Япон Улсын Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол дахь айлчлал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн сайдын Онц зөвлөх, Элчин Сайд Шимизү Такэнори айлчлалын үеэр Эзэн Хаанд төрсөн сэтгэгдлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монголд ирж, онгоцноос буумагц нь түүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид угтан авсан. Энэ үеэр Эзэн Хаан түүнд ёс болгон барьсан ааруулаас амсаад “Амттай байлаа” хэмээсэн.
Түүнчлэн тэрбээр онгоцны буудлаас хот руу ирэх замдаа Монголын тал нутгийн сайхныг биширсэн гэв. Мөн хүндэт харуулуудын хувцаслалт сэтгэлд нь тодоор үлджээ.
Түүнийг 2007 онд ирж байсантай нь харьцуулахад өндөр барилгууд баригдаж, хот хөгжсөн байгааг тэрбээр онцолсон байна. Айлчлалын хоёр дахь өдрөө Эзэн Хаан Чингис хааны музейгээр зочилсон. Өөрөө түүх судалж байсан түүний хувьд музейгээр зочлоод Чингис хаанаас гадна өөр түүхийн талаар ч судлах боломж олдсоныг тодотгосон байна.
Музейгээр зочлох хугацаандаа "Том газар нутгийг хэрхэн захирч байсан", "Аян замдаа усаа хэрхэн шийддэг байсан бол" зэргийг сониучирхан асуужээ.
Түүнийг болон Хатан Масако нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар энэ сарын 8-ны өдөр албан ёсоор угтан авсан бөгөөд уулзалтын үеэр талууд айлчлалыг "Хоёр улсын харилцаанд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх мөч" болж буйд санал нэгдсэн.
Мөн энэ уулзалтын төгсгөлд гүнж Айког Монголд айлчлахыг урьсан аж.
Хүндэтгэлийн зоогийн үеэр Эзэн Хаан Нарүхито Морин хуурын чуулгатай хамтран "Монгол аялгуу" болон Японы алдарт "Хамабэ но үта" аялгууг эгшиглүүлсэн. 2007 онд айлчлахдаа ч мөн эрдүү хийлээр аялгуу тоглож байсан бөгөөд энэ удаад сайн тоглож чадах болов уу хэмээн эргэлзэж байсан гэнэ. Тэрбээр өчигдөр Япон иргэдийн дурсгалын цогцолбороос буцаж ирмэгцээ хийлийн бэлтгэлдээ орсон гэв.
Энэ үеэр том дэлгэцээр Хаан, Хатан хоёрын анх танилцаж байсан үеэс эхлэн, гүнжээ өлгийдөн авсан баярт мөчүүд, Хунтайж байхдаа айлчилж байсан үеийн зургуудыг япон аятай хослуулан үзүүлсэн нь гүн сэтгэгдэл үлдээсэн хэмээн Шимизү Такэнори ч мөн өөрийн сэтгэгдлээс хуваалцлаа.
Тэрбээр "Хаан, Хатныг ингэж халуун дотноор хүлээж авсан айлчлал бараг байхгүй болов уу" хэмээн өчигдрийн арга хэмжээг онцолсон юм.
Мөн Монголын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлсэн бөгөөд Хаан, Хатан хоёр тэдний авьяас чадварыг магтаж, урлаг соёлын өндөр түвшинд хүрснийг онцолсон аж.