Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг “Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн-2025” үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд эрчим хүчний хэмнэлтийн хуулийн хэрэгжилт, ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.
Монгол Улс нийт эрчим хүчнийхээ 75.3 хувийг дотоодоос, 24.7 хувийг импортоор хангаж буй. Цаашдын дэд бүтцийн хөгжил, үйлдвэрийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээг бууруулах нь чухал зорилт болоод байна. Үүний хүрээнд 2015 онд батлагдсан Эрчим хүч хэмнэлтийн хуулийн дагуу Засгийн газраас тогтоосон босго хэмжээг давсан 226 аж ахуй нэгж “үүрэг хүлээсэн хэрэглэгч” хэмээн бүртгэгдэн жил бүр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг.

Зөвлөгөөнийг нээж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун “2024 онд үүрэг хүлээсэн хэрэглэгчид нийт 20 сая кВт.цаг эрчим хүчний хэмнэлт гаргасан нь бага оврын цахилгаан станц барьсантай дүйцэхүйц үр дүн юм” хэмээн онцоллоо. Тэрбээр эрчим хүчний хомсдол нүүрлээд буй энэ цаг үед шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүртэлх хугацаанд хэмнэлт бол хамгийн үр дүнтэй гарц гэдгийг тэмдэглэсэн юм.

Зөвлөгөөний үеэр эрчим хүч хэмнэлтийн санаачлага, сайн туршлага нэвтрүүлсэн дараах байгууллагуудад талархал гардуулав:
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
- Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
- Ханбогд кашмер ХХК
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
- Спирт бал бурам ХХК
- Ухаа худаг ус хангамж ХХК
- Улаанбаатар төмөр зам ХНН
- Мобиком корпораци ХХК
- Шангрила Улаанбаатар хотель ХХК
- Скай хайпер маркет ХХК

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ
Улаанбаатар төмөр зам 2016 оноос хойш үүрэг хүлээсэн хэрэглэгчээр ажиллаж буй бөгөөд жил бүр эрчим хүчний аудит хийж, төлөвлөгөөгөө богино, дунд, урт хугацаагаар хэрэгжүүлдэг.
Тэд барилгын дулаан алдагдал дээрээ анхаарч, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж авч, эрчим хүчний хэмнэлт гаргаж болох бүх тоног төхөөрөмжийг шинэчилж байгаа аж. 2024 онд тус байгууллага 887 мянган кВт.цаг цахилгаан хэмнэжээ. Нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилгоор тоног төхөөрөмжөө шинэчилж, улирал бүрийн хэрэглээнд дүн шинжилгээ хийдэг байна.
Эрдэнэт үйлдвэр улсын нийт цахилгаан хэрэглээний 10-11 хувийг дангаараа эзэлдэг томоохон хэрэглэгч. Тус үйлдвэрийн хэмнэлтийн менежер Б.Болдбаярын мэдээлснээр, 2024 онд 1.4 сая кВт.цаг буюу 346 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ.
Тэд ISO 50001 эрчим хүчний тогтолцооны стандартыг нэвтрүүлж баталгаажуулах ажлыг эхлүүлж байгаа аж. Ингэснээр стандартын дагуу эрчим хүчний менежментийн тогтолцоог бүрдүүлж, СМАРТ зарчмаар тодорхойлсон бодлого, зорилтын хэрэгжилтэд хяналт тавина.
Мөн гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг тодорхойлон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Үүний үр дүнд үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээг нарийвчлан хэмжиж, дүн шинжилгээ хийх ажил сайжирч, ажилтнуудын мэдлэг, оролцоо нэмэгдэн, хууль эрх зүйн шаардлагуудыг хангах нөхцөл бүрдэнэ гэв.

Эрчим хүчний зохицуулах хороо хуулийн хэрэгжилтийн хүрээнд хэмнэлтийн менежер, аудитор бэлтгэх сургалтыг тасралтгүй зохион байгуулж, аж ахуй нэгжүүдийн төлөвлөсөн 990 нэр төрлийн арга хэмжээг дэмжиж байна. Мөн “Тогоо тохируулъя” зэрэг хэмнэлтийн аяныг өрнүүлж, ахуйн хэрэглээнд эрчим хүч хэмнэх боломжийг олон нийтэд таниулах ажлыг хийж буй.
2026 онд эрчим хүчний хомсдол үргэлжлэх төлөвтэй байгаа бол 2027 он гэхэд шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орж, нийлүүлэлт хангалттай болох төлөвтэй байна гэж салбарынхан онцолж байна. Эрчим хүчний үнийн шинэчлэлтэй холбоотойгоор хэрэглэгчдийн хэрэглээний хандлага сайжирч, илүү хариуцлагатай болсон нь эерэг үр дүн дагуулж буй ажээ.