ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний даваа гарагт чөлөөлсөн Тээврийн сайд нь амиа хорлосон байдалтай олджээ.
Тодруулбал мөрдөн байцаах хорооны мэдээлснээр Тээврийн сайд асан Роман Старовойт толгойдоо бууны шархтай байсан гэв.
Түүнийг ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.
Сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгчөөс түүний ажлаасаа чөлөөлөгдсөн шалтгаан нь Путиний итгэлийг алдсантай холбоотой юу хэмээн тодруулж байв.
Харин Дмитрий Песков үүнд "Хэрэв итгэл алдсан бол "итгэл алдсан" гэж тодорхой заадаг. Харин Кремлийн зарлигийн бичигт ингэж дурдаагүй" гэсэн байна.
Түүний оронд Тээврийн дэд сайд Андрей Никитинийг томилсон. Старовойт нь 2024 оны тавдугаар сард Тээврийн сайдаар томилогдож байв.
Үүнээс өмнө тэрээр Курск мужийн захирагчаар бараг зургаан жил ажилласан. ОХУ тус мужийн зарим нутаг дэвсгэрийг өнгөрсөн оны наймдугаар сард Украины хяналтад алдаж байв.
Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сард эргүүлэн өөрсдийн хяналтад авснаа зарласан юм.
Старовойтын оронд Курскийн захирагчаар томилогдсон Алексей Смирновыг дөрөвдүгээр сард баривчилсан бөгөөд хамгаалалтын байгууламж барихад зориулсан хөрөнгийг завшсан хэрэгт буруутгагдсан.
Оросын “Коммерсант” сонинд мэдээлснээр Старовойт уг хэрэгт сэжигтнээр татагдахаар байсан аж.
Эх сурвалж: ВВС