-GoGo.mn сайт “Хаачих вэ” аяллын булангийн энэ удаагийн дугаарыг Тайвань орноос бэлтгэлээ-
Аливаа улс орноор аялахдаа музейг нь үзсэнээр тухайн газрын түүх, соёлтой илүү сайн танилцах боломжтой байдаг. 700 мянга гаруй үзмэртэй Тайванийн Үндэсний Хааны Ордон музейгээр зочлов. Энэ музейд Чингис хааны эш хөргийн эх хувилбар байдаг. Тийм ч учраас энэ музей илүү сонирхолтой санагдсан.
Музейн хамгийн алдартай үзмэр бол тусгай танхимд хадгалагддаг “Хаш чулуун байцаа /The Jadeite Cabbage/”. Бэлэг дурсгалын дэлгүүрт энэ байцааг дууриалгасан чихмэл, чихэр, гоёл чимэглэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн байсан.

Бэлэг дурсгалын дэлгүүр нь 4000 гаруй бүтээгдэхүүнтэй бөгөөд энд Монголтой холбоотой зүйлүүд ч байдаг. Үүний нэг нь Чингис хааны эш хөргийн хуулбар зураг.
Музейг сонирхолтой болгож байсан бас нэгэн зүйл нь дижитал музей. Үзмэрийг илүү сонирхолтой байдлаар харуулж, үзэгчдийн өөрийн оролцоог нэмэгдүүлсэн энэ шийдлийг онцлох нь зүйтэй болов уу.
Эндэхийн үзмэрүүдийг идэж болдог гэж хэн санах билээ...
Музейн хажууханд байрлах таван одтой “Silks Palace” ресторанд музейн үзмэрүүдийг дууриалган хийсэн хоолнуудыг амтлах боломжтой. Хоолны цэсэн дээр тухайн хоол түүхтэйгээ хэрхэн холбогдож байгааг товч тайлбарласан нь таалагдсан.
Музейгээ үзээд, үзсэн зүйлээ бататгаж байгаа мэт тэдгээрийг дууриалган хийсэн хоол идэх. Аялал жуулчлалын сонирхолтой нэг хэлбэр биш гэж үү?
Аяллын дэлгэрэнгүй видеог хүлээн авна уу.
Гэрэл зургуудыг Г.Өнөболд