Буцах

Жан Вэйвэй: Дэлхийн 140-өөд улсын худалдааны нэгдүгээр түнш нь Хятад

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачлан 2023 оны аравдугаар сараас эхлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран “Хятадын үйл явдал” сэдэвт цуврал лекц зохион байгуулж эхэлжээ. Уг цуврал нь урд хөршийн үйл  явдлыг өгүүлэх, Хятад орныг танин мэдэх нэгэн чухал индэр болж буйг Хятад судлаач, доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн М.Чимэдцэеэ онцлов.

Энэ удаа Хятад улсын нэртэй эрдэмтэн, тус улсын шилдэг их сургуулийн нэг Шанхай хотын Фүдань их сургуулийн Хятад судлалын хүрээлэнгийн захирал, хүндэт профессор Жан Вэйвэй Монголд хүрэлцэн ирж дөрөвдүгээр сарын 16-ны өдөр “Хятад маягийн орчин үе” сэдэвт лекц уншсан юм.

Хятад судлаач, доктор М.Чимэдцэеэ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улсыг ойлгож мэдэхийн гол зангилаа нь Хятад маягийн орчин үеийн шинэтгэлийг ойлгож мэдэх явдал мөн гэж тодорхой тэмдэглэсэн байдаг. Энэ дэлхий ертөнц дээр улс орон бүхэнд яв цав таардаг хөгжлийн нэг хэв загвар гэж үгүй. Тогтсон ганц хэв маяг бүхий шинэтгэлийн хэмжүүр гэж үгүй.  Хятад маягийн орчин үеийн  шинэтгэл нь Хятадын газар нутагт суурилсан, Хятад улсын бодит байдалд нийцсэн, социалист бүтээн байгуулалтын зүй тогтол, хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийн зүй тогтлыг илтгэн харуулсан орчин үеийн шинэтгэл мөн хэмээн хэлснийг онцлон өгүүлээд, Эртний Хятадын их сэтгэгч Күнзийн “Эрхэм анд алсаас ирэхүй баясал бус уу” гэж хэлснийг онцлон дурдаж, алс газраас зорин ирсэн хүндтэй зочинд талархал илэрхийлэв. 

Эрдэмтэн Жан Вэйвэй нь Хятад улсын нэртэй эрдэмтэн, байгалийн шинжлэх ухааны Фүдань их сургуулийн Хятад судлалын хүрээлэнгийн захирал, хүндэт профессор, докторын удирдагч багш, Хятад улсын Тинк танкийн зөвлөлийн гишүүн, “Шанхайн хавар, намар” хөгжлийн стратеги судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн тэргүүн, “Дорнын эрдэм шинжилгээ” сэтгүүлийн ерөнхий редактор, “Гуанмин” өдөр тутмын сонины 2016 оны Хятадын бодлогын судалгааны шилдэг 10 эрдэмтний нэг.

Профессор Жан Вэйвэй Оксфордын их сургуулийн зочин судлаач, Италийн Боккони их сургуулийн зочин профессор, Женев дэх Олон улсын харилцаа, дипломатын академийн профессор, Женевийн их сургуулийн Ази судлалын төвийн ахлах судлаачаар ажиллаж байжээ.

Цинхуа их сургуулийн төрийн бодлого, удирдлагын сургуулийн ахлах судлаач, Шанхайн Нийгмийн шинжлэх ухааны академийн төрийн удирдлагын зочин профессор, Дэлхийн Хятад судлалын хүрээлэнгийн захирлаар одоо ажиллаж байна.

Хэдийгээр цаг бага байдаг ч гэсэн “Дэн Сяопин -ий үеийн үзэл суртал ба эдийн засгийн шинэчлэл”, “Хятадын өөрчлөлт, эдийн засгийн шинэчлэл ба түүний улс төрийн нөлөө”, “Хоёр орны харилцааг өөрчлөх тухай бодол” гэх мэт олон бүтээлийг туурвисан.

"Хятадын тухай технологийн бодол” цуврал, Хятадын цочрол, Хятадын хүрэлцэхүй, Хятадыг  гүйцэн түрүүлэхүй зэрэг ном нь Хятадын шилдэг ном зэрэг олон хүндтэй шагнал хүртэж, нийгэмд асар их нөлөө үзүүлсэн бөгөөд англи, япон, испани, солонгос, тайланд, араб зэрэг олон хэлнээ орчуулагдсан байна.

