Acıbadem эмнэлгүүдийн сүлжээ нь элэг, бөөр шилжүүлэн суулгах чиглэлээр Турк улсдаа тэргүүлэгчдийн нэг юм. Олон талт цогц арга барил, олон жилийн туршлага, мэс заслын дэвшилтэт арга техник, амжилтын өндөр үзүүлэлт болон өвчтөнд төвлөрсөн олон улсын үйлчилгээнийх нь ачаар дэлхийн өнцөг булан бүрээс өвчтөнүүд Acıbadem-ийг сонгон үйлчлүүлдэг.
Эрхтэн шилжүүлэн суулгах нь ердөө эмчилгээний ажилбар хавьгүй илүү зүйл юм. Энэ бол сэтгэл санааны сорилт бөгөөд асар их өгөөмөр сэтгэлийн илрэл билээ. Эрүүл донор өөрийн эрхтнээ хандивлаж, өөр нэгэнд амьдрах боломж бэлэглэхийн тулд хүнд хагалгаанд орохыг сайн дураараа зөвшөөрдөг. Харин эрхтэн хүлээн авагч энэхүү өгөөмөр үйлдлийн ачаар үргэлжлүүлэн амьдрах боломжтой болдог.

Acıbadem: Бөөр шилжүүлэн суулгах хагалгааны ачаар хэвийн амьдралдаа эргэн орох нь
Өнөө үед олон эрхтэнг шилжүүлэн суулгах боломжтой болсон хэдий ч хамгийн их хэрэгцээтэй бөгөөд амжилтын хамгийн өндөр үзүүлэлттэй нь элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа юм. Эдгээр хагалгааг хамгийн түгээмэл хийдэг байна.
Туркийн тэргүүлэх трансплантологичдын нэг, Acıbadem Atakent эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч, профессор Хамди Каракайалы өөрийн төвийн үйл ажиллагааны цар хүрээ, мэргэжлийн түвшний талаар хуваалцлаа.
"Acıbadem-д бид ихэвчлэн амьд донороос элэг болон бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг. Манай төв нь зөвхөн Турк төдийгүй бүс нутгийн хэмжээнд лавлагааны төв болж ажилладаг.
Төрөл бүрийн улс орнуудаас өвчтөнүүд донортойгоо хамт бидэнд ханддаг. Миний бие болон манай баг энэ салбарт асар их туршлагатай бөгөөд би гэхэд л элэг шилжүүлэн суулгах 2500 гаруй, бөөр шилжүүлэн суулгах 4000 гаруй хагалгаа хийсэн байна.
Зөвхөн манай эмнэлэгт гэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд бид 1500 гаруй элэг, 1000 гаруй бөөр шилжүүлэн суулгах хагалгааг гүйцэтгэсэн" хэмээн профессор Каракайалы онцлон тэмдэглэв.
Тус эмнэлэг амжилтын гайхалтай үзүүлэлтүүдийг харуулж байна: бөөр шилжүүлэн суулгасны дараах амьд үлдэх түвшин 99 хувьд хүрдэг бол, элэг шилжүүлэн суулгасны дараах үзүүлэлт ойролцоогоор 90 хувьтай байна. Эдгээр тоо баримт нь амьд донороос хийгддэг хагалгааны дэлхийн дундаж үзүүлэлтээс хамаагүй өндөр байгаа юм.
Элэгний талаас илүү хувийг тайрсан ч хэвийн ажилласаар байдаг
Элэг бол нөхөн төлжих чадвартай гайхалтай эрхтэн бөгөөд энэ нь түүнийг хүний биеийн бүх эрхтнүүдийн дотроос онцгой болгодог.
Элэгний эзэлхүүний талаас илүү хувийг тайрч авсан ч бүрэн гүйцэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой байдаг. Зарим тохиолдолд элэг нийт жингийнхээ 70 хүртэлх хувийг алдсан ч өөрийн үүргээ гүйцэтгэж чаддаг.
Харин элэг амин чухал үүргээ гүйцэтгэх чадвараа алдах үед элэгний дутагдал үүсдэг байна.
Цаг тухайд нь эмчлэхгүй бол энэ байдал нь зайлшгүй үхэлд хүргэх бөгөөд ийм нөхцөлд эрхтэн шилжүүлэн суулгах нь өвчтөний амийг аврах цорын ганц арга зам болдог. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг амьд донороос гадна нас барсан донороос ч хийх боломжтой.

Турк улс нь амьд донороос бөөр шилжүүлэн суулгах хагалгааны тоогоор дэлхийд тэргүүлэгч юм
Бөөр шилжүүлэн суулгах гэдэг нь бөөрний дутагдалтай хүнд эрүүл эрхтэн шилжүүлэн суулгахыг хэлнэ. Диализ нь алдагдсан үйл ажиллагааг хэсэгчлэн нөхөж чаддаг боловч энэ нь бүрэн орлуулалт болж чаддаггүй. Элэгний нэгэн адил бөөрийг амьд болон амьгүй донороос шилжүүлэн суулгах боломжтой. Амьд хүн нэг бөөрөө хандивлаад цаашид хэвийн, бүрэн дүүрэн амьдрах боломжтой. Турк улсад жил бүр 3500 гаруй бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгддэгээс 85 хувь нь амьд донороос хийгддэг байна. Энэхүү үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тэргүүлэгч болж байна.
Хүүхдийн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа нь Acıbadem эмнэлгүүдийн сүлжээг онцгой болгодог

Мянга мянган амжилттай хагалгаа, туршлагатай баг хамт олон болон хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөс гадна 5-6 сартай, дөнгөж 4.5 кг жинтэй жинтэй нярайд хагалгаа хийх боломжтой байдаг нь Acıbadem-ийн онцгой бахархал юм. Хүүхдүүд бөөр эсвэл элэгний дутагдалд хүргэдэг төрөлхийн генетикийн өвчтэй байж болох бөгөөд тэдэнд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлага гардаг. Гэсэн хэдий ч дэлхий дээр ийм төрлийн хагалгааг хийх боломжтой цөөхөн хэдэн төв л байдаг. Acıbadem нь энэ чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан байдаг.
Өнөөдрийн байдлаар элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг Стамбул дахь хоёр, Измир дэх нэг, Бурса дахь нэг гээд нийт дөрвөн Acıbadem эмнэлэгт хийж байна.
Холбоо барих - Mонгол төлөөлөгчид.
Ч.Дунгармаа:
Монголын дугаар: +976 7270 9588
Турк улсын дугаар: +90 507 825 42 88 WhatsApp, Viber, Telegram
Э.Ижилсэх:
Монголын дугаар: +976 7211 7016
Турк улсын дугаар: +90 507 290 70 16 WhatsApp, Viber, Telegram