“Чи сүүгүй юм биш үү” гэх мэт таагүй үгс дөнгөж төрсөн ээжийн сүүг татрахад нөлөөлдөг гэдгийг НЭМҮТ-ийн хоол, судлал хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Амарсанаа хэлэв.
Тэрээр "Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй. Хоёр нас хүртлээ эхийн сүүгээр хооллосон хүүхэд ирээдүйд халдварт бус өвчнөөр өвчлөх магадлал бага байдаг.
Төрөөд 3-4 хоног дээрээ явж байгаа ээжийн хөхөнд сүү ороогүй байхад "чи сүүгүй юм биш үү, сүү орохгүй юм биш үү" гэж хэлээд байдаг.
Дөнгөж төрсөн ээжийн сэтгэл санаа маш эмзэг байдаг. Энэ мэт үгийг хэлчихээр ээж айгаад тэр чигтээ сүү нь татрах, багасах тохиолдол гардаг. Мөн нэмэлт сүү өгч эхлээд сүүлдээ холимог хоолтой болоод эсвэл сүү нь ширгэх асуудал үүсдэг. Төрөөд л сүү ордог гэж ойлгоод байдаг. Гэхдээ 5 хоногийн дотор сүү орж байвал хэвийн.
Ангир уураг нь эхийн сүүнээс хэд дахин их А витамин, цагаан эсийг агуулж байдаг. Энэ нь хүүхдийн суурь дархлааг эхний хэдэн өдөр тавьж өгдөг гэж ойлгож болно" гэлээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзээрэй.