2025 оны аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Хятадын Коммунист Намын (ХКН) 20 дахь удаагийн Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хурал болсон.
Энэ хурлаар тус улсын 15 дахь таван жилийн төлөвлөгөө буюу 2026-2030 онд нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол чиглэлүүдийг тодорхойлох төлөвлөгөөг хэлэлцсэн юм.
Энэ хурлын онцлох зүйлс, таван жилийн төлөвлөгөөний голлох чиглэлүүд болон Монгол, Хятадын харилцан хамтын ажиллагааны боломжуудын талаар ХКН-ын сайд Гуо Вэньчи, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуань болон бусад төлөөлөгчид мэдээлэл өглөө.
НОГООН ШИЛЖИЛТ НЬ ИРЭХ ТАВАН ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ӨНГӨ БОЛНО
15 дахь таван жилийн төлөвлөгөө нь эдийн засаг, нийгмийн хамгаалал, ард иргэд, ногоон шилжилт, аюулгүй байдал, тогтвортой засаглал зэрэг хэд хэдэн чухал зүйлд төвлөрч байна.
Тухайлбал Хятадын хөгжлийн бодлогын чухал тулгуур нь хүн төвтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын тогтолцоо байгааг төлөөлөгчид онцоллоо. Өнөөдрийн байдлаар тус улс тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлж, хүн амынхаа 95 хувиас дээш хэсгийг хамруулж чадсан байна.
Ирэх таван жилд бүх иргэнийг хамарсан, тэгш хүртээмжтэй бөгөөд тогтвортой хэрэгжих нийгмийн хамгааллын системийг цогцоор нь бэхжүүлэх зорилт тавьж буйг дурдлаа.
Ногоон шилжилт нь Хятадын ирэх таван жилийн хөгжлийн “шинэ өнгө” байх бөгөөд нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг, байгальд ээлтэй хөгжлийн загварыг нэвтрүүлж, хэвшүүлэхэд анхаарч байна.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлж, эрчим хүчний бүтцэд эзлэх хувийг ирэх таван жилд мэдэгдэхүйц өсгөх зорилт тавьжээ. Энэ нь зөвхөн дотоодын тогтвортой хөгжилд төдийгүй бүс нутаг, дэлхийн уур амьсгалын зорилтуудад чухал хувь нэмэр оруулах бодлого гэдгийг онцолсон юм.
Хятадын хөгжлийн бодлогод үндэсний аюулгүй байдал, чанартай хөгжил хоёр салшгүй уялдаатай байх аж. Чанартай хөгжлөөр аюулгүй байдлаа хангаж, өндөр түвшний аюулгүй байдлаар чанартай хөгжлийг дэмжинэ гэв.
Иргэдийн аюулгүй байдлын сэтгэл ханамж сүүлийн таван жил дараалан 90 хувиас дээш гарч байгаа нь энэхүү бодлогын бодит үр дүнг илтгэж байгаа аж.
ХЯТАДЫН ХӨГЖИЛ ДЭЛХИЙ НИЙТЭД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?
ХКН-ын сайд Хятадын хөгжил нь дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгөгч хүч хэвээр байна гэдгийг онцолсон. Тус улс дэлхийн нийт эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг бүрдүүлж байгаа бөгөөд Ши Жиньпин дарга “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ын хүрээнд нэг ч хүн орхигдох ёсгүй гэсэн зарчмыг баримталж байна.
Өөрсдийн хөгжлийг ахиулахын зэрэгцээ бусад оронтой хөгжлийн боломжоо хуваалцаж, хамтын өсөлтийг дэмжихийг зорьж буйг онцоллоо.
Мөн дэлхийн энх тайвныг дэмжих чиглэлд бүх улсын ард түмний нийтлэг эрх ашгийг тууштай хамгаалах, тогтвортой засаглалыг уриалах байр суурь баримталж байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ соёл иргэншлүүдийн харилцаа, харилцан ойлголцол, солилцоог идэвхтэй дэмжих нь Хятадын гадаад бодлогын нэг чухал чиглэл хэвээр байгааг дурдлаа.
МОНГОЛ, ХЯТАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ШИНЭ БОЛОМЖУУД
Монгол, Хятад хоёр улс нь харилцан чухал хөршүүд бөгөөд эдийн засгийн хувьд бие биеэ нөхдөг бүтэцтэй гэдгийг онцолсон. Бүх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өргөн орон зай байгааг дурдаад, Даян дэлхийн хөгжлийн санаачилгыг Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичгүүдтэй уялдуулах боломжтой гэв. 15 дахь таван жилийн төлөвлөгөөний хүрээнд дараах салбарт түлхүү хамтрах боломжтой байгааг дурдлаа. Үүнд
- Худалдаа, эдийн засаг
Хятадын нээлттэй бодлого нь юуны түрүүнд “Бүс ба Зам”-ын гишүүн орнуудад бодит боломж болж хүрэх ёстой. Энэ хүрээнд Монголын чанартай, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах боломж улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.
- Шинжлэх ухаан, технологийн инновац
Хятадын хурдтай хөгжил шинэ үйлдвэрлэх хүч, шинэ салбаруудыг бий болгож байгаа нь дэлхийн технологийн дэвшил, аж үйлдвэрийн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулна. Монгол Улс ч мөн энэ салбарт анхаарал хандуулж, боловсон хүчин бэлтгэхийг чухалчилж байгаа тул хамтран ажиллах боломжтой гэв.
- Ногоон хөгжил
Сэргээгдэх эрчим хүч, цөлжилттэй тэмцэх, усны нөөцийн зохистой ашиглалт зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байна. Ногоон амьдралын хэв маяг, байгальд ээлтэй үйлдвэрлэл, ногоон орчныг хамтран бүтээн байгуулах зорилт нь хоёр улсын нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгааг дурдсан.
- Шинэчлэл өөрчлөлтийн туршлага солилцох
Хоёр улсын төрийн тогтолцоо, хөгжлийн зам өөр боловч хүн төвтэй үзэл баримтлалыг баримталж, шинэчлэлээр дамжуулан хөгжлийг хурдасгах бодлого нь ойролцоо. Иймд шинэчлэл, засаглал, хөгжлийн бодлогын туршлагаа харилцан хуваалцахад бэлэн байгаагаа Хятадын талаас илэрхийлсэн юм.