МАК”-ийн Б.Нямтайшир: Газрын хэвлийн баялаг төрийн өмч болохоос ард түмний мэдлийн өмч биш

Улс төр
2007-08-13
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-08-13

“Монголын Алт” буюу МАК ХХК-ийн ерөн­хий­лөгч, Монгол Ул­сын гавьяат уурхай­чин Б.Нямтай­шир­тай сүүлийн үед хүмүү­сийн ан­хаарлын төвд ороод байгаа уул уурхай, ашигт малт­малын та­лаар ярилцав.

Б.Нямтай­шир га­вьяат ар­га байхгүй уул уур­хайн салбарын нө­лөө бү­хий томоохон тө­лөөлөгч гэ­дэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тий­мээс энэ хүний ашигт малт­малын та­лаарх бодол са­нааг олон хүн сонирхох нь мэдээж. Тэрбээр өөрийгөө танил­цуулснаар яриагаа эхэл­сэн юм. Би Хэнтий айм­гийн Цэнхэрмандал су­мын Мо­дот гэдэг газар төрсөн. Миний эцэг Сэ­лэнгэ айм­гийн Ерөө­гийн хүн. Ээж маань Завхан аймгийн уу­гуул. Уул уур­хайн инженер марк­шейдер уулын мэргэжлийг хуучин ЗХУ-ын Ленинград хотод эзэмш­сэн. 1990 он хүртэл Налайхын уурхай, ТИС, Га­даадтай эдийн засгаар ха­рилцах улсын хороонд ажил­лаж байлаа. Хувьд гарч ху­вийн бизнес хөөе гэж тэр үед гарсан Хор­шооны тухай хуу­лийг үзэж байгаад шийдсэн. Ингээд ажлаасаа өөрийн хү­сэл­тээр халагдаж, хэсэг нөх­дийн хамт “Одод” гэ­дэг хувийн компани бай­гуулж байлаа. Манай ком­пани га­даад худалдааны чиг­лэлээр ажилладаг, тэр үед юм бол­гоныг л хийдэг байсан. Хаягдал төмөр Оросын цэргийн ангиас худалдан авч шөн­жингөө өөрсдөө вагонд ачиж яв­лаа. Нэлээд ч хуримтлал бий болгосон. Гэвч уул уур­хайн салбарт мэргэ­жил эзэмш­сэн болохлоор энэ талаар юм хийвэл илүү үр дүнтэй мэт санаг­даад 1993 онд “Монголын алт” гэдэг уул уурхайн компани байгуул­сан. Түү­нээс хойш энэ салбартаа л ажиллаж байна даа хэ­мээн яриагаа эхэлсэн юм.

-Сүүлийн үед ашигт малт­малыг тойрсон олон асуудал хүмүүсийн анхаар­лыг татаж байна. Энэ нь том том орд газрууд нээг­дэж олон түмний санаа бодол үүнд чиглэгд­сэнтэй холбоотой байх. Хү­мүүс ашигт малтмал ард түмний өмч, тийм учраас бүгд л оролцож хувь хүртэх ёстой гэсэн үзэлтэй байна. Энэ талаар та юу бодож бай­гаа вэ?
-Үндсэн хуулийн зурга­дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий,түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасан бай­даг. Харин ард түмний өмч хэмээн заагаагүй. Төр өө­рийн­хөө өмчийг яаж эргэлтэд оруулахаа хуулиар зохицуул­даг. Ашигт малтмалыг буюу газрын хэвлийн баялгийг Ашигт малтмалын хуулиар зохицуулдаг. Уг хуулиар хувь хүн ашигт малтмалын орд газрыг эзэмшиж болдог. Эзэм­­­ших эрх нь лиценз гэдэг эрхийн бичгээр дамжин хэ­рэгж­дэг. Энэ нь уг баялгийг хувьчлаад авчихаж байгаа хэрэг биш. Энэ зөвхөн тэр газарт аж ахуйн үйл ажил­лагаа явуулах эрх л авсан хэрэг юм. Уул уурхайн мэргэ­жил бол их нарийн.
Сургуульд нь сурахаас гадна тэр сал­барт олон жил ажил­лах шаард­лагатай. Ингэж байж энэ салбараар мэ­ргэшдэг. Сүүлийн үед энэ талаар хүн болгон мэддэг мэтээр ярьж байгаа нь мэргэжлийн хү­мүүсийг түгшээж байна. Тэр ли­цензийг чинь тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны “Ашигт малтмалын тухай хууль”-аар Монгол Улсын иргэн бүр авах, эзэмших эрх нь нээгдсэн юм шүү дээ. Хүсвэл дурын иргэн өргөдөл өгөөд л лиценз авах боломж хуульч­лагдсан гэсэн үг. Хүн болгонд ийм эрх байсан. Олон ч хүн лиценз авсан. Ха­рин уул уурхайн ажлыг мэр­гэшсэн бай­гуул­лага л явуулж чадна гэдгийг тэд мэддэггүй. Хүн болгон лиценз авч алт ухах гэж үзээд алдагдалд орж бай­сан. Тэд өөрсдөө уул уур­хайг дийлэх­гүй болохоо мэ­дээд ирэхлээр мэргэжлийн ком­паниу­дад нөгөө лицензээ худалдаж эхэлдэг. Ингэж л нэг компанийн нэр дээр олон лиценз цугларах үйл явц бол­сон. Түүнээс биш хэдэн хүн л лицензийг худалдаж аваад цуглуулаад байсан зүйл ховор. Уул уурхайн ажил олон үе шаттай явагддаг. Эхлээд геофизикийн ажил явагдана, газрын гадаргууд зураглал хийгдэнэ, сонирхол татах хүдэржилт илэрвэл канавын ажил хийгдэнэ. Су­ваг малтана гэсэн үг. Үүнээс дээж аваад лабораторийн шин­жилгээ хийнэ. Ингээд сонир­хол татахуйц байвал өрөмд­лөг хийнэ. Энэ нь хамгийн өртөг өндөртэй ажил л даа. Нэг ёсон­доо газрын гүн рүү харан­хуйгаар мөнгө цутгаж байгаа үйлдэл. Гэхдээ одоо үед шинж­лэх ухаан хөгжсөн, арай ч ор тас харанхуйгаар эрсдэл хийхгүй л дээ. Ямар нэг найд­вар байгаа учир л өрөмдлөг хийгдэнэ. Тэгээд өрмийн керн буюу чөмгийг лабораторийн аргаар шин­жилж байгаад, нөөцийг тог­тоон, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулс­наар ашиглах эсэхээ шийд­вэр­лэ­дэг. Маш их ажлууд хийгдэж байж л эцсийн шийдэлд хүр­дэг. Ашиглах нөхцөл хүнд, хөнгөн, усны нөөц байгаа эсэх, эцсийн дүндээ ашиг гарах эсэхийг тооцно. Энэ бүхнийг тухайн компани өө­рийн эрсдлээр буюу өөрийн­хөө мөнгөөр хийж байж тог­тооно. Эдгээр бүх ажлыг хийж, эрсдэл үүрч байж нөө­цийг тогтоосны хойно уг ашигт малтмалыг ард түмний өмч, бидний юм хэмээн дайрч давшлах нь буруу. Төр өө­рийн өмчөө яаж захиран зарцуулж байна вэ гэхлээр нөөц ашигласны төлбөр авдаг. Үүнийгээ нийт борлуулалтын орлогоос таван хувийн татвар авч гүйцэлдүүлдэг. Энэ бол маш том татвар юм. Цэвэр орлогоос биш зөвхөн борлуу­лалтын дүнгээс авдаг. Нөө­цийн татвараар л төр өөрийн мэдлийн өмчөө тухайн ком­панид ашиглуулсны төлбөрөө авч байгаа хэрэг. Нэг ёсондоо ард түмэндээ зориулах ёстой мөнгө нь энэ юм. Үүгээрээ төр Монгол Улсынхаа ирээ­дүйд зориулсан сан байгуулах нь зүйтэй. Ард түмний боловс­рол, эрүүл мэнд, нийгмийн халамж гэх мэтэд зориулах ёстой юм. Мөн энэ сангийн тодорхой хэсгийг эргэлтэд оруулж ху­римт­лалаа бий болгох хэ­рэг­тэй юм. Түүнээс биш хүн болгонд ашигт малтмалаас хувь хүртээнэ гээд мөнгө олгоод эхэлбэл зүгээр мөнгө авсан хүмүүс шууд мөхлийн­хөө замд л орно шүү дээ. Эх орны хишиг гэх зэргээр ард түмэнд хувь хүртээнэ гэсэн бодол бол ард түмнээ мөхөөх бодлоготой хүний санаа ч юм шиг бодогддог. Үндэстэн ус­тах хамгийн түргэн бөгөөд амар зам бол хөдөлмөр хийх­гүй байх. Хөдөлмөрлөдөггүй үндэс­тэн тэр дороо устаж хүний нийгмээс арчигддаг жишээ дэлхийд бий.

-Манай улс хөгжихийн тулд давын өмнө чухам юу хийж эхэлбэл зохилтой хэмээн та боддог вэ?
-Монгол Улс хөгжинө гэж бодож байгаа бол үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёс­той. Үе үеийн Засгийн газар энэ талаар ямар ч бодлого явуулсангүй өдий хүрлээ. Гадныханд хөнгөлөлт эдлүү­лээд байсан.
Дотоодын үйлд­вэр­лэгчид ямар ч хөнгөлөлт эдэлж яв­сан­гүй. Харин 2007 оны нэг­дүгээр сарын 1-нээс улс орны тэргүүлэгч салбарт хө­рөнгө оруулбал оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувь­тай тэнцэх татварын хөнгө­лөлт үзүүлэх шинэ заалт гарсан. Энэ л үндэсний үйлд­вэрт өгч байгаа том хөнгөлөлт юм даа. Үндэсний үйлдвэр­лэлийг хөгжүүлэхэд боловсон хүчин голлох үүрэгтэй. Энэ одоо маш дутагдалтай байна. Хуучин социалист системийн үед боловсон хүчнийг төлөв­лө­гөөтэйгөөр бэлтгэдэг бай­лаа. Тэгвэл одоо энэ бодлого алдагдсан. Өнөөдөр уул уур­хай бол манай орны гол тул­гуур, ирээдүйн хөгжлийн ханд­­лага юм. Гэтэл тухайн чиглэлээр бэлтгэгдсэн олон улсын стандартад тэнцэх боловсон хүчин алга байх жишээтэй. Боловсон хүчин­гүй байж энэ асар их хөрөнгө оруулалттай том төслүүд дээр дан ганцаараа ажиллана гэж санахын ч хэрэггүй.

-Монгол Улсын хөгж­лийн ирээдүй уул уурхайн салбарт байна хэмээн та дүгнэж байна уу?
-Хөгжилтэй орнууд уул уурхайгаар дамжиж өнөөд­рийн энэ өндөр түвшинд хүрсэн байдаг. Тэгвэл манай оронд хамгийн наад зах нь салбарын яам байхгүй байх жишээтэй. Уул уурхайг Үйлд­вэр, худалдааны яам хариуц­даг. Энэ яамны сайд дарга нар гэхэд уул уурхайн мэргэж­лийн хүн байсныг би санахгүй байна. Цомхон цэгцтэй уул уурхайн яам хэрэгтэй байна. Сайтар бэлтгэгдсэн боловсон хүчин, дэд бүтэц байхгүй бол хичнээн баялаг байгаад улс орон хөгжихгүй. Харин аль болох хурдан хугацаанд бай­галийн баялгаа олборлож эхлэх нь зөв. Шинжлэх ухаан хөгжиж байгаа өнөө үед энэ баялаг үнэгүй болох цаг холгүй. Жишээ нь зэсийг орлуулах бүтээгдэхүүнийг хийх гээд л судалж байгаа гэцгээдэг. Хэрвээ ийм зүйл гарчихвал манай зэснийн үнэ буух болно.

-Оюутолгой, Таван­тол­гойн хөрөнгө оруулалтын гэрээг манай улс байгуулах эсэхдээ тулан бөөн хэл ам болж байна. Та манай орны уул уурхайн мэргэжилтэн, тухайн салбарт он удаан жил амжилттай ажиллаж яваа хүний хувьд энэ та­лаар ямар бодолтой байгаа вэ?

