Аялал жуулчлал гэхээр завтай хийгээд мөнгөтэй нэгний зугаагаа гаргах гэж хийдэг ажил хэмээн эндүүрэн таадаг ташаа бодлоо өөрчлөх цаг аль хэдийн ирсэн билээ. Доор өгүүлэх дэлхийн нийтийн аялал жуулчлалын салбарын чиг хандлага үүнийг нотлох болно.
Аялагчдын тоо. 2014 оны байдлаар 1.0 тэрбум хүн аялж байгаа бол харин 2030 он гэхэд жуулчдын тоо 1.8 тэрбумд хүрэх төлөв байна хэмээн судлаачид тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, жуулчдын тоо жил ирэх тусам тасралтгүй өсч, хүмүүсийн аялах хүсэл сонирхол улам бүр нэмэгдсээр байна.
Азийн жуулчид. Ялангуяа БНХАУ-ын жуулчдын тоо бусад улс орныхонтой харьцуулахад илүү хурдтай өсч байна. 2012 онд тус улсын 83182700 иргэн жуулчилсан бөгөөд энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 18.41%-аар өссөн байна. Улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр иргэдийнх нь аялал жуулчлалд зарцуулах мөнгө өсч байгаа дүр зургийг харж болохоор байгаа билээ.
Дундаж нас. Жуулчдын дундаж нас 65 байгаа бөгөөд нийгмийн халамж сайтай улс орнуудын тэтгэвэрт гарсан иргэдийн жуулчлах хандлага өсөн нэмэгдсээр байна. Учир нь хуримтлуулсан хөрөнгөө зарцуулах хамгийн шилдэг сонголт бол дэлхий дахинаа аялж, улс орон үндэстэн бүрийн сонирхолтой соёл уламжлалтай танилцах бөгөөд найз нөхдийн хүрээгээ тэлэх нь өндөр настай хүмүүсийг идэвхтэй амьдрахад нь тусалдаг байна.
Хоолны соёл. Органик эрүүл хүнсийг эрхэмлэх болсон өнөө цагт бусад улс үндэстний хоолны соёл, хоол хийх урлагаас суралцах хүсэл сонирхол дэлхий нийтэд өргөн болсон бөгөөд энэ нь аялал жуулчлалын нэгэн төрөл болтлоо хөгжиж байна.
Хотын фермер. Фермерийн аж ахуй гэхээр л хүмүүсийн сэтгэлгээнд хамгийн түрүүнд хөдөө орон нутаг санаанд буудаг. Харин хотын нөхцөлд фермерийг хөгжүүлж, түүнийгээ жуулчдыг татах нэг хөшүүрэг болгон ашиглаж буй улс орнууд цөөнгүй байна.
Хэвшмэл бус сэтгэлгээ. Өдөр тутмын нэг л хэвийн амьдралаас уйдсан, хэвшмэл зүйлээс залхсан хүмүүс шинэ сонин, этгээд, эрсдэлтэй алхам хийх зорилгоор экстрим аяллыг сонгох хандлага ялангуяа залуу жуулчдын хувьд нэлээд түлхүү байна.
Улс үндэстнүүдийн амьдралын хэв маяг. Аялал жуулчлал нь өөрөө бусад улс үндстний амьдралын хэв маягийг судлах боломжийг олгодог. Хамгийн гол нь өөрийн нүдээр харж, биеэр мэдэрч, тэдэнтэй танилцаж, судалгаа хийх зорилгоор аялдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Хөдөөний айлд амьдрах. Аялал жуулчлал гэхээр л өндөр зэрэглэлийн зочид буудал, үнэтэй аялал гэхээс илүүтэйгээр хөдөө орон нутгийн жирийн иргэдийн амьдрал дунд хэсэг хугацааг өнгөрүүлэх, тэдний баяр гунигийг мэдрэх, ажил амьдралтай танилцах хүсэл эрмэлзэл маш их болсон.
