ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, Насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахыг хориглосон зөвлөмжийг НҮБ, Хүүхдийн эрхийн байгууллагууд өгдөг. ХЭҮК үүнийг дагадаг. Ялангуяа өвөл, хаврын улиралд хүүхдээр морь унуулахыг дэмжихгүй байна.
Хурдан морины уралдаан өвөл, зунаас үл хамааран тэнд хүүхдийн эрхийн зөрчил явагддаг. 1996 оноос хойш буюу бүртгэл хийж эхэлсэн сүүлийн 29 жилийн хугацаанд уралдааны үеэр 52 хүүхэд амиа алдсан нь бүртгэгдсэн. Энэ бодит тоо эсэхийг хэлэх боломжгүй. Учир нь бүртгэгдээгүй амиа алдсан тохиолдлууд байхыг үгүйсгэхгүй гэв.