gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Швед улсад цэвдгийн ууль устаж үгүй болжээ

О.Батхишиг
Ногоон дэлхий
2025-12-28
36
Twitter logo
О.Батхишиг
36
Twitter logo
Ногоон дэлхий
2025-12-28
Швед улсад цэвдгийн ууль устаж үгүй болжээ Гэрэл зураг: David Mason

Швед улс цэвдгийн ууль (Snowy Owl) үндэсний хэмжээнд устаж үгүй болсон зүйлүүдийн жагсаалтад орууллаа. Энэ нь тус улсад сүүлийн 20 жилийн хугацаанд шувууны төрөл зүйл албан ёсоор устаж үгүй болсон анхны тохиолдол болж байна.

"BirdLife International" байгууллагын байгаль хамгааллын үнэлгээгээр, Шведийн нутаг дэвсгэрт сүүлийн 10 гаруй жил дараалан энэ шувуу үүр засаж, үржиж, үр төлөө үлдээсэн тохиолдол нэг ч бүртгэгдээгүй тул ийм шийдвэр гаргажээ.

Цэвдгийн ууль нь Шведийн алслагдсан хойд бүс нутаг, ялангуяа тундр болон уулархаг бүсэд тогтмол бус байдлаар үрждэг байв. Тэдний тоо толгой Арктикийн идэш тэжээл, ялангуяа ов буюу лемминг мэрэгчийн өсөлт, бууралтаас шууд хамаардаг байжээ.

Идэш тэжээл элбэгтэй жилүүдэд цэвдгийн ууль суурьшин үржиж, улмаар Скандинавын хойгийн өмнөд хэсэг рүү нүүдэллэдэг байв. 1970-аад оны тааламжтай жилүүдэд Шведийн уул нуруудад хэдэн зуун хос цэвдгийн ууль үүрлэдэг байсан нь тус улсын хойд бүс нутгийн зэрлэг байгалийн нэгэн бэлгэ тэмдэг болж байжээ.

Гэвч 2015 оноос  үүр, ангаахай эсвэл үржлийн ямар нэгэн тодорхой шинж тэмдэг бүртгэгдээгүй байна. Бүтэн арван жилийн турш сураг тасарсан тул эрх баригчид цэвдгийн ууль Шведийн нутагт бие даан орших чадвартай популяцгүй болсон гэж дүгнэжээ.

Хэдийгээр энэ төрөл зүйл Оросын хойд хэсэг, Аляска, Канадын Арктикийн бүс нутагт оршсоор байгаа ч Шведээс устаж үгүй болсон нь тэдний тархалтын өмнөд хил хязгаар мэдэгдэхүйц хумигдаж буй дохио юм.

Байгаль хамгаалагчид үүний шалтгааныг хүрээлэн буй орчны хэд хэдэн дарамттай холбон тайлбарлаж байна. Арктикийн дулаарал дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай явагдаж байгаа нь идэш тэжээлийн тогтворгүй болгож, үржлийн чухал үед нь хүнсний хомсдол үүсгэжээ.

Цасны бүрхүүл, ургамлын хэв шинж өөрчлөгдсөн, хүний үйл ажиллагааны нөлөөлөл зэрэг нь амьдрах орчныг нь сүйтгэсэн байна.

Шувуу судлаачид болон байгаль хамгаалагчид үүнийг хүйтэн бүсэд дасан зохицсон амьтдад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн аюул учруулж буйн тод жишээ гэж үзэж байна. 

Эх сурвалж: birdguides

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан