"Монполимет" компанийн "Монцемент" төслийн зээлийг хэлэлцэж байна. Тус компани Хөгжлийн банкнаас нийт 65 сая ам.долларын буюу 126 тэрбум төгрөгийн зээл авч, 172.9 тэрбум төгрөгийн зээл төлжээ. 2022.12-р сарын 31-ний байдлаар үндсэн төлбөр 78.3 тэрбум төгрөг, торгууль, хүүтэйгээ нийлээд нийт 82.4 тэрбум төгрөг байна. Анхаарал хандуулах зээлийн ангилалд байна. Зээлийн хүү 7.85 хувь.
ҮАБЗ-ийн 2012 оны 28/20 зөвлөмжийг үндэслэн барилгын болон эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх тухай тогтоолыг баримтлан энэ ээлийг олгожээ. Эдгээр салбарт хэрэгжүүлэх төслийн нийт санхүүжилтийн 1/3-ийг Хөгжлийн банк санхүүжүүлж болно гэж тус тогтоолд заажээ. "Монцемент" төслийн нийт өртөг 230 сая ам.доллар байжээ.
Шинжээч санхүүжилтээс 1 сая ам.долларыг бэлнээр авч, өмнөх зээлээ төлж, зориулалт бусаар зарцуулсан гэв. Мөн 20 сая ам.долларыг хадгаламжид 1-2 сарын хугацаатай байршуулан, 192 мянган ам.долларын хүүгийн орлого олжээ. Үүнээс гадна 40 мянган ам.долларыг бэлнээр авсан тул энэ мөнгийг юунд зарцуулсныг тогтоох боломжгүй. 375 мянган ам.долларыг гүйцэтгэх захирал Н.Мөнхнасангийн хувийн данс руу шилжүүлсэн нь зээлийн гэрээнд заасан зориулалттай нийцэхгүй байна.
Тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав, Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар гэрчээр иржээ. Н.Мөнхнасан, Н.Уртнасан, Ц.Гарамжав нар "Монцемент" компанийн хувьцааг эзэмшдэг байна.
Зээлийн нийт үлдэгдэл 82 тэрбум төгрөг байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Манай түр хорооны шинжээчид маш сайн ажиллаж, хангалттай их материал шалгажээ. Одоо 58 дахь зээлийг ярих гэж байна. Нийт 30 мянган хуудас материал цуглууллаа. Энэ төслийн талаар сүүлийн хоёр жилийн турш хангалттай их маргаан өрнөсөн. Та бүхэн зээлээ төлж дуусгах вэ? Ханшийн ямар хэмжээний алдагдал үүсэв?
Ц.Гарамжав: Сайн байцгаана уу. Нотлох баримтыг авч хэлэлцсэн ийм сонсгол зохион байгуулж би маш их баяртай байна. Учир нь бид зөрчил гаргасан уу, бүтээн байгуулалт хийсэн үү гэдгээ, хар цагаанаа ялгуулмаар байгаа юм. Гүтгүүлж буй ААН-үүд бий. "Монцемент" манай нэг л төсөл. Залуу захирлууд одоо энэ төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Бид 2015 онд цементийн гурван үйлдвэр барилаа. Бид 2006 онд ажлаа эхэлсэн юм. Хайгуул судалгаанаас эхэлсэн. Сүүлийн 30 жилд манай улсын хүнд аж үйлдвэрийн салбарт хэрэгжсэн анхны төсөл байгаа юм. Бид Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас санхүүжилтээ 100 хувь авах болзлыг авсан байв. Олон улсын байгууллагаар аудит хийлгэсэн.
Хөгжлийн банк 2012 онд байгуулагдсан. ҮАБЗ гарсны дараа ЕСБХБ бидэнд төслийн 25 хувийг Хөгжлийн банкнаас авахыг зөвлөсөн юм. Би зээл авах үйл ажиллагаанд оролцоогүй. Нэг жил орчмын турш манай ажилтнууд хөөцөлдөөд зээлээ авсан. Зээлийг 6 хувааж бидэнд өгсөн. Бусад улсад хүнд үйлдвэрийн салбараа бараг хүүгүй шахуу зээлээр дэмждэг. Хөгжлийн төслийн санхүүжилтийг арилжааны нөхцөлөөр өгдөггүй шүү дээ.
Манай үйлдвэр 2015 онд ашиглалтад орсон. Бид маш их хичээсэн. Бид 5000 киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэж байна.
Бид аж үйлдвэрийн салбарын шинэчлэлийг эхлүүлсэн. Дэд бүтэцгүй говийн бүсэд усны, цахилгааны, харилцаа холбоо, төмөр зам гээд бүх дэд бүтцээ өөрсдөө байгуулсан. Ус, цахилгааны ихээхэн хэмнэлттэй, инновац шингээсэн үйлдвэр байгуулсан. Бүтээлч төсөл. 1000 орчим хүнийг бид ажлын байраар хангалаа. Цементийн импортыг орлон, стратегийн бүтээгдэхүүнийг анх удаа дотоодод үйлдвэрлэж байна. Иймд би 200 хувь хэрэгжсэн төсөл гэж үзнэ. Зээл аваад гурван сарын дараа төлж эхэлсэн. Ажлын хэсгийн шалгалтууд манай үйлдвэрт орж байв. 2020 он хүртэл зээлийн эргэн төлөлт хэвийн явж байв.
Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр над руу хүний санаанд орохооргүй байдлаар дайрсан. Энэ нь учир шалтгаантай. 2020-2021 онд зээлийн төлөлт зогссон юм. Ганц манай компани биш, дэлхий, хүн төрөлхтөн зогссон шүү дээ. Бид зээлийн хүүгийн, ханшийн алдагдал үүссэн. Бид энэ хугацаанд өвчтэй ажилчдадаа цалинг нь өгсөн. Засгийн газар биднийг цахилгааны хөнгөлөлтөд хамруулаагүй. Ковид үнэхээр хүнд цаг үе байв. Гэхдээ ажилчдынхаа хамт бор зүрхээрээ давлаа.
Бид Хөгжлийн банкнаас ам.доллараар зээл авсан. Ханшийн алдагдал дангаараа 100 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ талаар манай Ц.Халиун захирал ярих байх. Бид зээл авснаас хойш төгрөг валютын харьцаа 92 хувиар унажээ. Манай улсын мөнгөний бодлогыг Монголбанк, төр засаг тодорхойлон, хэрэгжүүлдэг. Тэдний буруу бодлогын уршгийг хувийн хэвшилд нялзаах нь зөв үү? Муу нэрийг бидэнд нялзаалаа. Төвбанк Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд цаашид төгрөгөөр зээл өгнө гэж дуугарсанд би их баярлалаа. Монголд бүх гүйлгээг төгрөгөөр хийх хуультай шүү дээ. Төгрөгийн ханш ийм их унана гэж хэн ч бодоогүй. ААН-үүд огт буруугүй. Ханшийн энэ уналтыг шалгах ёстой.
Хөгжлийн банкны өмнөх удирдлага Засгийн газрын тогтоолыг зөрчин бидэнд ам.доллараар зээл өгсөн. 1100 төгрөг байсан ам.доллар одоо 3500 болсон. Үүнд ААН-үүд буруугүй. Дэлхийн банк ч төгрөгийн ханш ингэж унана гэж тооцоолоогүй шүү. бид 2014 оноос хойш Хөгжлийн банкны захирал зургаа дахь удаа солигдлоо. Бидний зээлийн хугацааг сунгаагүй байна.
Хөгжлийн банкны ам.долларын зээлтэй ААН-үүдэд авах бодлогыг Монголбанк удирдаж байгаа нь гарцаагүй. Хөгжлийн банк мэддэггүй байх. Бид зээлийн хугацаагаа сунгах хүсэлтээ олон удаа явуулсан ч хүлээн авсангүй. Бидэнд торгууль ногдуулсан нь шударга биш.
"Монцемент" компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун: Хөгжлийн банк зээлийг яг 12 сар судалсан. 126 тэрбум авч, нийт 170 тэрбум төгрөг аваад байна. Засгийн газрын тогтоолд төгрөгөөр зээл олгох тухай заасныг учирлан, төгрөгөөр зээл авах гэсэн ч тухайн үеийн ханшаар хөрвүүлэн ам.доллараар өгсөн. Гэрээнд зааснаас 190 хоног хоцорч өгсөн. Ханшийн эрсдэлийг ААН өөрөө үүрэх ёстой гэсэн юм.
Хөгжлийн банкныхантай бид маш олон удаа уулзсан. Зарим ААН-д төгрөгөөр олгосон. Гаднын банкууд маш уян хатан хандаж, цар тахал компаниудад ямар нөлөө үзүүлснийг ойлгон бидэнтэй хамтран ажиллаж байгаа ч дотоодын банк ийм биш байна.
Бид төслөө цагт нь дуусгахын төлөө хичээн ажилласан. Цар тахлын үеэр, хил хаагдсан үед иргэд үндэсний үйлдвэрийн давуу талыг мэдэрсэн болов уу гэж боож байна. Дарханы зам, шинэ төмөр замын бүтээн байгуулалтад манай хамт олон хувь нэмрээ орууллаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Агуулгын хувьд энэ зөв төсөл. Бид импортлогч тул ханшийн савлагаа маш их. Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах учиртай ч мөнгө хэвлэн, ханшаа дахин унагадаг. Ам.долларын эрэлт өсчихдөг. Манай бизнесүүдийн санхүүгийн мэдлэг бага, банкууд энэ талаар зөвлөгөө өгөхгүй байна. Бид гадаад валютын нөөцөө гөвчихлөө. Та нар төгрөгийн орлоготой тул хэцүү гэдгийг би ойлгож байна. У.Мөнхнасан дэлхийн банзанд ажиллаж байсан атлаа яагаад ийм зээл авав? Зээл авч л байвал яах вэ гээд өнхрөөд унаж байгаа том ААН-үүд их байна. Үүнийг олон нийт ойлгоосой. Мөн энэ хүний данс руу мөнгө орсон талаар та бүхэн хариулт өгнө үү.
Мөн Ц.Гарамжав та УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашигласан уу?
-Би энэ зээлд нөлөөлөөгүй. УИХ-ын ишүүн болохоос өмнө би УУ-н яамны дэд сайдаар хагас жил ажилласан. Би Хөгжлийн банканд нэг ч удаа очоогүй, нэг ч хүнийг танихгүй. Н.Алтанхуягийг ч танихгүй. Бид аж үйлдвэрийн салбарын мөсийг хагалсан. Одоог хүртэл манайх шиг төсөл хэрэгжүүлсэн компани алга байна. Гэвч зарим улс төрч гэр бүлээр нь бууд гэх мэтээр заналхийллийг зарим сайтаар гаргуулсан. Их муухай.
Хөгжлийн банкны удирдлага: Энэ төсөл сайн хэрэгжсэн. Гэхдээ 2021 оны 12-р сард зээлийн хугацаа дууссан. 2022 онд 54.9 тэрбум төгрөг төлсөн. Зөрчлийн хэмжээ их тул зээлийн гэрээг сунгаж болохгүй байна. Яагаад ам.доллараар зээл өгснийг би тухайн үед байгаагүй тул мэдэхгүй байна. Зээлдэгч зээлээ төгрөг хүү хөрвүүлэх хүсэлтээ өгсөн юм билээ. Банк хөрвүүлбэл тухайн үеийн ханшийг баримтална гэж хариу өгөхөөр зээлдэгч татгалзсан. Бид энэ асуудлыг судалж үзсэн ч дотоодын валютын зах, олон улсын санхүүгийн нөхцөл хүнд, манай улсын валютын нөөц буурсан зэргээс шалтгаалан хөрвүүлж чадаагүй. Харин одоо макро орчин сайжирсан ч банк өөрөө хүнд байгааг та бүхэн мэднэ. энэ онд бид гадаад өр төлбөрөө төлнө.
"Монполимет" төслийн сонсгол дууслаа.