Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүй Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэйбаатар өчигдөр /2025.05.12/ хэвлэлд ярилцлага өглөө. Тэрбээр 27 жил бизнес хийж хөлжсөн, охиндоо хүссэн бүхнийг авч өгч, эрхлүүлдэг гэж ярьсан. Түүний ярианд үндэслэн нэр дээр нь бүртгэлтэй компаниудын мэдээллийг шалгасан юм.
Сүйт бүсгүйн аав Ч.Өгөөдэйбаатарын бизнесүүдийн талаарх мэдээлэл
Opendata.mn дэх мэдээллээр "Ай Эс Өү Өү" ХХК нь худалдаа үйлчилгээний чиглэлээр ажилладаг ямар нэг тендэр аваагүй, үйл ажиллагааны мэдээлэл тодорхой бус байна
Ч.Өгөөдэйбаатар нь АНУ-ын Виржиниа мужид “Hunnu Road” нэртэй компани байгуулсан гэж ярьсан. Гэвч Виржиниа мужийн албан ёсны бүртгэлийн системд тус компани нь одоогоор идэвхгүйн дээр орон сууцны зориулалттай хаягт бүртгэгдсэн нь бизнесийн зориулалт бүхий хаяг биш байх магадлалтай байна.
Мөн тэрээр өөрийгөө АНУ-ын Cybertech компанийн Монгол дахь борлуулагч гэж танилцуулсан. Гэвч тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, Монгол дахь албан ёсны төлөөлөл, борлуулалтын сүлжээ нь тодорхойгүй байна.
Цахим дахь эдгээр баримтаар Ч.Өгөөдэйбаатарын бизнесийн цар хүрээг бүрэн нотлох боломжгүй бөгөөд маш их эргэлзээ төрүүлж иргэдийг бухимдуулж байна. Хууль хяналтын байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж, эцсийн хариултыг олон нийтэд өгөх ёстой юм.