Профессор Жан Вэйвэй Хятадын замнал, Хятадын загвар болон Хятадын тогтолцоог судалдаг төлөөлөхүйц том эрдэмтэн бөгөөд гадаад, дотоодод нөлөө бүхий улс төрийн шинжлэх ухаан судлаачдын нэг юм. Хятадын нам төрийн удирдагчдын зохион байгуулсан олон удаагийн хурал, симпозиумд тэрээр улс төрийн салбарын төлөөлөгчийн хувьд шинжлэх ухаан, Хятадын бүтээн байгуулалт зэрэг судалгааны талаар илтгэл тавьж, сургалт зохион байгуулж байсан хэмээн БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөх Ли Жи танилцуулав. 

Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд Хятад улсын дэлхийд нэр хүндтэй онолч, эрдэмтний үгийг сонсохоор эрдэмтэн судлаачид, боловсрол, улс төр зэрэг салбар салбарын төлөөлөгчид, оюутан залуус иржээ.

ХЯТАД УЛС ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХАМГИЙН ТОМ ЭКСПОРТЛОГЧ, ХАМГИЙН ТОМ ХЭРЭГЛЭГЧ

Профессор Жан Вейвей “Намайг Монгол Улсад урьсан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Хятадын Найрамдлын нийгэмлэг, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Элчин сайд, Монголын эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлээд би товчхон мэдээлэл өгье. Дараа нь та бүхэн нэрэлхэлгүйгээр сонирхсон зүйлээ асуугаарай” хэмээгээд илтгэлээ эхлэв.  

Жан Вейвей, Өнгөрсөн сард Европын холбооны Гадаад бодлогын сайд Жозеф Боррел нэг чухал мэдэгдэл хийсэн. Тэр мэдэгдлийн агуулгыг товчилж үзвэл, Латин Америк, Африк, Ойрхи Дорнод, мэдээж Азийн бүх улс орнууд, хүмүүс эдийн засгийн хувьд төдийгүй технологи, цэрэг, үзэл суртлын хувьд барууны ертөнцийг орлохуйц найдвартай хувилбарууд боллоо гэв. Үүнийг би маш чухал мэдэгдэл хийлээ гэж харсан.

Барууны ертөнцийнхөн чухалчилж үздэг эдийн засаг, технологи, цэрэг, үзэл суртал гэсэн  дөрвөн чухал салбарыг тэр мөн яриандаа дурьдлаа.

БРИКС-ийн 10 орны ДНБ бол дэлхийн эдийн засгийн 35 хувь, ИХ-7-гийн орнуудын ДНБ бол дэлхийн эдийн засгийн 30 хувийг эзэлж байна. Шинжлэх ухаан, технологийн хувьд авч үзвэл мэдээж Америкийн зүгээс технологийн болон чипний хориг зэргийг явуулж байгаа ч гэсэн технологийн дайнд АНУ-ын ялагдсан гэж хэлж болно. 

Цэрэг батлан хамгаалахын салбарт НАТО гэхэд 30 гаруй орны нэгдэл, эдгээр орнууд бүгд нийлээд ч Украинд хангалттай хэмжээний тусламж үзүүлж чадахгүй байна. Товчхон жишээ хэлэхэд ОХУ Украины тал руу довтолгоо хийх явцад долоо хоногт 150 мл-ийн их бууны сум 500 мянгыг зарцуулж байна. Энэ 500 мянга гэж тоог багцаалдаж үзвэл АНУ-ын хоёр жилд үйлдвэрлэх хэмжээ.

Үзэл суртлын хувьд Хятадын талаас хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилгын суурь нь хамтаар бүтээн байгуулж, хамтаар хөгжиж, хамтдаа үр дүнг нь хүртэх зорилго тавьсан. Энэ нь барууны ертөнцийн улс төрийн дэглэм, үзэл санаанаас өөр. Хятадын талаас дэвшүүлж байгаа “хувь заяаны хамтын нэгдэл“ гэсэн цогц ойлголт бол АНУ-д боломжгүй гэж үздэг буюу хоолны меню-д байхгүй гэх хэмжээнд авч үзэж байгаа.

