Монголын үүрэн оператор болох Мобиком Корпораци хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээндээ сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг болсон зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулаад байна. Тэгвэл хүлэмжийн хийг бууруулахад өөр ямар ажлуудыг зохион байгуулж буй талаар Мобиком корпорацийн Техникийн газрын захирал Б.Ганзоригоос тодрууллаа.
Үүнийг тайлбарлахын тулд яагаад хүлэмжийн хийг бууруулах гээд байгаа юм бэ гэдгийг эхэлж яръя. Дэлхий дулаарч байгаагаас уур амьсгалын өөрчлөлтүүд гарч буйг хүмүүс сайн мэднэ. Тиймээс, Парисын хэлэлцээрийн дагуу 1.5 градусаас илүү дулааруулахгүй байх хэрэгтэйг дэлхий нийтээрээ ярьдаг.
Дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс дээш гаргахгүй байх гэдэг нь аж үйлдвэрт чулуужсан түлш өргөнөөр ашиглаж эхлэхээс өмнөх үе буюу 1850-1900 онтой харьцуулж гаргасан тоо юм. Одоогоор аль хэдийн 1.1 хэмээр дулаарсан бөгөөд байгалийн гамшигт үзэгдэл ихээр гарах болсон.
Тэгвэл дэлхийн дулаарлыг хэмжих гол үзүүлэлт нь Greenhouse Gas буюу хүлэмжийн хий юм. Үүнд олон янзын хий хамаарах боловч дийлэнх хувийг буюу 76 хувийг нүүрсхүчлийн хий (CO2), 16 хувийг нь метан хий эзэлдэг. Тиймээс хамгийн гол нь CO2 буюу нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулахыг зорьдог.
Үүний хүрээнд дэлхий даяар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 43 хувиар бууруулах (Монгол 22.7 хувь), 2050 он гэхэд тэг болгох зорилт тавиад буй.
ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛАА МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ ТООЦСОН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ ҮҮРЭН ОПЕРАТОР
Монгол Улсын хувьд цахилгаан, дулааны эх үүсвэр нь нөгөө л чулуужсан түлш буюу нүүрс. Энэ нөхцөл байдлыг халаагүй тохиолдолд хүлэмжийн хий ялгарсаар л байна гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүч, цөмийн энергийн цахилгаан станцуудаар орлуулж байж л дээрх асуудал шийдэгдэнэ. Мөн бидний шатахуунаар ажилладаг автомашинууд бүгд цахилгаан автомашин болсон байх шаардлагатай болж байгаа юм.
Гэхдээ бид тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тэнцвэржүүлэх гэдэг зүйлийг бий болгох нь чухал. Өөрөөр хэлбэл, ялгарч буй хүлэмжийн хийг өөртөө шингээдэг ургамал болох модоо сайн тарих хэрэгтэй юм. Тиймээс ч, Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс нэг тэрбум мод тарина гэж амласан нь цаанаа шалтгаантай гэсэн үг.
Үүнтэй ижил, Мобиком корпораци ч гэсэн 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэг болгох зорилготой ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд, хамгийн эхэнд сэргээгдэх эрчим хүч хэрэглэж эхлээд буй.
Энэ хүрээнд бид, ISO 14000 бүлгийн стандарт болон Greenhouse Gas протокол дээр суурилж, SBTi болох олон улсын байгууллагын шаардлага хангасан буюу хүлэмжийн хийн ялгарлаа мэргэжлийн байгууллагатай хамтарч тооцсон монгол дахь анхны үүрэн оператор болсон.
Бид цаашид ч, жил бүр ялгаруулж буй хүлэмжийн хийгээ тооцож, 2050 он гэхэд net zero (цэвэр тэглэх) болгохоор чиглэн ажиллаж байна гэсэн үг.
Greenhouse Gas протокол гэж дурдсан даа. Үүнд, 1,2,3 гэсэн хамрах хүрээ бий.
Нэгдүгээрх хамрах хүрээ гэдэгт, Бидний үйл ажиллагаанаас шууд ялгарч буй хүлэмжийн хийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хэрэв би томилолтоор ажиллах бол тээврийн хэрэгслээр зорчино. Мэдээж автомашин түлшээр ажиллах тул хүлэмжийн хий ялгаруулах тухай хэлж байгаа юм.
Хоёрдугаарт буюу шууд бусаар хамрах хүрээ гэдэгт, Бид өдөр тутам цахилгаан хэрэглэж буй бөгөөд цаана нь эрчим хүч үйлдвэрлэж байгаа станцууд нүүрс түлж байгаатай холбогдохыг хэлдэг.
Харин гуравдугаарт хамрах хүрээний хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолоход хамгийн бэрхшээлтэй байдаг юм. Тодруулбал, манайхаас худалдаалж буй бүтээгдэхүүн үйлчилгээ буюу жишээ нь гар утсыг хэрэглэгч аваад түүнийг хэрэглэх, цэнэглэх зэргээс улбаалж эрчим хүч ашиглаж байгаа асуудал гэх мэт хамаарна. Эсвэл бид гадаадаас төхөөрөмж худалдаж авлаа гэхэд, түүнийг нааш нь авч ирэх тээврийн хэрэгслийн хүлэмжийн хийн ялгарал гэж ойлгож болно. Тэгэхээр тооцоолоход хэцүү болдог юм.
Мөн манай компанийн борлуулсан 100 гар утасны хэд нь одоо ажиллагаатай байгааг мэдэхгүй шүү дээ.
Тиймээс бид нэг болон хоёрдугаар хүрээнд хамаарах хүлэмжийн хийн ялгаралд илүү анхаарал хандуулдаг гэсэн үг. Ингэхдээ,
- Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах,
- Энергийг үр ашигтай хэрэглэх буюу ухаалаг хэрэглээг бий болгох,
- Мод тарьж, хүлэмжийн хийн ялгарлын шингээлтийг нэмэгдүүлэх,
- Хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн тэгшитгэл хийх зорилгоор бусад байгууллага, төслүүдийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх юм.
Одоогоор, манай компанийн 220 бааз станц цэвэр сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэж буй. Тэдгээрийн нийт чадал нь 2МВт хүрсэн байна. Харьцуулбал, Салхитын цахилгаан станц 50МВт, Цэций салхин цахилгаан станц 50МВт, Тайширын усан цахилгаан станц 11МВт-ын хүчин чадалтай байдаг.
Манай чадал 2МВт-д хүрсэн гэдэг нь нэг төрлийн сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц байгуулсантай дөхөх юм. Өөрөөр хэлбэл, бид цахилгаан эрчим хүч хэрэглэгч байхаас гадна үйлдвэрлэгч болоод буй.
ХАЙБРИД ШИЙДЛЭЭР АЖИЛЛАДАГ ХОЁР ДАТА ЦЕНТР, ЗУРГААН БААЗ СТАНЦТАЙ
2018 оноос эхлэн нарны панелүүд ашиглаж эхэлсэн нь Монголд анх удаа энэ төслийг албан ёсны бичиг баримттайгаар хэрэгжүүлсэн ажил болж байлаа.
10КВт болон 18КВт-ын хоёр нарны цахилгаан үүсгүүр тавьж байв. Ингэснээр бид төвийн станцаас авч байгаа эрчим хүчийг нарны сэргээгдэх эрчим хүчтэй хослуулсан хайбрид шийдэл гаргасан. Ажиллах зарчмын хувьд өдрийн цагаар 10КВт-ын цахилгаан сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлээд, энэ хэмжээний эрчим хүчийг төвийн цахилгаан станцаас авахгүй буюу бага хэрэглэдэг болж байгаа юм.
Үүндээ албан ёсны зөвшөөрөл авахаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хандахад, тийм нөхцөлд олгодог албан ёсны бичиг баримт үүсээгүй байсан. Монголд тийм үйлчилгээ нэвтрээгүй байсан гэсэн үг. Тиймээс бид санаагаа дэвшүүлэн ажилласаар Монголд анх удаа албан ёсны бичиг баримттайгаар дээрх төслийг хэрэгжүүлсэн юм.

2017 онд дулаан алдагдал багатай барилгын шийдэл гаргасан.
Одоогоор, дээрх хайбрид шийдлээр ажилладаг хоёр дата центр, зургаан бааз станцтай болсон байна.
Харин 2017 оноос эхлэн эрчим хүчийг үр ашигтай, ухаалаг хэрэглэдэг болоход төвлөрч ажилласан.
Мобиком корпораци үйл ажиллагааны хувьд Харилцаа холбооны зохицуулах хороонд харьяалагддаг бол цахилгаан хэрэглэгч учраас Эрчим хүчний зохицуулах хороонд мөн харьяалагдаж тайлан өгдөг юм.
Зарим нэг ажлаас дурдахад, бид уулын оройд бааз станц байгуулдаг гэсэн дээ. Олон төрлийн тоног төхөөрөмжүүд байрлуулдаг учраас түүндээ зориулж жижигхэн байшин барьдаг юм.
Төхөөрөмжүүдээ хэвийн ажиллагаатай байлгахын тулд өвлийн цагт дулаан байлгах, зуны хэт халуун үед хөргөх шаардлагатай. Халааж, хөргөхийн тулд мөн л цахилгаан эрчим хүч хэрэглэдэг учраас 2017 онд дулаан алдагдал багатай барилгын шийдэл гаргасан. Шууд утгаараа эрчим хүчний хэрэглээгээ бууруулсан гэсэн үг. Үүнийгээ шинээр байгуулж буй бааз станцууддаа хэрэгжүүлээд явж байна.
3368 ТОНН НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙ ЯЛГАРАХААС СЭРГИЙЛЖ ЧАДСАН
Түүнчлэн, эдгээр бааз станцуудад хэрэглэгчдийн ашигладаг гар утасны сүлжээг цацдаг төхөөрөмжүүд байдаг юм. Үүнийг карьер гэж нэрлэдэг. Ачаалал ихсэх үед ашиглах нэмэлт карьерууд бий.
Гэхдээ бүгдийг нь зэрэг ажиллуулбал эрчим хүчний хэрэглээ өндөр гарах учир, ачаалал бага байх үед нэмэлт карьерыг унтраах арга хэмжээ авдаг.
Шөнийн цагаар хэрэглээ бага, ачаалалгүй тул нэмэлт карьерыг унтрааж эрчим хүчээ хэмнэдэг.
Эдгээрийн үр дүнд 181,818 мод тарьсантай тэнцэх хэмжээний буюу 3368 тонн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлж чадсан. Энэ нь 5.3ГВт цагийн эрчим хүч хэмнэсэн гэсэн үг.
Мөн хуучирсан технологи, тоног төхөөрөмжүүд их хэмжээний эрчим хүч хэрэглэхээс гадна үр бүтээмж бага (АҮК). Тиймээс хэрэглэгчдийнхээ хэрэглээг аль болох орчин үеийн дэвшилтэт, өндөр чанартай технологи руу шилжүүлэхийн тулд VoLTE үйлчилгээг нэвтрүүлсэн.
VoLTE гэдэг нь Voice over LTE буюу 4G сүлжээгээр дуудлага хийх өндөр хурд, их хэмжээний багтаамж бүхий, чанарын түвшинг сайжруулсан хөдөлгөөнт холбооны технологи юм. Одоогоор нийт сүлжээний 35 хувь нь VoLTE үйлчилгээнд шилжсэн.
Өөрөөр хэлбэл, эрчим хүч их хэмжээгээр хэрэглэдэг 2G, 3G сүлжээг хэрэглээнээс алгуур халах, цаашлаад бүрэн унтраах боломж бий болж байна гэсэн үг.
Жишээ нь, 2G бааз станц байхад 5КВт цахилгаан хэрэглэдэг байсан. Харин орчин үеийн технологи нэвтрүүлснээр 3КВт, 2КВт гэх зэргээр эрчим хүчний хэрэглээ буурдаг байх нь.
ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕЭР БАТАРЕЙ АШИГЛАЖ, БАТАРЕЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Үр ашигтай, ухаалаг хэрэглээ ярихаар эрчим хүчний оргил оргил цагийн хэрэглээний тухай ярих ёстой болдог. Өвөл болонгуут л телевизээр хэрэглээ хязгаарлаж, тогийг чинь тасална шүү гэдэг. Шалтгаан нь, Монгол Улсын эрчим хүчний системийн багтаамжтай холбоотой.
Жишээлбэл, нийт багтаамжийг 10 гэе. Оргил ачааллын үеэр буюу 17-22 цагт айлууд чийдэнгээ асаах, хоолоо хийх, телевизээ үзэх зэрэг нь давхардаж нийт хэрэглээгээ 12 болгож, манай багтаамжаас давдаг гэсэн үг. Тиймээс илүү гарсан хэрэглээг хангахын тулд урд болон хойд хөршөөс нэмэлтүүд авч нөхдөг. Тэгээд заримдаа хэрэглээгээ дийлэхгүй нөхцөлд хүрэхээрээ цахилгаан хязгаарладаг.
Тэгэхээр манай компанийн зүгээс эрчим хүчний хэрэглээгээ багасгах шийдлийг эрэлхийлж эхэлсэн. Оргил цагийн ачааллыг бууруулах зорилго тавьж байна гэсэн үг.
Энэ хүрээнд бааз станцуудад батарей ашиглаж эхэлсэн. Ачаалалгүй үед үйлдвэрлэж буй эрчим хүчийг батарейд хурааж аваад, цахилгаан хязгаарласан болон оргил ачааллын үеэр төвийн эрчим хүчнээс хэрэглэхгүй байхаар зохицуулсан. Мобиком корпораци цахилгаан хэрэглээний оргил ачааллын үеэр батарей ашиглаж, батарейн хэрэглээг нэмэгдүүлж байна.
Оргил цаг буюу 22 цаг өнгөрөхөд хүмүүс амарч, хэрэглээ нь буурсан ч гэсэн цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж л байдаг. Хэрэглэхгүй, илүү цахилгаан үйлдвэрлээд эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ үед бид батарейгаа цэнэглэж, эрчим хүчээ нөөцөлж авдаг. Эрчим хүчийг хэмнэх, ухаалаг ашиглах шийдэлд чиглэн ажиллаж байна.
Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад техник технологийн талаас ямар арга хэмжээ авч байгаагаа дурдлаа.
Нөгөө талаас бид хамт олноороо өдөр тутмын амьдралдаа хүлэмжийн хийг бууруулах ямар аргууд байгааг эрэлхийлдэг.
- Алсын зайнаас ажиллаж, гэрээс ажил руу автомашинаар ирэхгүй байх боломжийг бүрдүүлсэн.
- Дундын зайн оффисыг ашиглах боломжтой.
- Нийт хамт олны дунд эрчим зөв хэрэглээний талаарх сургалтуудыг зохион байгуулж, зөв дадал, хэвшилд уриалдаг.
- Компанийн автомашинуудыг цахилгаан машинаар орлуулаад эхэлсэн. Түүнчлэн цахилгаан машины зогсоолоо шинэчилж, солар пионерт болох болох зорилготой байна. Машины зогсоолын дээгүүр нарны цахилгаан үүсгүүр тавьж, үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчээрээ машинуудаа цэнэглэдэг болох юм.
Энэ мэтчилэн ирээдүйд хийж, бүтээх зүйл их байна.
-Ярилцсанд баярлалаа.