Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр /2024.10.14/ болж, хурлын даргаар А.Баярыг сонголоо.
Тодруулбал НИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүлсэн. Санал хураалтад оролцсон 43 хүчинтэй саналаас 39 төлөөлөгчийн саналаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлж, олонх дэмжсэнээр сонгов.
Нийслэлийн ИТХ-ын Даргын тамгыг 2020-2024 оны Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүний дарга Ж.Батбаясгалан гардуулан өглөө.
Мөн Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг дэвшүүлж, олонхын саналаар томилуулахаар нэр дэвшүүлсэн.