“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд төвд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тодруулбал, Улаанбаатарын нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр зургаан дэд төв байгуулж, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж буй. Шархад дэд төвд хийсэн дэд бүтцэд суурилан 977 айлын ногоон орон сууцыг эко хорооллын төлөвлөлтөөр байгуулна. Үүнээс 338 айлын орон сууцыг 2023-2025 онд барихаар төлөвлөжээ.
Үүнтэй холбоотойгоор төслийн барилга угсралтын явц, эко хорооллын орчны болон дотор төлөвлөлт, барилга угсралтын үед бий болох ажлын байрны талаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэдэд танилцууллаа. Мөн бүтээн байгуулалтын хүрээнд байгаль орчны хамгааллын үйл ажиллагаа, мод нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулж, 100 орчим өрхийн иргэдэд мэдээлэл хүргэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Агаар, орчны бохирдол, түгжрэл, төвлөрөл гээд олон асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор санхүүжилтийг шийдвэрлэв.
Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл явц гацсаны улмаас хохирсон иргэд олон. Энэ алдааг давтахгүйн үүднээс бүх ажлыг хувийн хэвшилд даатгаж орхилгүй, нийслэл хариуцан, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Эко төлөвлөлтийн гол агуулга нь дулаан алдагдлыг бууруулах юм. Ингэснээр ашиглалтын зардал буурна. Дулаанаа хэрэгцээндээ тааруулан хэрэглэж болно” хэмээлээ. Иргэдийн зүгээс уг төслийг эко төлөвлөлтөөр хийж байгааг сайшааж байв.
Иргэдийн зүгээс эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгөө орон сууц болгохдоо их хэмжээний зээл төлөх, цөөн айл, аж ахуйн нэгж газраа чөлөөлөхгүйн улмаас бусад нь хохирох эрсдэлийн талаар хөнджээ. Иргэд тулгамдаж буй асуудлуудаа төсөл хэрэгжүүлэгч нэгжид тухайн бүрд уламжлан, саналаа хүргүүлэх боломжтой гэв.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс