gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     11.03
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 3
Зурхай
 11.03
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 11.03
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Трамп гуайн ухаан

Нийтлэлчийн булан
Өчигдөр
95
Twitter logo
95
Twitter logo
Нийтлэлчийн булан
Өчигдөр
Трамп гуайн ухаан

-Сонгогдсоных нь нэг жилийн ойд-

“Бид юуны ч тухай ярьж байсан эцсийн эцэст мөнгөний л тухай ярьж байдаг” гэж америк зүйр үг бий. Дайныг геополитик талаас нь тайлбарладаг хэвшмэл ойлголтыг Трамп гуай эвдэж “Money, money–Мөнгө, мөнгө” гэдэг өнцгөөс нь ил цагаан ярьдаг. Би лав ийм политиканыг санахгүй юм. Магадгүй байгаа л байх.  

Трамп гуай 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа өрсөлдөж байхдаа хэлсэн иймэрхүү утгатай нэг үг нь миний санаанааас ердөө гардаггүй юм. Тэрбээр “Бидний Эх орон-Америк гүрний хаалга нь эвдэрхий, цонхнууд нь хагархай байна. Дуртай нь манайд орж ирж байна. Түүнийг дагаад хар тамхи орж ирж түүнээс үүдэн гэмт хэрэг аюултай түвшинд хүрч байна. Гэтэл бид татвар төлөгчдийн тэрбум тэрбум доллароор бусдын хаалгыг “засаад, манаад” явж байдаг.

Тэндээс л нээрээ Америкийн дотоод асуудал хүндэрсэн юм байна гэдгийг олж мэдсэн.

Тэд өөрсдийгөө хамгаалах ёстой. Манай амьдралд өчнөөн асуудал байна. Түүнийг засах ёстой. Америкчууд бид л эх орон-ард түмнээ бодохгүй юм бол өөр хэн ч бидний төлөө сэтгэл гаргахгүй. Одоо миний, бидний эх орон Америк эргэж хөл дээрээ босох ёстой” гээд “America-First” гэдэг алдарт уриагаа дэвшүүлж улмаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Энэ үгийг уншаад, сонсоод би хувьдаа, мань эр жаахан сүржигнэчихлээ, хувиа бодсон зэвүүн “гар” вэ гэсэн шүү юм бодоод өнгөрсөн. Тэгээд баахан бичлэг, мэдээлэл, нийтлэл ухлаа. Тэндээс л нээрээ Америкийн дотоод асуудал хүндэрсэн юм байна гэдгийг олж мэдсэн. Тэр болтол “Америк аугаа” л гэж бодоод явдаг, цаана нь ийм асуудал байдгийг ч бараг л мэдэхгүй явж байсан. Үнэнээ хэлье. Худлаа мэддэг байсан дүр үзүүлээд юүхэв.

Жирийн амьдрал дээр ч байдаг даа. Гайгүйхэн яваа нэгэнд асуудал тулгарахад хүмүүс төдийлөн анхаардаггүй. Энэ “нөхөр” давгүй ээ, тэгсхийгээд босоод ирнэ, чадна. Харин тэр “нөхөр” л хөөрхий байна гээд нөгөө ядруу руу нь анхаардаг. Үнэн биз? Гэтэл давгүй “нөхөр” нь үнэхээр ядарч хэцүүдэж байдаг, тэрнийг нь хүмүүс тоодоггүй шахуу даа. Зүйрлэвэл нэг иймэрхүү л дүр зураг надад буусан.

Дээр бичсэнчлэн “Бидний Эх орон-Америк гүрний хаалга нь эвдэрхий, цонхнууд нь  хагархай байна. Гэтэл бид бусдын хаалгыг “засаад, манаад” явж байдаг” гэдэг үгийг тэр Европ-НАТО, Япон, Өмнөд Солонгос бусад холбоотнууддаа хандаж хэлсэн. 2018 онд Италид “G7”-гийн уулзалт дээр авахуулсан нэг драмтай зураг энэ байна.

Та нар Трамп болон “G7”-ийн удирдагчдын нүүр царайны хувирлыг анхаарч хараарай. “Европчууд Та нар өөрсдийгөө хамгаалах ёстой. Батлан хамгаалах төсвөө улс бүр ДНБ-ийхээ 5% хүргэх ёстой. Та нар баян шүү дээ. Өөрсдийгөө хамгаалах бүрэн чадвартай” гэж Трамп гуай  хэлж байна. Нөгөөдүүлийг төлөөлж хатагтай Меркел “Үгүй шүү дээ. Танай Америк л аугаа. Бид чинь Танай дэргэд жижигхэн. Америк биднийг хаяж болохгүй” гэсэн бололтой. Олон мэдээллээс харвал иймэрхүү яриа болжээ. Тэд тэнд анх удаа муудалцсан. 