“Бүс ба зам” санаачилга бий болсноос хойш 11 жилийн хугацаанд 153 улс орон санаачилгад нэгдэж, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1 их наяд доллар болсон. Дэлхий их өөр болж байна.

АМЕРИКТ ХЯТАДЫН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ ЯВУУЛЖ БАЙГАА ТОМ СТРАТЕГИ ОДОО АЛГА

Саявтархан Сингапурын судлаач миний найз Kishore Mabubani Америкийн судлаачдын дэвшүүлж байгаа үзэл санааны талаар үндсэн гурван зүйл дэвшүүлсэн.

  • АНУ-ын талаас Хятадын эдийн засгийн өсөлтийг зогсоож чадах уу? гэхэд энэ бол ямар ч боломжгүй.
  • АНУ-ын талаас дэвшүүлсэн Хятадын коммунист намыг түлхэн унагаах санаархал нь бас ямар ч боломжгүй.
  • АНУ-аас хуучны ЗХУ-ынх шиг үзэл онолоор Хятадыг хянаж чадах уу? гэсэн бас боломжгүй гэж хэлсэн.

Тэгэхээр энэ гурван зорилго бүтэхгүй бол АНУ-ын талаас ямар арга хэмжээ авах вэ? Америкт алс холын Хятадын өсөлтийн эсрэг явуулж байгаа том стратеги одоо алга. Богино хугацааны арга хэмжээ л явж байна.

Хятад өөртөө итгэлтэй байна, АНУ бол хяналтаа алдсан. Америкийн талаас технологийн дайн, худалдааны дайн, санхүүгийн дайн гэх мэтийг явуулж, түүнийгээ сурталчилж байгаа ч одоогоор амжилтад хүрсэн зүйл алга.

2018 онд худалдааны дайн эхэлж байхад би яг үүнийг хэлж байв. Өнөөгийн Хятад улсын байдал бидэнд тодорхой хэмжээний түүх өгүүлж буй юм.

Энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Үүнийг эхний 30 жил, дараагийн 45 жил гэж хувааж үзэж болно. Эхний 30 жил бол Хятад маягийн шинэчлэлийн улс төр, эдийн засаг, нийгмийн үндэс суурийг тавьсан 30 жил байлаа. 1978 онд өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хаалганы бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш Хятад улсын хөгжил 10 гаруй жилээр авч үзвэл тогтвортой, тасралтгүй өссөн.

  • 1978-1995 онд аж үйлдвэрийн хувьсгал хэрэгжсэн. Бид Английн аж үйлдвэржилттэй агаар нэг замаар хөгжсөн. Эхний ээлжинд нэхмэлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, дэлхийн хамгийн том нэхмэлийн үйлдвэрлэгч болсон. 1995 онд БНХАУ дэлхийд нэхмэлийн хамгийн том үйлдвэрлэгч, хамгийн том экспортлогч болсон.
  • 1995-2012 онд Хятадын үйлдвэржилтийн 2 дахь үеийн давсан. Хоёр дахь удаагийн аж үйлдвэржилтийн хувьсгал бол Европ, барууны ертөнцтэй адилхан эрчим хүч үйлдвэрлэх, боловсруулахад түлхүү анхаарсан.
  • 2010 он гэхэд БНХАУ эрчим хүч үйлдвэрлэлээрээ Америкийг гүйцсэн, одоо бол барууны ертөнцийн улс орнуудын эрчим хүч үйлдвэрлэлтэй нийлээд Хятад улсынхаас бага байна.

Хоёр дахь аж үйлдвэржилтийн шат бол мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар юм. Анх 2G технологи гарч байхад олон улсын стандартын түвшинд хүрээгүй байлаа. 3G гарч байхад Хятад улс өөрийн гэсэн стандарттай болж байв. 4G технологи суурилуулсан байдал барууны орнуудын 50 хувьд хүрч байсан бол 5G-гээр Хятад улс дэлхийд тэргүүлэх байр сууринд хүрсэн.
Хятад улсад одоогоор 3.2 сая 5G-гийн дамжуулах станц ажиллаж байна. Дэлхийн бусад улс орнуудын 5G дамжуулахын станцын тоог нэмээд Хятад улсын 5G станцын тооны 50 хувьд хүрэхгүй. 4G дамжуулах станц 8 сая гаруй байна.

ХЯТАД УЛС ӨӨРИЙГӨӨ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЗАСАГ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ БАЙГАА. АМЕРИК МӨН ҮҮНИЙГ ХЭЛЭХГҮЙ БАЙГАА

Аж үйлдвэрийн хувьсгалын дөрөв дэх үе шат дэлхий дээр АНУ, Хятад улс хоёрын хооронд өрсөлдөөнтэй байна. Их өгөгдөл, AI, атомын станц болон харилцаа холбооны салбарт өрсөлдөж байна. 2014 он гэхэд Хятад улс ДНБ-ий худалдан авах чадварын хэмжээгээр дэлхийн хамгийн том эдийн засаг болсон. Үүнээс хойш 10 жил өнгөрлөө.

Нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь Хятад улс өөрийгөө дэлхийн хамгийн том засаг гэж тэр болгон хэлэхгүй байгаа. Америк мөн үүнийг хэлэхгүй байна, 2-рт бичигдэхээс зайлсхийж байх шиг байна.

Гэхдээ судлаачид тоо хэлэх байх. Хятад бол одоо дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хамгийн том экспортлогч, хамгийн том хэрэглэгч улс орон болсон.

Эдийн засгийн тоо баримтаас гадна нийгмийн хөгжил нь аливаа улс орны хөгжлийг илэрхийлдэг. Одоогоор Хятад улсын дундаж наслалт Америкаас хоёр насаар илүү. 2021 оны дүнгээр Хятад улсын хүн амын дундаж наслалт 78.2, Америк 76 болсон.

Хамгийн хөгжингүй хоёр хот болох Шанхай, Нью-Йорк хотоор жишиж үзэхэд Шанхай хотын хүн амын дундаж наслалт Нью-Йоркоос 5 насаар илүү байна. Шанхай, Нью-Йорк хот бол хоёр улсынхаа хамгийн хөгжингүй, орчин үеийн хот. Түүнээс гадна хөгжил сул байгаа хоёр сул байгаа Шинжаан, Миссиссиппи хотоор харьцуулж үзэхэд Шинжааных мөн насжилт илүү байна.

Хятад улс дэлхийн 200 гаруй улс орны дунд худалдааны хамгийн том түнш, хамгийн том экспортлогчийн харилцааг маш сайн хэрэгжүүлж, өргөжүүлж чадаж байгаа. Хятад улс бол аж үйлдвэрийн дөрвөн хувьсгалыг хэрэгжүүлэгч. Аж үйлдвэрийн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн, хувцас, эрчим хүч, мэдээллийн технологи, AI-г бүгдийг нийлүүлэх боломжтой дэлхий дээр цор ганц улс орон.

Хятад болон АНУ-ын өрхийн цэвэр хөрөнгийн дундаж түвшнийг харьцуулсныг та харж байна. Дундаж өрхийн цэвэр хөрөнгийн хэмжээг ам.доллараар тооцоход 692 мянган доллар, нөгөөх нь 4.9 сая юань. Хүн амын дундаж давхаргын хөрөнгийн хэмжээ АНУ-д 100 мянган доллар, Хятад хүний дундаж орлогын хэмжээ үүнээс хоёр дахин их байна. Үүнийг Хятад улсын тосгоны биш суурин газрын дундаж өрхийн дүнгээр тооцож үзсэн.

“Нью-Йорк таймс” сонинд 2016 оны 11-р сард миний нэг нийтлэл хэвлэгдсэн. Тэр нийтлэлд Америкийн хөгжлийн загвар үр дүнгээ өгөхгүй гэж бичсэн. Тухайн үед би 106 улс орноор явж, туршлага судалж дата цуглуулсан байв. Ажиглалт хийж явахад хөгжиж буй улс орнуудад Хятадын хөгжлийн загвар Америкийн загвараас илүү тохирч байгаа нь харагдсан. Мөн хараад байхад Америкт Америкийн хөгжлийн  загвар, барууны улс орнуудад барууны хөгжлийн загвар ч амжилттай бус байгаа нь харагдсан. 