Этгээд сонин буудал. Өвөрмөц загвар хийцтэй сонирхолтой сууц, модноос дүүжилсэн майхан, цас мөсөн байшин, мөсөн буудал, усан доорх өрөө гэх мэт хэн хүний анхаарал татахуйц өвөрмөц архитектурын шийдэл бүхий буудалд бал сараа өнгөрүүлэх сонирхолтой хос аялагчдын тоо нэмэгдэж байгаа нь энэ салбарыг илүү хөгжих нэг түлхэц болж байна.
1-2 өдрийн аялал. Цаг хугацаатай уралдан амьдардаг болсон өнөө цагт богино хугацааны шахуу хөтөлбөртэй аяллыг сонирхох ажил хэрэгч хүмүүс ч цөөнгүй.
Гэр бүлийн аялал. Гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа ховорхон болсон өнөө үед “Аав хүүгийн аялал”, “Ээж охины аялал” гэх мэтээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бататгах зорилготой аяллыг сонирхохгүй хүн цөөн.
Түүх ярьж өгөх. Тухайн нутгийн өвөрмөц давтагдашгүй түүхийг орон нутгийн хүн нүдэнд харагдтал ярьж, түүнтэй холбоотой дурсгалын зүйлсийг бэлэглэх, худалдаалах нь жуулчдыг татах нэг хөшүүрэг болж байна.
Аялал жуулчлалын хүчтэй нэгэн тоглогчид бол блогчид. Жуулчны бодит байдлыг илэрхийлсэн блог дээр түшиглэн хаашаа хэрхэн аялах шийдвэрээ гаргагчид олон болсон. Тиймээс тэдний үг, өгүүлбэр энэ зах зээл дээр үнэн хийгээд маш үнэ цэнэтэй. Жуулчдын 33% нь хүмүүсийн блогийг уншаад шийдвэр гаргадаг байна.
Сошиал медиа ашиглах. Өнөө цагт хэний ч амьдралыг сошиал медиагүйгээр төсөөлөхөд бэрх болсонтой ижил энэ салбар ч мөн ангид байх аргагүй юм. Жуулчдын 80% нь аялахаасаа өмнө интернэтээр мэдээлэл авдаг болсон.
Мэргэжлийн зөвлөх компаниуд. Мэргэжлийн компаниудын тусламжтайгаар аюул эрсдэлгүй, хэмнэлттэйгээр зорилгодоо хүрэн аялах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл энэ салбар бол сонирхогчдын бус мэргэжлийн хүмүүсийн эрхэлдэг хүчтэй бизнес болоод байна.
Сайн үйлсийн аялал. Бусад улс үндэстний өндөр настай, өвчтэй иргэд, бага насны хүүхдүүдэд зориулан сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, тэдний хайр талархалыг хүлээн авах, сэтгэлийн тайтгарал эдлэх хүсэл сонирхолтой иргэдийн тоо ч мөн цөөнгүй байна.
Түрээсийн гэр, машин. Зочид буудал, тээврийн компаниудтай өрсөлдөн харьцангуй хямд үнээр гэрээ түрээслэх, машинаа зээлдүүлэх үйлчилгээ өргөнөөр тархаж байна.
Спорт аялал. Өөрийн нутагтаа хичээллэх боломжгүй эсвэл өөр орчинд дуртай спортоороо хичээллэхийг хүссэн хэн бүхэн энэхүү спорт аяллыг сонирхох болоод байна. Ялангуяа уулын спорт бол энэ төрлийн аяллын томоохон төлөөлөгч юм.
Технологийн шинэ үе. Дэлхий нийтийн технологийн хурд, шилдэг шийдлийг харах мэдрэх зорилгоор хийдэг аялал үсрэнгүй хөгжиж байна.
Идэвхтэй жуулчид. Хөтөчийг даган, хөтөлбөрийнх нь дагуу аялдаг байсан жуулчид аль хэдийн ард хоцорчээ. Харин аяллыг өөрсдөө удирдан, үзэж харах төдийгөөр хязгаарлагдахгүй өөрөө оролцож, суралцах нь орчин үеийн жуулчны нийтлэг дүр төрх болоод байна.