Үнэндээ бол дэлхийн II дайнаас хойш европчууд НАТО байгуулагдсанд тайвшран урсгалаар нь хаяад, Америкийн цэрэг зэвсгийн хамгаалалт дор амар тайван “унтаж” орхижээ. Хөгжөөд, жаргаад байдаг. Орос гэж дайнч, аюултай хөрш байдаг гэдгийг, дайн тулаан гэдэг аюул байдгийг таг “мартчихсан”. Оросууд Украины Крымыг булаан эзэлснээс хойш, дараа нь Трамп гуай үүнийг нь хэлснээс хойш, тэд эрх биш нэгийг бодож, хоёрыг санаж эхлэв бололтой. Гэтэл цэрэг зэвсгээ дайн тулалдаанд бэлтгэнэ гэдэг санасны зоргоор биш юмсанж. Асар их зардалтай, цаг хугацаа шаардсан нүсэр ажиллагаа. Батлан хамгаалах төсвөө доод хэмжээнд хүртэл танаснаа европчуудын ихэнхи нь Орос-Украины асуудал нэлээн угжирсан хойно ойлгосон доо.

Энэ удаа мань эр Европ болон бусад холбоотнууддаа “шаардах, хүсэх” биш шууд тулгалаа. Түүндээ ч хүрлээ. 

Европыг батлан хамгаалахад нэн чухал үүрэгтэй Германы алдарт арми “Бундесвер” энэ дайныг эхлэхийн өмнө ч юм уу, хойно ч юм уу, зэр зэвсэг, байлдааны бэлтгэл нь хэцүү болсныг олж мэдсэн дээ. Үнэмшмээргүй. “Бундесвер”-ын генералуудыг Меркел бүүвэйлчихэж. Харин түүнийг өөрийг нь Путин хямд байгалийн хий, нефтээрээ “илбэдчихсэн”. Одоо тэр хатагтай маш ширүүн шүүмжлүүлж байна.

Тэрбээр “Миний засаглалын үед Герман орон хүчтэй эдийн засагтай болсон” гэж мэтгэж байгаа ч улс орны аюулгүй байдал гэдэг эн тэргүүнд гэдгийг германчууд одоо л ойлгов бололтой. Германы батлан хамгаалах төсөв нь түүний үед ДНБ-ий 1% гаруйханд эргэлддэг байснаа сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмж одоо 2% хүргээд цаашид улам өсгөхөөр болж байна. Франц болон НАТО-гийн бусад гишүүн орнууд ч мөн адил нэмлээ.

Харин Британийн батлан хамгаалах төсөв энх цагийн (1995-2015) боломжийн түвшинд тогтвортой 2.5% орчим байж. 2008 онд Дэвид Камерүн Ерөнхий сайд байхдаа  батлан хамгаалах төсвөө нэмэх талаар генералуудын саналаас татгалзаж нөгөөдүүл нь түүнийг “барьж идэх” шахсаныг би санаж байна. Тэгээд мань эр “гараа өргөж” бууж өгсөн. 2009 онд төсвөө нэмж 2.6% болгосон. Харин Тереза Майгийн Засгийн газрын үед 2018 онд доод түвшиндөө (1.9%) хүрсэн юм байна. Үүнээс болж Борис Жонсон тэр хоёр сэлэм зөрүүлсэн байх шүү. Одоо К.Стармерын Засгийн газрын үед 2024/2025 онд £60.2 тэрбум байна. Цаашид өсөж 2028/2029 онд £73.5 тэрбум буюу 3.8% болгохоор төсөвлөж байна (Institute for Fiscal Studies).

Яг нэг жилийн өмнө Трамп гуай дахиад сонгогдлоо. Аргагүй л шөрмөстөй эр юм. Энэ удаа мань эр Европ болон бусад холбоотнууддаа “шаардах, хүсэх” биш шууд тулгалаа. Түүндээ ч хүрлээ.  Европчууд батлан хамгаалах төсвөө нэмцгээлээ. “Нээрэн, Орос гэж нэг аймаар дайнч хөрш байдаг шүү дээ. Балрах шахлаа. Баярлалаа. Трамп гуай. Бид хариуцлагагүй байжээ. Танай зэвсгийг худалдаж авч Украиныг хамгаалъя” болцгоолоо.

Оросын хамгийн том эрчим хүчний түүхий эдийн компаниуд болох «Лукойл» болон «Роснефть», мөн тэдний охин компаниудын эсрэг хатуу хориг зарласан мэдээ дэлхийг цочоолоо.

Энэ бол бидний өөрсдийгөө хамгаалах үүрэг гэцгээв. Түүнийгээ ч ажил хэрэг болгож одоо Украин руу хүчирхэг зэвсгүүд цувж байна. Трамп гуай ч аргагүй аугаа бизнесч юм байна. Бас шударга шаардлага тавьсан юм байна. Тэр засгийн эрх авснаас хойш жил хүрэхгүй хугацаанд эх орондоо хэдэн зуун тэрбум доллар олоод  ирлээ. Дахиад гурван жилийн хугацаанд нэмж их мөнгө “олно” гээд урам зоригтой байна гэсэн мэдээ явж байсан. Ер нь чадах ч хүн байна. Үр дүнд нь “America-First” болно. Амлалтаа биелүүлнэ.

