gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     4.15
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 5
Зурхай
 4.15
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 4.15
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Баярсайхан: ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр ил тод, шуурхай, хэмнэлттэй байх шинэ тогтолцоог бүрдүүлнэ

Нийгэм
3 цаг 54 минутын өмнө
Twitter logo

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхантай ярилцлаа.

-АТГ-аас Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж байгаа юм байна. Цахимд шилжихээс өмнөх нөхцөл байдал ямар байсан бэ?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас АТГ-т ирүүлж, тус газраас хянаад хүргүүлсэн хариуг үндэслэн нийтийн албанд томилох эсэхээ шийдвэрлэдэг. 

ХАСУМ нь төрийн албанд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл нэр дэвшиж байгаа албан тушаалын чиг үүрэг, эрхлэх асуудал, салбар нэгжийн үйл ажиллагаанд шууд холбогдох аж ахуйн нэгжтэй, эсхүл өөрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих нэгжид хамт ажиллах, эсхүл тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй этгээд нийтийн албанд томилогдох, эсхүл уг томилгоо нь тухайн салбарын болон бусад хууль тогтоомж зөрчих эсэхийг хянах анхан шатны эх сурвалж болдог.

Түүнчлэн ХАСУМ нь төрийн албанд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх томоохон механизмын нэг бөгөөд мэдүүлгийг хянах үе шатанд тухайн байгууллагаас албан бичиг, албан тушаалын тодорхойлолтыг цаасаар ирүүлж, мөн Авлигатай тэмцэх газраас хариуг цаасан суурьтай албан бичгээр өгч ирсэн. 

-Цахим системд шилжсэнээр ямар гол өөрчлөлтүүд гарах вэ?
-ХАСУМ-ийг хүлээн авах, хянах, шийдвэрлэх, хариу хүргүүлэх бүхий л үе шатыг бүрэн цахимжуулснаар цаасан суурьтай албан бичгийг зогсоож, байгууллага хооронд мэдээлэл солилцохдоо “Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем”-ээр дамжуулна. 

Өмнө нь ХАСУМ-ийг цахимаар авч байсан ч тухайн байгууллагын албан ёсны хүсэлтийг томилох эрх бүхий этгээдээс албан бичгээр авдаг, хариу мөн адил зарчмаар буцааж хүргэгддэг байсан. Одоо хийгдэх өөрчлөлт нь энэ бүх үе шат цахимаар хийгдэнэ. Тухайн байгууллага бүрийн томилох эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг баталгаажуулж, АТГ-т ХАСУМ-ийг цахимаар илгээнэ, хариуг мөн цахимаар шилжүүлнэ.

Товчхондоо ЭБАТ эрхийг нь нээнэ, шинэчилсэн цахим системд мэдүүлэг гаргагч цахимаар нэвтэрч мэдүүлгээ бөглөнө, томилох эрх бүхий албан тушаалтан илгээнэ, ХАСУМ-ийг хүлээн авч хянан шалгаад, хариу цахимаар хүргэгдэнэ. Эдгээр өөрчлөлт хийгдсэнээр ХАСУМ-ийн хяналт дахь ил тод байдал нэмэгдэнэ. Тал талдаа хүлээн авах хугацаа богино болж төрийн үйл ажиллагаанд шуурхай, тасралтгүй байх зарчим хангагдана гэж үзэж байна.

Манай улс газар нутаг том, аймаг сумдаас албан бичиг шуудангаар ирэхэд тодорхой цаг хугацаа шаардагддаг. Энэ хүндрэлтэй асуудал бүрэн шийдэгдэнэ. 

-Эдийн засгийн хувьд ямар давуу тал бий болж байна вэ?
-Хамгийн тодорхой үр өгөөж бол бичиг хэргийн, шуудан холбооны зардлын хэмнэлт байдаг. Зөвхөн 2025 онд л гэхэд АТГ-т 19287 урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, хариу хүргүүлсэн байдаг. Урьдчилсан тооцооллоор томилгоо хийхтэй холбоотой бүх төрийн байгууллагуудад цаас, бичиг хэргийн хэвлэлтийн зардал, шуудан, тээврийн зардал гардаг.

Энэ бүх зардал бүрэн хэмнэгдэж жил бүр дунджаар 100 гаруй сая төгрөгийн шууд зардлын хэмнэлт бий болохоор байгаа. Нэмж хэлэхэд, хамгийн чухал зүйл болох цаг хугацааны хэмнэлт, бүтээмжийн өсөлтийг тооцвол бодит үр ашиг үүнээс ч өндөр болох байх. Жишээлбэл, өмнө нь орон нутгаас шуудангаар ирэх, очиход 5–10 хоногийг процесст зарцуулж ирдэг байсан бол одоо ямар ч хугацаа алдахгүйгээр дамжина гэсэн үг юм. Байгууллагын бичиг хэргийн ажилтны ачаалал эрс багасна гэж тооцоолж байна. 

-Мэдүүлэг гаргагч болон албан тушаалтнуудад ямар өөрчлөлт мэдрэгдэх вэ?
-Томилогдохоор нэр дэвшсэн буюу мэдүүлэг гаргагч нарт ямар нэг өөрчлөлт байхгүй. Харин тухайн байгууллагын томилгоо хийх эрх бүхий албан тушаалтнуудыг системд бүртгэх ажлыг байгууллага бүрт байгаа мэдүүлгийг бүртгэх, хадгалах Эрх бүхий албан тушаалтан буюу ЭБАТ бүртгэнэ.

ЭБАТ-ын бүртгэлийн дагуу томилох эрх бүхий албан тушаалтнууд системд нэвтэрч, АТГ-аар хянуулах мэдүүлгийг илгээж, хариуг авна. Бүрэн цахимжиж байгаа учраас хаанаас ч, хэзээ ч нэвтэрч мэдүүлгээ гаргах, илгээх боломжтой, мэдүүлэг гаргахдаа өмнөх мэдээллээ ашиглах, эсхүл хяналтын явц, төлөвөө бодитоор хянаад явах боломж бүрдэж байгаа. 

-Хяналт, ил тод байдалд ямар ахиц гарах вэ?
-Цахим системийн гол давуу тал нь бүх үе шатыг хянах боломжтой. Бүх үйлдэл бүртгэгдэнэ. Хэн, хэзээ хянасан, ямар шийдвэр гаргасан, хариуг нь хэнд хүргүүлсэн гээд бүгд тодорхой харагдана. Ингэснээр хяналт илүү бодитой, хариуцлагатай болно.

-Мэдээллийн аюулгүй байдал хэр найдвартай вэ?
-Бид мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарч байгаа. Дэлхийн банкны санхүүжилттэй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд бид системийн мэдээллийн аюулгүй байдалд стандартын дагуу хамгаалалт хийсэн. Хэрэглэгч талаас нэвтрэх эрхийн шаталсан зохицуулалт болон өгөгдлийн нууцлал, лог бүртгэлийг бүрэн хийж өгсөн байгаа.

-Шинэ системийг хэзээнээс бүрэн ашиглаж эхлэх вэ?
-ХАСУМ-ийг 4 дүгээр сарын 15-ны өдрөөс бүрэн цахим хэлбэрт шилжүүллээ. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдэд зориулсан заавар, видеог гаргаж, мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системд байршуулсан. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэж танилцах боломжтой. Мөн ЭБАТ-уудад зориулсан сургалтуудыг үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. 

Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан