gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     11.27
  • Валютын ханш
    $ | 3555₮
Цаг агаар
 -10
Зурхай
 11.27
Валютын ханш
$ | 3555₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 11.27
Валютын ханш
$ | 3555₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
ГУТАЛ

ГУТАЛ #37: Тэд яагаад хоцорчхов?

Г.Тэгшсүрэн
ГУТАЛ
4 цаг 48 минутын өмнө
819
Twitter logo
Г.Тэгшсүрэн
819
Twitter logo
ГУТАЛ
4 цаг 48 минутын өмнө

Хоцрогдол хаа сайгүй байна. Гэрт, гудамжинд, дэлгэцийн цаана, ойлгоогүй хичээлийн дэвтэр ч бий...

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.

Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Амьдрал дундуур туучсаар энэ хүрсэн "Гутал" цувралаар энэ удаад хичээлийн хоцрогдлын асуудлыг хөндөнө. Энэ зөвхөн сургуулийн асуудал биш, нийгмийн сорилт болоод байна.

ПИСА: МОНГОЛ СУРАГЧИД ДЭЛХИЙН ХААНА ЯВНА ВЭ?

Хоцрогдол гэж юу вэ?. Хүүхэд өөрийн нас, түвшиндээ эзэмшсэн байх ёстой мэдлэг, чадварыг тухайн цаг хугацаандаа бүрэн ойлгож чадахгүй байхыг л хэлдэг. Тэгвэл Монголын сурагчид дэлхийтэй харьцуулахад хаана явна вэ?

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ буюу OECD)-аас 1997 онд санаачилж, ПИСА (PISA — Programme for International Student Assessment) үнэлгээг эхлүүлсэн. Энэхүү олон улсын үнэлгээгээр 15 настай сурагчдын унших чадвар, математик, байгалийн ухааны мэдлэгийг тодорхойлдог. Дэлхийн улсууд ПИСА-ийн үр дүнгээр дамжуулан өөрийн орны сурагчдын мэдлэг, ур чадварыг бусад орны сурагчидтай харьцуулан үнэлдэг байна.

Монгол Улс 2022 онд анх удаа ПИСА үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний шалгалтыг OECD болон олон улсын зөвлөх баг техникийн зааварчилгаагаар Боловсролын үнэлгээний төв (БҮТ) зохион байгуулж, мэдээллийг цуглуулжээ.

Үнэлгээгээр Монголын 15 настай сурагчид математикийн сорилд дунджаар 425 оноо авчээ. Энэ нь ЭЗХАХБ-ын дунджаас 47.8, Азийн дунджаас 25.9-өөр тус тус доогуур оноо аж. Өөрөөр хэлбэл, Монголын 15 настай сурагч математикийн мэдлэгээрээ олон улсын 13 настантай ойролцоо байна гэсэн үг. Цаашлаад унших чадварын сорилд дунджаар 378,  байгалийн ухааны сорилд 412 тус тус авсан бөгөөд эдгээр нь мөн л доогуур үзүүлэлт аж.

ПИСА үнэлгээний дүгнэлтэд “Монголын 15 настай сурагчид ЭЗХАХБ-ын бусад орны (Австри, Франц, Финланд, Дани, Чех гэх мэт 38 улс) үе тэнгийнхнээсээ математикийн чиглэлээр 2 жил, байгалийн ухаан болон унших чадвараар тус тус 5 жилээр хоцорчээ” гэж бичсэн байна. Тэд яагаад хоцорчхов? Эх сурвалж: (PISA 2022 тайлан)

Хотын баруун хойд захад, гэр хороолол дунд байрлах ерөнхий боловсролын сургууль. Энэ сургуулийн хоёрдугаар ангийн сурагч охин хичээлээ тараад гэртээ харихаар гудамж өгсөн алхаж явна. Түүнийг зургаадугаар ангийн сурагч эгч нь хичээлд нь хүргэж өгч, авдаг гэнэ.

Ээж, аав нь хөдөө ажил хийхээр явжээ. Харин ард нь дөрвөн хүүхэд үлдсэн, энэ хоёроос гадна ах, эгч нь гэртээ байгааг хэлэв. Гурван том нь өөрөө өөрсдийгөө “өсгөчихдөг” бол, эцэг эхийнхээ эзгүйд хамгийн бага дүүдээ ах, эгч нар нь асран хамгаалагч болно. Бага эгч нь өглөө 06.00 цагт сэрж, дүүгээ хөтлөөд сургуульд нь хүргэж өгнө. Өдөр очиж аваад, гэрт нь хүргээд өөрөө буцаад хичээлдээ жирийнэ. Тэдний ээж, аав нь энэ сарын сүүлээр гэртээ ирэх аж.

Хүүхдүүд хичээлээс хоцорч буй нэг шалтгаан эцэг, эх асран хамгаалагч нь улирлын чанартай ажлаар удаан эсвэл богино хугацаагаар хол явдаг нөхцөл юм. Ард нь хүүхдүүд гэрээ дулаан байлгахын тулд галаа түлж, өлсөхгүйн тулд хоолоо хийж, өөрийгөө болон дүүгээ асран, халамжилж аавын оронд аав, ээжийн оронд ээж болон амьдардаг. Цаг үлдвэл хичээлээ, гэрийн даалгавраа хийнэ. Энэ нөхцөл байдлыг “өрх толгойлсон хүүхдүүд” гэж мэргэжлийн байгууллагууд тодотгож байна. Учир нь, тэдгээр хүүхдүүд гэр бүлийн гол ачааг үүрч явна. Уг нь энэ ачааг томчууд үүрэх учиртай.

Эндээс, хүүхдүүд хичээлийн хоцрогдолд өртөж буй нэг шалтгаан нь амьдралын нөхцөл гэдгийг харж болохоор. Хүүхдүүд томчуудын оронд гэрийн ачааг үүрч, сурах цагаа хумсалж, анхаарлаа хичээл хийхэд биш амьдрахад төвлөрүүлж байна.

ГЭР НАЛАЙХАД, СУРГУУЛЬ ЧИНГЭЛТЭЙД

ГЭР НАЛАЙХАД, СУРГУУЛЬ ЧИНГЭЛТЭЙД

Өглөө эртлэн гарч жүдогийн дугуйландаа бэлтгэл базаачхаад, үдээс хойш орох хичээлийн цагаа хүлээж ядсан дөрвөн охинтой таарлаа. Тэд зургаадугаар ангийн сурагчид. Нэг нь өглөө бүр Налайх дүүргээс Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах сургуульдаа ирдэг юм байна.

Тэднийх өмнө нь энэ хороонд амьдардаг байсан ч Налайх руу нүүжээ. Охин Налайхад сурч болох ч багшдаа хоргодоод ангиа солихоос татгалзсан. Ингээд өглөө бүр 30 орчим километрийн цаанаас 2-3 автобус дамжин хүйтнийг үл ажран зүтгэсээр сургуульдаа ирж байгаа аж.

“Манай ангийн багш хэнийг ч ялгаж харьцдаггүй. Хичээлээ ойлгоогүй, хоцорсон хүүхдийг ч авч үлдэж байгаад зааж өгдөг. Бид бүгдийг яг адилхан хайрладаг, зааж сургадаг болохоор багшдаа хоргодоод ангидаа үлдсэн. Өдөржин гэрээсээ хол байхаар жаахан өлсдөг л юм, гэхдээ гайгүй дээ. Би цахимаар урдаас чихэр захиалж аваад, түүнийгээ ангийнханд ирж худалддаг юм. Ингээд өдрийн хоолны мөнгийг өөрөө олчихдог” гэж догь бизнес ярилаа. Найз нь хажуугаас “Наадах чинь аав, ээжээсээ мөнгө авахгүй өөрийгөө болгочихдог, сүрхий, сүрхий” гэж жуумалзав. 

Хичээл нь өдөр 13:00 цагт орно. Тарахад 17:00 цаг болно. Ингээд автобус дамжин явсаар 21:30 гэхэд Налайх дүүрэгтээ хүрдэг. Цаанаас ээж, аав нь автомашинаар тосож авснаар тэр сая гэртээ харьдаг аж. Тэгээд өглөө эхний автобусаар хот руу хөдөлнө. “Гэрийн даалгавраа хийж амждаг юм уу” гэвэл “Амжуулна шүү дээ” гэж цоглог хариулав. Хүүхэд нас ийм хиргүй тунгалаг, бас гомдол, цөхрөлгүй...

Хичээлийн хоцрогдлын өөр нэг шалтгаан багш, бас ангийнхны хандлага. Цагаан гуталтны анги 45 хүүхэдтэй гэнэ. Багш нь 45 хүүхдэд хүрч чаддаг, үгүй бол тарсны дараа ч заасан хичээлийнхээ агуулгыг бүтэн ойлгуулахыг хичээдэг гэнэ. Багшийнх нь энэ хандлага л түүнийг сургуульд нь үлдэхэд нөлөөлжээ. 

Нөгөө талд “Муу сурдаг” гэдэг тодотголоос үүдэн үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөх тохиолдлууд ч бий. Өөрөөр хэлбэл, хичээлийн хоцрогдол зөвхөн мэдлэгээр бус харилцаагаар ч илэрч болдог.

Хичээлээс хоцорсон, ойлгохгүй, эсвэл сурлагын дүнгээр сул хүүхдүүдийг үе тэнгийнхэн нь шоолж, доромжилж, ялгаварлах явдал нийтлэг биш ч байдаг гэдгийг цагаан гутлын эзэн хэлж байна. Энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг бууруулж, сурах идэвх, оролцоог нь сулруулж, асуулт асуух, санаа бодлоо илэрхийлэхээс эмээж ангийн нэг буланд сууж л байдаг дуугай сурагч болгож хувиргана. Тэр дуугай сурагч хичээлийн хоцрогдлын хамгийн чимээгүй хэлбэр мөн.

Гэтэл өнөөдөр хичээлээ ойлгохгүй, ангийн буланд дуугүй сууж байгаа тэр хүүхэд ирээдүйн багш, инженер, эрдэмтэн, эсвэл эх орноо хөгжүүлэх шинэ санааны эзэн байж болно.

Хүүхэд хоцорч болно, гэхдээ орхигдож болохгүй. Эхэнд бичсэнчлэн боловсрол бол зөвхөн сургууль, сурагчийн асуудал биш, нийгмийн хамтын хариуцлага. Тиймээс боловсролын тэгш бус байдал, хичээлийн хоцрогдол байх л зүйл мэтээр томчууд өөрсдөө дөжрөх биш, маргааш дэлхийн хөгжлийн түвшинд хөл нийлүүлэн алхах мэдлэг, ур чадвартай залуу үеэ бэлтгэхийн төлөө насанд хүрсэн хэн бүр санал, санаачилга гаргах хэрэгтэй байна.

Хэрэв уншигч таны эргэн тойронд мөн хүүхэд хичээлээс, боловсролоос хоцорч байвал шалтгааныг, шийдлийг сэтгэгдэл хэсэгт бичээсэй гэж хүсье. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан