Өнөөдөр буюу есдүгээр сарын 29-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн Засгийн газарт шаардлага хүргүүллээ.
Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж, амьдралын чанарыг сайжруулахад анхаарч зарим хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг гаргаж байна. Гэсэн хэдий ч хэрэгжилт туйлын хангалтгүй байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд бодитой үр дүн гарахгүй байгааг тэд хэлж байсан юм.
Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Форум зохицуулагч Д.Гэрэл, Хэдийгээр 14 асуудлаар шаардлага хүргүүлж байгаа ч энэ нь бидэнд тулгамдаж байгаа асуудлуудын ердөө цөөхөн хэсэг. Төр засгаас бодлого хэрэгжүүлж байгаа ч иргэдийн амьдралд бодитой үр дүн гарахгүй байгаа нь эдгээр бодлого хүн төвтэй биш байгаагийн илрэл юм.
НҮБ болон олон улсын бусад байгууллагууд төр засгаас гаргаж буй бүхий л бодлого, шийдвэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд мэдрэмжтэй байх ёстой гэсэн жишиг баримталж байна. Зүгээр нэг халамж өгч, гэрт нь суулгах биш хүний эрхэд суурилсан хандлагаар тэдний асуудлыг тусгах ёстой гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй нийт 115 мянган хүн байдаг гэж үздэгээс 11800 нь хараагүйчүүд байна. Үүнээс 6000 орчим нь хөдөлмөр эрхлэх насны хүн боловч ердөө долоон хувь нь ажил эрхэлж байгааг Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүлж буй тэдний шаардлагад
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын дарга, түүнээс дээш албан тушаалтнуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Ерөнхий сайдын харьяанд шилжүүлж, удирдлагаар нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг томилон ажиллуулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын 2023 оны намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулах
- Тэдний нийгмийн халамжийн тэтгэврийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэх буюу 550 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх
- “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 30 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт тусгах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангаж буй байгууллага хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бараа үйлчилгээ, бүтээгдэхүүнийг тендергүйгээр шууд худалдан авах зохицуулалтыг холбогдох хуульд тусгах
- “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалт, Хөгжлийн Төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын техник, технологи, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинэ ажлын байр бий болгоход шаардагдах гурван тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт тусгах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө дагнан үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх
- Тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Төрийн бус байгууллагуудад олгогдсон зээлийн эргэн төлөлтийг хүчингүй болгох
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлдог олон улсын аргачлалыг нэн даруй нэвтрүүлэх
- НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, үндэсний, дэд, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны дүрэм, журмыг боловсронгуй болгох
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувийн туслах ажилтан, дохионы хэлмэрчийн зардлыг асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын жил бүрийн улсын төсөвт тусгаж байх
- Тэдэнд зориулан төсөвлөгдсөн хөрөнгө, санхүүгийн зарцуулалтад хяналт тавих ажиллагааг холбогдох хуулиар баталгаажуулж, бодитоор хэрэгжүүлэх арга хэмжээ авах зэрэг агуулга бүхий 14 заалт багтаж байгаа аж.
Мөн эдгээр шаардлагыг хүргүүлэгчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нартай биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хэрэв тэдний шаардлагын хариуг ирэх сарын 10-ны өдрийн дотор өгөхгүй, үл тоовол 12-ноос эхлэн тэмцлийн үйл ажиллагаанд шилжинэ гэдгээ мэдэгдлээ.