УИХ-аар 2024 оны 4-р сард Гаалийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гурил, улаанбуудайн импортын татварыг хэмжээгүй, хугацаагүй тэглэсэн. Өнгөрсөн жил зудад нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийн үнийг тогтворжуулахын тулд гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүссэн тул хуульд уг өөрчлөлтийг оруулсан юм.
Тэгвэл энэ хууль үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж, гурил, улаан буудайн импортын татварыг тэглэсэн шийдвэрийг цуцлах хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт болж, санал хураалтаар олонхийн дэмжлэг аваагүй унасан юм.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улс стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудайг дотоодоосоо 100 хувь хангах нөхцөл бүрдсэн. Гэвч УИХ-аар өнгөрсөн хавар гурил болон улаан буудайн экспортын татварыг тэглэсэнтэй холбоотой ОХУ-аас 64 мянган тонн бэлэн гурил, 76 мянган тонн улаан буудай татваргүй оруулж ирсэн. Энэ нь дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байсан улаан буудай, гурил үйлдвэрлэлийн салбарт том цохилт болсон бөгөөд гурил үйлдвэрлэл 100 хувиас 60 хувь руу унаж, 40 хувь импортын хамааралтай болсон гэж тайлбарлаж байв.
Хуулийн төсөл унасанд сайд Ж.Энхбаяр бухимдаж, Газар тариалангийн үйлдвэрлэлд хараар бичигдэх хуулийг УИХ баталлаа. Монголд улаан буудайн үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэж үзлээ. Энэ бол манай улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой, харш шийдвэр. Хаврын тариалалт ид явагдаж байхад Монголд улаанбуудай тариалахгүй, гурил үйлдвэрлэхгүй, импортоор хангана гэсэн шийдвэр гаргалаа хэмээн мэдээлэл өгсөн юм.
Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2025.05.23/ нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр сайд бид хоёр гурил, татвартай холбоотой асуудалтай байгаа. Хуулийн төсөл дэмжигдээгүйтэй холбоотой Засгийн газар болон гишүүдийн хэлсэн саналуудыг тусгаж, төсөлд тодорхой өөрчлөлтүүдийг оруулаад Гаалийн албан татвартай холбоотой хуулийн төслийг УИХ-д дахин өргөн бариарай гэсэн санал хэлсэн байгаа.
Тариаланчид үр тариа тарих, үйлдвэрлэгчид гурил үйлдвэрлэхтэй холбоотой асуудал үүсэж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний зохицуулалт, тохируулгыг зайлшгүй хийх шаардлагатай. Иргэд хямд бүтээгдэхүүнийг сонгож идэх эрх нь нээлттэй байх ёстой. Үйлдвэрлэгчид, тариаланчдын бизнест эрсдэл учрахгүй байх ёстой гэдэгтэй санал нэг байна.
Тэгэхээр Ж.Энхбаяр сайд энэ хуулийн төслөө яаралтай горимоор өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй шүү гэв.