-Бид энэ хөрөнгө оруулал­тын гэрээг анхааралтай су­далж үзсэн. Мөн өөрсдийнхөө санал дүгнэлтийг холбогдох төрийн түшээдэд хүр­гүүл­сэн. Бид энэ гэрээг түргэн байгуулах нь зүйтэй гэж бо­дож байгаа. Гадаадын хө­рөнгө оруулалтыг оруулах нь зүй­тэй. Газар доор байгаа баялгийг өнөөдрийн үнээр үржүүлж их ашиг олно гэц­гээж байна. Тэгвэл ирэх жил ашигт малт­малын үнэ унавал ашиг нь тэр хэмжээгээр буур­на. Энэ бол монголчууд би­дэнд то­хиолд­сон маш их аз завшаан юм. Үүнийг улс төржилгүй, хэрүүл уруулгүй шийдэх олон бололцоо бий. Би бол энэ төслийг маш түргэн эргэлтэнд оруулах ёстой гэж үздэг хү­ний нэг. Зөвхөн ашигт малт­малын баялгаас хүртээд зогсохгүй, түүнийг дагалдсан маш олон үйлчилгээнээс монголчууд мөнгө олох бо­лолцоо нээгдэж байна. Ша­тахуун нийлүүлээд, хангам­жийн болон үйлчил­гээний нэгжүүд байгуулаад гэх зэр­гээр тэр уурхайгаас мөнгө олох аргууд байна.

-Оюутолгойн гэрээнд татвараас чөлөөлөх заал­тууд оруулсан байна. Үү­нийг та юу гэж үздэг вэ?
-Татварын хуулийг мөр­дөх нь зүйтэй. Мөн гэрээг үзэж харах зүйл их байна лээ. Манай хуулиудыг арай өө­рөөр, өөртөө ашигтайгаар тайлбарлах гэх зэрэг зүйл харагдаж байсан. Мөн зэс хайлуулах үйлдвэр барих юм гэхэд зөвхөн Оюутолгойн мэдэлд энэ үйлдвэрийг байл­гах нь буруу. Олон талын хувьцаа оролцсон, магадгүй төрийн өмч давамгайлсан үйлдвэр байлгавал зүгээр гэх мэт. Оюутолгойн зэсийг ухаагүй байхад хилийн цаана зэс боловсруулах үйлдвэр байгуулаад байна шүү дээ. Манай баяжмалыг л хайлах бодолтойгоор хийгдэж байгаа. Үүнийг хаахын тулд 68 ху­вийн татварыг бий болгосон. Тэгэхлээр энэ татварыг “Ай­вен­хоу майнз” төлөх хэрэг­тэй. Ногдол ашгийн татвараас чөлөөлөх хэрэг байхгүй гэх зэрэг. Зэсийн үйлдвэр гэс­нээс Чойрт үүнийг байгуулах нь зүйтэй гэж би боддог. Тэгвэл Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суваргын зэсийг тэнд хайлуулна. Ингэ­вэл жилдээ ойролцоогоор 1,5 сая тонн баяжмал боловс­руулж, ме­талл гаргаж чадна. Үүнийг дагаад нэмүү өртөг үйлдвэр­лэх жижиг үйлдвэр­лэл дагаж хөгжинө. Фрийд­ланд “Зэ­сийн баяжмал Хята­дад гаргавал монголчууд босно” гэж хэлж байсан. Ер нь Чойрыг том аж үйлдвэрийн хот болгох шаард­лагатай гэж би бодож явдаг. Харин хөрөнгө оруу­лал­тын гэрээг улс төржөөд байлгүй маш түргэн байгуу­лах нь зүйтэй.

-Таван толгойн төслийн талаар таны санал бодлыг сонсвол их сонин байна?
-Энэ бол дэлхийн хэмжээ­ний том төсөл. Энэ ордын лицензийг монголчууд хад­галж үлдэж чадсан нь их том га­вьяа шүү.

-Энэ лиценз хууль бу­саар тэр хүмүүст очсон гэж яригдах болсон. Энэ ортой юу?
-Таван толгойн төслийг улс төржүүлээд байх хэрэг­гүй. Бизнес утгаар нь ойлгох хэрэгтэй. Ганц нүүрснээс гадна маш их ажлын байр бий болно. Ийм том төслийг эргэл­тэд оруулахын ач тусыг хэ­лээд баршгүй. Энд яриг­даад байгаа зүйл бол хар­далтын л юмнууд байгаа. Хэн ч тэр лицензийг худалдаад авч болох байсан. Таван толгойн төслийг хурдан эхлүүлэх хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй байна шүү дээ. Гадны хүмүүс орж ирэхлээр л луйварддаг юм шиг бас бодох нь буруу. Луйвардуулахгүй олон арга бий. Ашигт малтмалаа үнэлээд зарах арга байна. Гадны компани түүнийг нь боловсруулаад гаргана. Ингэхдээ манай татварын хуулийг бүрэн биелүүлээд л төлөөд явна гэх зэрэг. Эрүүл саруул ухаанаар л бүхнийг хийх хэрэгтэй.

-Таван толгойн гэрээнд ордыг хувааж байгаа нь их ноцтой байна гэдэг. 50 хувийг төр авах, 36 хувийг гадаадын хөрөнгө оруу­лагч­дад өгөх, үлдсэн 14 хувийг хувь хүмүүс авах гэж. Энэ 14 хувь 36 хувьтай нийлээд 50 хувь болно. Эдгээр 14 хувьтангууд хувиа зарахад л гадны эзэмших хувь төрийн мэдлийн 50 хувьтай тэнцүү болно. Мөн эдгээр 14 хүн өөрсдийн эзэмших хувиа зарах гэрээ аль хэдийнэ хийж эхэлсэн гээд л хардаж эхэлсэн. Энэ талаар таны бодол ямар байгаа вэ?
-Энэ бол бодох л ёстой асуудал. Гэвч энэ 14 хувийг монголчууд зарна гэдэг байж болшгүй асуудал. Ийм том төсөлд орчихоод түүнээ зардаг хүн олдохгүй л болов уу. Энэ том төсөлд орно гэдэг бол маш их аз завшаантай хэрэг юм шүү дээ. Бизнес мэддэг хүн зарна гэж хэзээ ч байхгүй. Хэрэв ингэж санаа зовоод байгаа бол Орос, Хятадын талд эзэмшиж байгаа хувиа зарж болохгүй гээд л гэрээндээ оруулчихвал болно шүү дээ.

-Улсын төсвөөр хайгуул хийгдсэн талбайн лиценз, хайгуул хийгдээгүй лиценз хоёр адилхан олгогддог байсан уу?
-Тухайн үеийн лиценз олголтод төсвөөр хайгуул хийсэн талбай, хийгээгүй талбай гэж нэг их ялгаад байгаагүй. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд гэдгийг тодруулахад ихэнхийг социа­лист системийн үед хийгдсэн. Оросын өрөмдлөгийн ма­шинаар өрөмдлөг хийгддэг. Уул нь өрөмдлөг 90 хувийн магадлалтай байх шаард­лагатай. Харин Оросын өрөмд­лөг тэр үедээ 60-66 хувийн магадлалтай гардаг байлаа. Тэгэхлээр төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуул нь орд газрын нөөцийг бүрэн дүүрэн үнэн зөв гаргаж чадахгүй байсан. Тухайн орд хэдийгээр төсвөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон гэдэг ч орчин үед дахиж хайгуул хийж нөөцийг үнэн зөв тогтоохын тулд их хөрөнгө мөнгө гаргадаг. Гэхдээ орд болгон адилгүй л дээ. Нүүрсний орд бол мэдээж нүүрс л бол нүүрс гарна гэж хүмүүс бодож магадгүй юм. Тэгвэл хэдэн хувь нь коксжих нүүрс, хэдэн хувь нь эрчим хүчний нүүрс байгаа гэдгийг тогтоох шаардлагаар бас л хайгуулын ажил хийх хэрэг гардаг. Нэг зүйл энд хэлэхэд улсын төсвөөр хийгдсэн орд байлаа ч өнөө үед тэр хайгуул хийсэн дээж нь үрэгдэж алга болсон. Тэгэхлээр улсын төсвөөр хайгуул хийсэн ордыг бэлэн орд гэж үзэх нь учир дутагдалтай. Заавал дахиж хайгуул хийгдэж хөрөнгө мөнгө зарцуулах хэрэг болдог.

