Өдгөө 99 насыг зооглож буй Тувааны Батсуурь гуай өөрийн өсөх насны жаргал, залуу насны эр зориг, өтөл насны бодрол гээд төрж өссөнөөс авахуулаад туулж өнгөрүүлсэн амьдралынхаа дурсамжуудаас бидэнд сорчлон хуваалцлаа. Түүнтэй анх ОХУ-ын Элчин сайдын яаманд зохион байгуулагдсан "Эх орончдын баяр"-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр таарсан юм.
Буурайн хэл яриа цэцэн, ухаан цэлмэг, хөөрөглөн мэндчилж, хаа нэг хүүхэд шиг хөхрөн инээх нь хүндлэм сайхан гээ. Чих жаахан хатууг эс тооцвол харцнаас нь өнөөх тулалдаж явсан залуу Батсуурийн гал цог ч үе үе цухалзах шиг...
Т.Батсуурь 1928 онд Ховд аймгийн Чандмань сумын нутагт Үүдэн далай гэдэг газар төржээ. Бидний өвөө, эмээ нар төрсөн оноо л сайн мэдэхээс, сар өдрийг төдийлөн мэддэггүйн адил Батсуурь гуай ч мөн иргэний үнэмлэх дээрээ барагцаалдаад 5-р сарын 15-нд гэж бичүүлжээ.
Түүний мэндэлсэн Бага-Үүд гэдэг нэртэй газар тухайн үед Батсуурийн өвөлжөө гэдэг нэртэй болсон нь өдгөө ч тэрхүү нэршилтэйгээ байдаг гэнэ.
Зуны цагт нүүдэлчин монгол ахуйн жишгээр ууланд гарч, Улаан даваа, Булуу, Салхит гэдэг газруудад зусдаг байсан бол намар, хавартаа Хар ус нуураа хөвөөлдөн нутаг сэлгэн нүүдэллэнэ. Бага насны, санаанаас гардаггүй түүх нь мичин жилийн зуд. Тэр зуднаар олон айл малаа үхүүлж, ядууран хоосорсон гэнэ. Үхрүүд босоогоороо хөлдөж хөшөөд үхчихсэн, чирч гулдчих нь хүүд бөөн ажил болдог байв.