Нийслэлийн архивын газар 1958 оноос эхлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тус газарт хадгалж буй эх баримтуудад 1921-1924 онд хотын захиргааг байгуулснаас хойших нийслэл хоттой холбоотой баримтууд багтдаг.
Түүхэн баримт, олдворуудаас гадна нийслэл хотын хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүсийн хувийн хөмрөгийг ч Нийслэлийн архивын газарт хадгалдаг. Тус газраас олон нийтэд архивын баримт бичгүүдийг таниулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, нийтлэл зэргийг бэлтгэн хүргэж байгаа юм байна. Энэ талаар Нийслэлийн архивын газрын архив судлаач М.Анхбаяртай товч ярилцсаныг хүргэе.
-Нийслэлийн архивын газар анх хэрхэн үүсгэн байгуулагдаж байв?
-Нийслэлийн архивын газар 1957 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөл болон МАХН-ын төв хорооны хамтарсан тогтоолоор төв орон нутгийн архивыг байгуулах буюу Монгол Улсад архивын нэгдсэн тогтолцоо бий болох үеэс эхлэлтэй. Үүний дагуу 1958 онд Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн даргын долоодугаар захирамжаар архивын эрхлэгч Балжинням, тоотчин Баатар гэх хүнийг томилсноор манай байгууллага үйл ажиллагаагаа явуулсан. Архивын газар түүхийн гурван цаг үеийг туулж өнөөдрийн 65 жилийг бүтээлцлээ.
Анх 1958 онд Улаанбаатар хотын улсын Архив нэртэйгээр байгуулагдсан бол 1998 оноос Архивын алба болж өргөжсөн. Цаашлаад 2005 оноос Нийслэлийн засаг даргын дэргэдэх Архивын газар болж өдгөө таван хэлтсийн, 59 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид 65 жилийн ойгоо угтан “Нийслэлийн архивын газрын үүсэл хөгжилд” гэх цахим үзэсгэлэнг арванхоёрдугаар сарын 5-нд нээнэ.
-Архивын газар нийт хэдэн төрлийн, хэчнээн сан хөмрөгийг хадгалж байна вэ?
-Нийслэлийн архивын газрын сан хөмрөгт нийслэлийн харьяа байгууллагуудын нийт 330 хөмрөг, 285 мянга гаруй хадгаламжийн нэгж байна. Эдгээр баримт нь Улаанбаатар хотын түүхэнд чухал ач холбогдолтой. Мөн хосгүй болон нэн үнэт баримтуудыг хадгалж байна.
Одоогоор бүртгэгдсэн хосгүй үнэт 8 баримт бий. Ховор үнэт, нандин баримтуудыг соёлын өвийн тухай хуульд хосгүй үнэт баримтад тооцдог. Нэн үнэт 59 баримт байна. Хосгүй үнэт баримтуудаас онцлох зүйлсийг дурдвал 1871 онд хүрээнд сууж, зарлигаар шийтгэгч Манж сайдын “чулуун цайны зүйлийг ариг гамтай хэрэглэх тухай” гэх бичиг бий. Мөн нийслэл Улаанбаатар хотын түүхэн газар зүйд холбогдох “Улаанбаатар хотын захиргааны нутгийн зураг” байна. Энэ зургийг 1929 онд судар бичгийн хүрээлэнгээс хотын захиргааны хүсэлтээр эрхлэн үйлдсэн. Энэ зургаар 1924 онд Засгийн газраас Улаанбаатар хотын захиргааны газрыг хотын төвөөс 15 мод газраар хэмжээ болгож зааж өгсөн.
Түүнчлэн 1924 онд Улаанбаатар хот гэж нэрлэгдсэний дараагаар хотын захиргаа байгуулагдаж хотыг орчин үеийн хот маягаар хөгжүүлэх комисс гэж гарсан. Хот байгуулах комиссын найман удаагийн хурлын тогтоол мөн манай байгууллагад хадгалагдаж байна. Цаашлаад Батыг сайжруулах комиссын тогтоол, нийслэлийн түр захиргааны газраас 1924 онд үүсгэн байгуулагдсанаас хийж гүйцэтгэсэн ажил, 1925 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлын талаар улсын бага хурлын хоёрдугаар хуралд тавихаар бэлтгэсэн илтгэлийн эхийг хадгалж байна.
-Хадгалж буй хамгийн эртний баримтаас дурдахгүй юу?
-Хамгийн хуучны эх баримтуудад 1924 онд хотын захиргаа байгуулагдсанаас хойших нийслэл хоттой холбогдолтой баримтууд багтана. 1871 оны цуглуулгын баримтууд мөн бий.
-Архивын баримтуудын хадгалалтад хийж буй судалгааны ажлуудынхаа талаар яривал?
-Баримтуудыг судлан шинжлэх ажлыг тогтмол хийж байна. Тухайлбал эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, олон нийтэд сурталчлах зорилгоор долоо хоног тутам их хотын баримтууд гэх нийтлэлийг гардаг. Энэ жил бид хоёр үзэсгэлэнг цахимаар гаргаж байна. Нэг нь нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсан 384 жилийн ойд зориулж “Нийслэл Улаанбаатар хот төлөвлөлт, бүтээн байгуулалт” гэх цахим үзэсгэлэн.
Хоёр дахь нь түрүүн дурдсан нийслэлийн архивын 65 жил, архивчдын өдрийг тохиолдуулан “Нийслэлийн архивын үүсэлд, хөгжилд” гэх он тооллын үзэсгэлэнг гаргана. Үүнээс гадна баримтын нэгтгэл, сан хөмрөгөө баяжуулах зорилгоор судалгаа, шинжилгээ хийдэг. Мөн хотын түүхэнд гавьяатай хүмүүсээр хувийн сан хөмрөгөө үүсгэдэг. Одоогоор Архивын газарт 20 гаруй хувийн хөмрөг хадгалагдаж байна.
Дурдвал хотын хөгжилд хувь нэмрээ оруулсан хотын дарга Ж.Наранцацралт, Ц.Баасанжав, Т.Билэгт, Л.Энэбиш гэх хүмүүсийн хувийн хөмрөг хадгалагдаж байна. Хувийн хөмрөгийн нэг гол онцлог тэдгээр хүмүүсийн хувийн цуглуулгын зүйл багтдаг гэв.
-Ярилцсанд баярлалаа.