Түүний Оростой “байлдах” стратеги нь Орос маягийн алалцаан биш. Мөн л “Money money-Мөнгө мөнгө” юм. Тэр болж л өгвөл нэг ч украин, нэг ч орос хүний амийг нэмж хөнөөхгүй юм сан гэдэг хүмүүнлэг бодлого барьж байна. Үүний тулд энэ 10 дугаар сарын 23-нд Оросын хамгийн том эрчим хүчний түүхий эдийн компаниуд болох «Лукойл» болон «Роснефть», мөн тэдний охин компаниудын эсрэг хатуу хориг зарласан мэдээ дэлхийг цочоолоо.

Энэ нь Трамп дахин Цагаан ордонд эргэн ирснээс хойш ОХУ-д чиглэсэн анхны санхүүгийн цохилт бөгөөд Bloomberg-ийн мэдээлснээр шийдвэр нь Кремль Украинд хийж буй дайнаа зогсоохоос татгалзсаны дараа гарсан. Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр Оросын эдийн засгийн байдал улам хүндэрч байна.

Санкцын дарамтад орсноор эдийн засаг агшиж, ард түмний дургүйцэл, олигархиудын дотоод зөрчил, цэргийнхэн дунд ч тогтворгүй байдал үүсчээ. “The Telegraph”-ийн мэдээлснээр эдгээр хүчин зүйл Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг төрийн эргэлтэд хүргэж болзошгүй гэж болгоомжилж байна.  

Америк болон барууны орнууд Оросын хоолойд угласан гүйдэг олсоо улам чивчрүүлж тэднээс хямд газрын тос, байгалийн хий аваад түүний үгэнд орохгүй Оросын дайныг санхүүжүүлээд байсан Хятад, Энэтхэг хоёрыг буулгаад авлаа. Худалдан авагч Энэтхэгийг гөлөг болгож чадлаа, Хятадыг гөлөлзүүллээ. Хятад маш их сандралын дор байна.

Нэг баррель нефтийн үнийг $30–35 руу унагаахад л Орос гүрэн байлдах чадваргүй болж гараа өргөж, хэлээ унжуулах болно. Энэ бол тохуурхал биш. Америкийн Ерөнхийлөгч агсан Рейгены хэлсэнчлэн “Муу ёрын эзэнт гүрэн” СССР гэдэг хүчирхэг дайнч улсыг энэ аргаар ялсан, туршигдаад батлагдчихсан теором шүү дээ. 

Зарим цагаачид бидний сайхан сэтгэлийг хамгийн муухайгаар хариулдаг. Иймээс “Цагаачлалын бодлого”-оо эргэж харна, чангална”. Нэг иймэрхүү үг Трамп хэлж байсныг бас санаж байна. Тэгээд одоо чангалж байна даа.

“Манай компаниуд зөвхөн хувийн эрх ашгаа бодоод мянга мянгаараа Хятад болон бусад татваргүй, бага татвартай улсууд руу гараад явчихсан. Ингээд манайд ажилгүйдэл газар авлаа. Орлогогүй болсон хүмүүс ядуусын эгнээнд түм бумаараа шилжиж, сэтгэл санааны хямралаа архи, хар тамхиар дарах гэж оролдож байна.

Хар тамхины бизнес цэцэглэлээ. Үүнээс болоод гэмт хэрэг өслөө. Ажилгүйдэл, мөнгөгүйтэл, ядуурлаа архи, хар тамхиар аргацаасаар сүүлдээ бөөн бөөнөөрөө эрүүл мэнд нь доройтлоо, муудлаа. Гэтэл демократууд ”Хүний эрх”,  “Эрх чөлөө” гэж чалчиж байдаг. Эцсийн дүндээ “America-Secоnd hand” болчих шахлаа. Зарим цагаачид бидний сайхан сэтгэлийг хамгийн муухайгаар хариулдаг. Иймээс “Цагаачлалын бодлого”-оо эргэж харна, чангална”. Нэг иймэрхүү үг Трамп хэлж байсныг бас санаж байна. Тэгээд одоо чангалж байна даа.

Одоо Трамп гуайг өөрийнх нь БНН-ынхны 72% дэмжиж байгаа төдийгүй сөрөг хүчин АН-ынхны олонхи 73% мөн түүнд алга ташиж байна гэж "HarrisX and Harvard” мэдээлж байна. Ардчилсан Америк гүрэнд сөрөг хүчнээ ингэж араасаа дагуулж чадна гэдэг тэрбээр хэр зэрэг хүчтэй улс төрч болохоо харуулж байгаа хэрэг. Тэрбээр Орос гэдэг дайнч гүрнийг номхотгон дайныг зогсоож дэлхий нийтэд амлаж байснаа биелүүлж чадах хүн байна гэж би бодож байна. Хэрэв бүтвэл энэ бол түүний зогсоож байгаа 8 дахь дайн болох юм. Тэгвэл ч түүнд “Нобель” гарцаагүй. Тэгэх ч эрхтэй. Тэр ард түмэндээ өгсөн амлалтаа бас давхар биелүүлж“America-First” болно. Америкийн түүхэнд Жорж Вашингтоны дараах № 2 Ерөнхийлөгч болох их амбийц түүнд байх болтугай!

Тодын Отгонбаяр (Лондон зураач)                                           

2025.11.02

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан