Монгол Улсын Засгийн газраас дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ татан авах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгийг (2026.03.10) амжилттай үйлдэж, 91 иргэнийг эх орондоо авч ирлээ.
МИАТ ТӨХК-ийн зүгээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээжээ. Уг ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагууд хамтран амжилттай зохион байгуулав.
Ташрамд мэдээлэхэд, Ойрхи Дорнодод дайны нөхцөл байдал үүсээд буй. Үүнээс шалтгаалан зарим улс орон агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан.
Иймд улс орон бүр тус бүс нутгаас өөрийн иргэдийг татан авах ажиллагааг эхлүүлээд байна. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн ажил болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гаднын улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэг л үйлдэх боломжтой байгаа юм.
Эх сурвалж: МИАТ ТӨХК