2011 оны үед “Түүхийн онолын төгсгөл” гэсэн сэдвийн хүрээнд нэрт онолч эрдэмтэн Фүкияама-тай мэтгэлцээн өрнүүлж байв. Тэр үед дэлхий даяар өөрчлөлт авчирсан “Арабын хавар” гэж дуулиан тарьж байсан учир тэр үед надад “Арабын хавар цаашид Арабын өвөл болох уу? Энэ байдал Хятадад нөлөөллөө авчирна, Хятадын хавар үүснэ” гэж надад хэлж байв. Тийм боломжгүй байх гэж би тэр үед бодож байсан. Ямар ч боломжгүй, тийм зүйл болохгүйгээр үл барам Арабын хавар нь Арабын өвөл болно гэж хэлж байлаа.

Фүкияама Хятад улс өөрийн улс төрийн системдээ өөрчлөлт хийх ёстой гэж хэлж байсан. Би ч тэр үед Хятад төдийгүй Америк өөрөө улс төрийн шинэчлэл хийх ёстой гэж байв. Гэхдээ АНУ-д улс төрийн шинэчлэл хийх шаардлага Хятадынхаас илүү байгаа. Америкийн одоогийн байгаа улс төрийн систем их хуучны, магадгүй тариалангийн үеийнхээс ч өмнөх үеийн шатны улс төрийн систем одоо хүртэл хадгалагдсаар байна. Хэрвээ АНУ улс төрийн шинэчлэл хийж, системийн өөрчлөлт хийхгүй бол жижиг Бушаас ч муу ерөнхийлөгч гарна гэж хэлж байв. Популизм АНУ-ын улс төрийн системийг боомилж, хөгжлийг нь хязгаарлаж байна гэж хэлж байсан. Илүү хор ихтэй, IQ бага популизмын систем АНУ төдийгүй, барууны орнуудын улс төрийн системийг бохирдуулж, хөгжлийг нь сааруулах байдал хэдийнэ ажиглагдсан байлаа.  Энэ нь АНУ болон барууны ирээдүйг хорлож байна гэж хэлж байв.

Би 2018 онд Францад судалгааны ажлаар уригдаж очоод ЭШХ-д сууж байхад миний сайн таних Францын нэг том эрдэмтэн надад “Чи олон жилийн өмнө Арабын хавар Арабын өвөл болно” гэж хэлж байв. Чиний хэлсэн зөв болж таарлаа гэсэн. Тэгэхэд би жижиг Бушаас ч муу ерөнхийлөгч гарна гэж хэлсэн. Тэр үед Трамп ерөнхийлөгч болчихсон байв. 

ХЯТАД УЛСЫН ЖИЛД БЭЛТГЭЖ БУЙ ИНЖЕНЕРИЙН ТОО БАРУУНЫ УЛС ОРНУУДЫНХААС ДАВСАН

Олон нийтийн санал асуулгаар Хятадын иргэдийн 91 хувь нь Хятадын өнөөгийн улс төрийн систем, явж байгаа замнал нь зөв гэж хэлсэн. Одоо Хятад маягийн модернизацийн үндсэн логик, соёл иргэншсэн улсын талаарх ойлголтын талаар хэлье.
Соёл иргэншсэн улс гэдэг энэ ойлголтыг товчлон авч үзвэл тасралтгүй өрнөсөн уламжлалт соёл иргэншил дээр орчин үеийн асар том улс төрийн системийн хослол бол өнөөгийн соёл иргэншсэн улс орон.  

Хятадын хөгжлийн дөрвөн гол зүйл ньэртний түүхтэйгээ зайлшгүй холбоотой байдаг. Тухайлбал, Хүн амын тоо маш олон. Олон хүнтэй байх нь гол биш, хүн амын боловсролын түвшин чухал. Хятад улсын нийт хүн амын боловсролын түвшин маш их дээшилж байна. Жишээ нь, Хятад улсын жилд бэлтгэн гаргаж байгаа нийт инженерийн тоо барууны улс орнуудын жилд бэлтгэж байгаа инженерийн тоог давсан.
 
Өргөн уудам нутаг дэвсгэрийг бидний өвөг дээдэс бидэнд үлдээжээ. Газар нутаг том байхын зэрэгцээ энэ нутагт хурдны зам, галт тэрэг, орчин үеийн харилцаа холбооны дижитал дэд бүтцийг бүтээн байгуулах нь чухал. Түүхэн уламжлал маш чухал. Барууны улс орнуудын улс төрийн уламжлалд сонгууль чухал. Хятадын сонгууль бол дэвшүүлэх, сонгох зэрэг тодорхой үе шат, процесстой. Мэдээж хуучныхаа сайн зүйлийг сонгож авдаг. 

Хуучны өв уламжлал дээр орчин үеийн сонгуулийн тогтолцоог нэмснээрээ барууны дан сонгуулиас ялгаатай. Хятадын шийдвэр гаргах дээд түвшинд ажиллуулах тогтолцоог харахад Хятадын коммунист нам/ХКН/-ын УТ-ийн товчоо, ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд хамгийн багадаа 2-3 томоохон мужийн удирдлага буюу 100 саяас дээш хүн амтай мужуудыг удирдсаны дараа шийдвэр гаргах түвшинд ажилладаг.

Арвин баялаг соёлын уламжлал маш чухал. Бид улс төрийн соёлын талаар илүү их судалдаг. Хүн төвтэй улс төрийн соёлын тогтолцоо маш чухал. Хятад улсын төр засгаас дэвшүүлж байгаа улс төр, эдийн засгийн, нийгэм соёлын гэх олон арга хэмжээ, бодлогууд эцсийн эцэст заавал хүн ардын амьдрал, амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьдог. 

Соёл иргэншсэн улс орны зүгээс Хятадын хөгжлийн загварыг ямар хэмжээнд авч үзэж байна вэ?
ХКН нийтийн ашиг сонирхлын төлөө гэсэн бодлого дэвшүүлдэг. Барууны улс төрийн намуудын бодлогыг авч үзэхэд хэсэг бүлгийн бодлогыг төлөөлж байгаа нь харагддаг. НТӨ 200-гаад жилийн өмнө буюу Чиншү хааны үед өнөөгийн Хятадын өргөн уудам нутгийг нэгтгэж нэг улс болгох үе гэж хэлнэ. Тэр үеэс ч гэсэн одоог хүртэл нэгдсэн нэг эрх баригчийн бүлгийн түвшинд өнөөгийн Хятад улсын түүхийг авч үзэж болохуйц. Барууны улс төрийн хэсэг бүлгийн эрх ашгийн төлөөх улс төрийн намын үзлээр явсан бол тун удахгүй тарж бутрах байсан байх.

Хятадын улс төрийн систем дэх ардчиллын хэв маягийг авч үзвэл илүү зөвлөлдөх ардчилал тал руугаа. Жишээ нь, Хятад улсын цахилгаан машин үйлдвэрлэл чанарын хувьд хамгийн сайн. Өнөөгийн түвшинд хүртлээ тав таван удаа дөрвөн шат буюу 20 жилийн турш бэлтгэл ажил хийсэн.

Таван жил тутамд цахилгааны автомашины үйлдвэрлэл, туршилт, RD-н чиглэлээр байнгын холбогдох байгууллагуудын оролцоо хамгийн чухал явсаар ирсэн. 2015 онд бид “Made in China-2025” хөгжлийн бодлого гаргасан. Тэр үед америкчууд маш их болгоомжилж байсан. Бид хоёр жилийн өмнө зорилгодоо хүрсэн. Америкийн нэг тинк танкаас гаргасан мэдээллээр дэлхийд тэргүүлэгч tор-41 технологи дотор Хятад улс 37-д нь тэргүүлэх байр суурьтай байна.

ДЭЛХИЙН 140-ӨӨД УЛС ОРНЫ ХУДАЛДААНЫ НЭГДҮГЭЭР ТҮНШ ОРОН НЬ ХЯТАД

Хятад улсын эдийн засаг илүү их холимог гэж хэлж болно.  Барууны ертөнцөд Хятадын онцлогтой социалист эдийн засаг гэж хэлдэг. Хятадын эдийн засагт төрийн, хувийн хэвшлийн, төрийн өмчит ААН-ийн бүгдийн оролцоо байдаг. Хятад улсад сүүлийн жилүүдэд диуитал эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Гар утаснаас бүх үйлчилгээ авах нөхцөл бүрэн хангагдаж байна. Дижитал дэд бүтцийг заавал төрийн өмчийн ААН хариуцаж хийдэг. Харин хувийн хэвшлийнхэн бүрдсэн дэд бүтэц дээр үйлчилгээ явуулах, арчлах хамгаалах, оператинг хийдэг. 

Нийгмийн салбарын хувьд төр, нийгэм харилцан үйлчилж байх ёстой. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад маягийн модернизацийн үндсэн шинжийг дараах дэвшлээр томъёолсон.

1-рт, Асар олон хүн амтай улс орны эрчим хүч. Хүн амын тоо 1.4 тэрбум. Барууны хүн амын тоог нийлүүлэхэд 1.2 тэрбум орчим.
2-рт, Бүх ард түмний нийтийн хөгжлийг хангахын төлөө. 2021 он гэхэд Хятад улсын хэмжээнд харьцангуй ядуурлын бүрэн арилгасан. Ард түмний хэрэглээний түвшин нэмэгдэж байна.

Америкийн өнөөгийн байдлыг харвал оюун санааны соёл иргэншлийн орчин үежилт нэлээд асуудал дагуулж байна. АНУ-д хүчирхийлэлд өртөж амиа алдаж байгаа тоо жилд 40 мянга. Мөн АНУ-д жилд хар тамхи хэрэглэсээс болж нас барах хүний тоо 100 мянга давсан. 

3-рт, Хүн байгалийн харилцан зохицонгуй орчин үежилтийн төлөө. Барууны улс орнууд илүүтэй байгаль орчноо хайрлах, хүлэмжийн хийг бууруулах, ногоон эрчим хүчийг их ярьдаг. Гэхдээ энэ чиглэлд бодит ажил болгож, хамгийн их үр дүнд хүрсэн нь Хятад улс. Сүүлийн жилүүдэд бид байгаль орчинд ээлтэй технологид суурилсан гурван шинэ бүтээгдэхүүнийг илүү их экспортолж байна. Цахилгаан машин, литийн батерей, нарны эрчим хүчний тоног төхөөрөмжүүд...

Барууны ертөнцийн байгаль орчныг хайрлах ойлголт зарим талаар хоосон яриа мэт харагдаж байна. Хятад улс бодитоор хэрэгжүүлж байна.

4-рт, Энх тайванч хөгжлийн замыг бий болгох орчин үежилт.  Трамп ерөнхийлөгч байхдаа АНУ-ын ерөнхийлөгч байсан Жимми Картер руу утасдаж “Хятад улс биднийг гүйцэх нь ээ, бид яах вэ? гэж асуусан.

Хариуд нь, Шалтгаан нь их амархан. Өнгөрсөн хугацаанд Хятад улс ямар ч дайн хийсэнгүй, буун дуу гаргасангүй. Улсаа хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулсан. АНУ-ын хөгжсөн 270-аад жилийн түүхэнд 16 жил нь л ямар нэг байдлаар Америкийн оролцоотой дайнгүй жил  байлаа. Картерийн зүгээс Трампт өгсөн зөвлөгөө бол дайн хийдэг мөнгөөрөө улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжилдөө зарцуулаач гэсэн.

Америкийн өдөөсөн худалдааны дайн таван жил гаруй боллоо. Бүтэлгүйтсэн гол шалтгаан бол Америкийн талаас тавьсан татварын нэмэгдлүүдийн 95 хувь нь Америкийн ААН-үүдийн нуруун дээр буусан. Америкийн талаас бас технологийн дайн гаргасан. Энэ нь үндсэндээ  бүтэлгүйтсэн. Одоо сүүлийн үед Америкаас Хятад руу чиглэсэн санхүүгийн дайн өдөөж  байна. Эцэстээ бас л амжилтад хүрэхгүй. 

Хятад, Америкийн улс төрийн бодлогын бүтцийг авч үзэхэд хоёр ялгаатай зүйл бий. Хятад улс бодит эдийн засгийг, бодит хөгжилд тэмүүлж байгаа. Америк бол үзэл суртлын гэмээр хоосон уриа лоозон дэвшүүлж байна. Орос Украины дайн эхэлснээс хойг Америкийн талаас ОХУ-д санхүүгийн хориг, санхүүгийн дайныг илүү хэрэгжүүлж, ОХУ-ын мөнгөний бодлого хортойгоор нөлөөлөх бодлогуудыг хэрэгжүүлж байна. Америкийн талаас Орост хэрэгжүүлсэн мөнгөний дайнд Оросын талаас бидэнд бараа байна, мөнгөөр солино гэсэн бодлого хэрэгжүүлж, экспортоо худалдаагаа сайжруулж чадсан.

Надаас Оросын сурвалжлагч асууж байсан. Америк танай эсрэг санхүүгийн дайнаа хүчтэй  хэрэгжүүлж Хятадыг SWIFT-ээс гаргахаас айж байна уу? гэж асуусан. Би “Надад бараа байна. Чамд мөнгө байна. Тэгэхээр бид мөнгөний дайныг үр дүнгүй болгох боломжтой шүү дээ” гэж хариулсан.

Хэрэв Хятадыг SWIFT /олон улсын гадаад гүйлгээний сүлжээ/-ээс гаргавал маргааш гэхэд юань дэлхийн худалдааны хамгийн хүчирхэг валют болох боломжтой. Яагааад гэвэл дэлхийн 140-өөд улс орны худалдааны нэгдүгээр түнш орон нь Хятад. Америк төдийгүй дэлхийн улс орнуудад Хятадын бараа худалдан авах зайлшгүй шаардлага байна.

Америк Хятадын харилцааны алс хэтийн хандлагын талаар надад таамаг байна. Америк Хятадын харилцааг үе шатыг авч үзвэл: 

  • Эргэлзэх, онолын маргаан өрнүүлэхийн гол түвшинд байна.
  • Түүний дараа хоёр талын мэтгэлцээн өрнөнө.
  • Эцэст нь бодит байдлыг хүлээн зөвшөөрөх үе шат.

Миний бас нэг сайн найз Пакистанаас Хятадад сууж байсан Элчин сайд асан Америкийн олон газраар явж судалгаа хийж л дээ. Хүмүүсийн надаас хамгийн их асуусан асуултыг надад хэлсэн. Хятад улсын хөгжлийн ирээдүй юу юм бэ? гэж асуусан. Миний хариулт маш амархан байлаа гэж манай найз хэлсэн. Түүний хариулт нь “Хятад бол ирээдүй юм” гэж хэлсэн. Ирээдүй бол өнөөдөр юм хэмээн илтгэлээ өндөрлөв. 

Асуулт, хариултаас товчлон сийрүүлбэл:

-Баруун болон бусад улс орнуудын хөгжлийн замыг Та зарим талаар буруушааж байна. Таны илтгэлд Хятад улсын хөгжлийн моделыг дэлхийн улс орнуудад зөв гэж сурталчилж байна уу, бусад улс орнууд хүлээж аваасай гэж хүсэж байна уу?
-Хятад улс өөрийн хөгжлийн загвараас бусад улс оронд заавал тулган хүлээлгэхгүй. Би 1980-аад онд Хятад улсын өөрчлөлт, шинэчлэлт хөгжлийн бодлогыг санаачилсан, шинэчлэлийн бодлогын архитектор Дэн Сяопиний орчуулагч байснаараа бахархдаг. Дэн Сяопин Хятад улсад айлчилсан гадны төр засгийн удирдагч нартай уулзахдаа “Заавал бидний хөгжлийн загварыг хуулах шаардлагагүй” гэж хэлдэг. Өөрийн улс орны онцлог, бодит байдлыг харгалзан, өөрийн улс оронд тохирсон хөгжлийн загвараа өөрөө олох ёстой гэж хэлдэг байв. Үүний дараа би Дэн Сяопиний үзэл баримтлалыг судалсан, түүний үзэл баримтлалаас маш товчхон танилцуулах гэж оролдвол:

Улс орон нийгэм тогтвортой хөгжих ёстой. Илүү их нээлттэй эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол Хятадын эдийн засаг өнөөгийн түвшинд хүрсэн үндэс суурь. 

-Монгол Хятад бол хөрш орнууд, бид хэрхэн хамтарч хөгжих вэ? Бид аялал жуулчлалын салбарт хамтрах ямар боломжтой вэ?
-Би Монголд ирээд нэг л хонож байна. Надад ажиглагдсан зүйл бол Монгол Улсын хөгжлийн ирээдүй өргөн харагдаж байна. Аялал жуулчлал, түүнд тохирсон өргөн сурталчилгаа хийх шаардлагатай байх.

Фүданийн их сургуулийн профессорууд бид саяхан Солонгос руу яваад ирсэн. Өчигдөр биднийг монгол үндэсний хоолоор дайллаа. Надад монгол хоол илүү амттай санагдсан. Харамсалтай нь үүнийг Хятадын ихэнх хүн мэдэхгүй. Нэг жишээ авахад ийм байна гэв.