Швед улс цэвдгийн ууль (Snowy Owl) үндэсний хэмжээнд устаж үгүй болсон зүйлүүдийн жагсаалтад орууллаа. Энэ нь тус улсад сүүлийн 20 жилийн хугацаанд шувууны төрөл зүйл албан ёсоор устаж үгүй болсон анхны тохиолдол болж байна.
"BirdLife International" байгууллагын байгаль хамгааллын үнэлгээгээр, Шведийн нутаг дэвсгэрт сүүлийн 10 гаруй жил дараалан энэ шувуу үүр засаж, үржиж, үр төлөө үлдээсэн тохиолдол нэг ч бүртгэгдээгүй тул ийм шийдвэр гаргажээ.
Цэвдгийн ууль нь Шведийн алслагдсан хойд бүс нутаг, ялангуяа тундр болон уулархаг бүсэд тогтмол бус байдлаар үрждэг байв. Тэдний тоо толгой Арктикийн идэш тэжээл, ялангуяа ов буюу лемминг мэрэгчийн өсөлт, бууралтаас шууд хамаардаг байжээ.
Идэш тэжээл элбэгтэй жилүүдэд цэвдгийн ууль суурьшин үржиж, улмаар Скандинавын хойгийн өмнөд хэсэг рүү нүүдэллэдэг байв. 1970-аад оны тааламжтай жилүүдэд Шведийн уул нуруудад хэдэн зуун хос цэвдгийн ууль үүрлэдэг байсан нь тус улсын хойд бүс нутгийн зэрлэг байгалийн нэгэн бэлгэ тэмдэг болж байжээ.
Гэвч 2015 оноос үүр, ангаахай эсвэл үржлийн ямар нэгэн тодорхой шинж тэмдэг бүртгэгдээгүй байна. Бүтэн арван жилийн турш сураг тасарсан тул эрх баригчид цэвдгийн ууль Шведийн нутагт бие даан орших чадвартай популяцгүй болсон гэж дүгнэжээ.
Хэдийгээр энэ төрөл зүйл Оросын хойд хэсэг, Аляска, Канадын Арктикийн бүс нутагт оршсоор байгаа ч Шведээс устаж үгүй болсон нь тэдний тархалтын өмнөд хил хязгаар мэдэгдэхүйц хумигдаж буй дохио юм.
Байгаль хамгаалагчид үүний шалтгааныг хүрээлэн буй орчны хэд хэдэн дарамттай холбон тайлбарлаж байна. Арктикийн дулаарал дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай явагдаж байгаа нь идэш тэжээлийн тогтворгүй болгож, үржлийн чухал үед нь хүнсний хомсдол үүсгэжээ.
Цасны бүрхүүл, ургамлын хэв шинж өөрчлөгдсөн, хүний үйл ажиллагааны нөлөөлөл зэрэг нь амьдрах орчныг нь сүйтгэсэн байна.
Шувуу судлаачид болон байгаль хамгаалагчид үүнийг хүйтэн бүсэд дасан зохицсон амьтдад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн аюул учруулж буйн тод жишээ гэж үзэж байна.
Эх сурвалж: birdguides