-Та Цагаан суварга гэдэг зэсийн ордтой. Энэ талаа­раа товчхон ярьж өгөх үү?
-Энэ орд бол Айвенхоу компанийн нэг жил олборлох хэмжээний, “Эрдэнэт” үйлд­вэрээс 4-5 дахин бага хэмжээний нөөцтэй орд байгаа юм. Уул нь бол стратегийн ордод нэг их ороод байхааргүй жижиг орд. Гэхдээ үүнд хамрууллаа гээд бид нэг их дургүйцээд байгаа юм байхгүй. “МАК” компани зэсийн үйлдвэр байгуулна. Баяжмал гаргана. Монгол­чууд дангаараа юм хийж чаддаг гэдгийг харуулна. Бид бүх л татвар хураамж төлнө. Ийм л байна.

-Хувьцаа эзэмшүүлж бүх ард түмэнд ашигт малт­малаас хувь хүртээнэ гэ­дэг. Үүнийг хэрхэн хийх юм бэ?
-Бид 1995 оноос гадаадын уул уурхайн хөрөнгийн бир­жийг судалж байлаа. Барууны жишгээр уул уурхайн салбарт хө­рөнгө мөнгө босгох санаатай үзэж байсан юм. Тухайн уул уур­хайн хувьцааг хүмүүс худал­даж авахдаа хувьцаа, үнэт цаасны талаар маш нарийн судалгаа хийж, мэд­лэгтэй болж байж авах хэрэгтэй юм билээ. Барууны банкны хад­га­лам­жийн хүү маш бага байдаг. Хүмүүс сул байгаа мөнгөө өсгөх гэж л банкнаас илүү үр ашигтай гэж үзсэн төслийн хувьцааг худалдаж авдаг. Өдөр тутам авсан хувьцааныхаа талаар мэдээлэл авч байхгүй бол болохгүй. Тодорхой түвшинд хувьцааны үнэ өссөн үед нь нөгөө хувьцаагаа эргүүлж зардаг. Ингэж л хувьцааны үнийн зөрүүгээс мөнгө хийж суудаг юм билээ. Маш сайн судалгаа хийж цаашдаа энэ хувьцаа өснө гэсэн үндсэн дээр хувьцаа худалдаж авдаг. Хэрэв худалдаж авсан хувьцааны үнэ өсөхгүй бол өөрийнх нь эрсдэл болоод өнгөрнө. Түүнээс биш уул уурхайн хувьцаа эзэмшигчид дивидент буюу ногдол ашиг авна гэсэн ойлголт байдаггүй. Түүхэндээ 70-аад онд зэсийн үнэ асар өндөр байх үед “Дахиж ногдол ашиг өгөхгүй шүү” гэж зарлаж байгаад ногдол ашиг хуваарилж байсан тохиолдол Америкт ганцхан гарсан. Өөр байхгүй. Ард түмэнд хувьцаа эзэмшүүлнэ гэдэг бол маш эрсдэлтэй алхам. Үүнээс хэн ч юу ч олохгүй. Нөгөө өмч хувьчлалын ягаан тасалбар шиг л юм болно. Яваандаа хэн нэг мөнгөтэй хүн нь худалдаад авчих болно. Уул уурхай байнга асар их мөнгө шаардагддаг болохлоор хувьцаа гаргаж үүнийгээ олж байдаг. Уул уурхай эрсдлээ олон түмэнтэй хуваалцаж байгаа нэг хэлбэр. “Айвенхоу майнз” хувьцаа зараад мөнгө босгоод байгаа. Хэрэв тэд зэс олоогүй бол хувьцааг нь авсан хүмүүс эрсдлээ өөрсдөө үүрээд л дуусах шүү дээ. Үүнийг сайн бодож хийх ёстой ажил. Бас нэг хадгаламж зээлийн хоршоо шиг юм болно шүү.

Жамбалын Сандагдорж

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан