"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн хяналтын менежер Э.Тамир "Муурын хоол, муурын цээживч, чипс, шартахаас хамгаалж уудаг шингэн зэргийг худалдаж авсан" гэж мэдэгдсэн юм.
Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржаваас тодруулахад "Би энэ ажлыг хагас жилийн өмнө авсан. Өмнөх улсуудтай холбоотой ийм асуудал гарсан. Тухайн үед манай компани 1000 ажилтантай байв. Ажилтнууд урагшаа ээлжээр явж ажилладаг. Тэдний хоолны мөнгийг компаниас бэлэн өгөөд, баримтаа авчраарай гэдэг.
Нэг ажилтан 60 мянган төгрөгөөр нохой муурын хоол авахдаа компанийн кодоор НӨАТ-ын баримтаа шивүүлсэн юм билээ. Бид ажлын хэсэг гарган, шалгахад тэр баримтыг манайх бүртгээгүй байсан" гэв.