gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хар сүүлт зээр агнасан иргэдийг ₮30 саяар торгож, тэнссэн нь шударга бус гэж үзэв

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-01-03
29
Twitter logo
Г.Тэгшсүрэн
29
Twitter logo
Нийгэм
2024-01-03
Хар сүүлт зээр агнасан иргэдийг ₮30 саяар торгож, тэнссэн нь шударга бус гэж үзэв Гэрэл зургийг "Говийн Бага ДЦГ-ын Хамгаалалтын Захиргаа" хуудаснаас ашиглав.

М, Э нар ховор амьтны жагсаалтад орсон 15 “Хар сүүлт” зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр, авто машинаар хөөж агнасан, Д тэдгээр зээрийн түүхий эдийг гэртээ хадгалсан, аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг хууль бусаар агнасан хэрэгт холбогджээ.

Мөн А-г 1 “Хар сүүлт” зээрийн түүхий эдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Г-г тээвэрлэсэн гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх М, Э нарыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тус бүрээс 27 сая төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 7 сая 500 мянган төгрөгийг тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэжээ. Д-г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сар, А-г ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 146 сая 600 мянган төгрөгийг гаргуулахаар, Г-г гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан.

Анхан шатны шүүх М, Э нарыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсжээ.

Давж заалдах шатны шүүх Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, А-аас 146 сая 600 мянган төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг Эрүүгийн хуулийн зохицуулалтад заасан болзол, шаардлагыг хангасан, шүүгдэгчид хэрэглэх нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ бөгөөд шүүхээс сонгон хэрэглэсэн тохиолдолд үндэслэл болсон шалтгаан, нөхцөлийг хууль ёсны шаардлагыг хангахуйц байдлаар шийдвэртээ тайлбарлан бичих учиртай.

Иймд Дээд шүүх шүүгдэгч М, Э нар 10 тооны эр, 5 тооны эм “Хар сүүлт” зээрийг хууль бусаар агнаж, амьтны аймагт хохирол учруулсан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, тэдний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээнд нийцээгүй хэмээн дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 Эх сурвалж: Улсын Дээд шүүх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан