Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оноос 6600 буюу 10.3 хувиар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 0.3 хувь буюу 154 эх гэртээ төрсөн байна.
2024 онд нийт 57.8 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 6600-гаар буюу 10.2 хувиар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар харахад 5-р сард хамгийн их буюу 5000 хүүхэд мэндэлсэн бол нэгдүгээр сард хамгийн бага буюу 4700 хүүхэд төржээ.
Төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК) нь 15-49 насны нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт 1980 онд 6.4 байсан бол 1991 оноос огцом буурч 4.0, 2003-2005 онд хамгийн бага 2.0 болсон. Улмаар 2014 он хүртэл аажмаар өсөж 3.1 хүрсэн ч 2023 оны байдлаар 2.7 болж буурсан байна.
ҮСХ-ноос тооцоолсноор сүүлийн 10 жилийн дунджаар нийт төрсөн эмэгтэйчүүдийн 78 хувийг 20-34 насныхан эзэлж байна. 2024 оны урьдчилсан тооцооллоор 20-34 насны эмэгтэйчүүд 369.7 мянга болж 2012 оноос хойш жилд дунджаар 10.2 хувиар буурчээ.
Хүн амын насны бүтцийг 2014 болон 2023 оны нас, хүйсийн суваргаар харьцуулан харвал 2014 онд 10-19 насныхан бусад насны бүлгээс харьцангуй цөөн байсан бөгөөд энэ насны бүлгийнхэн 2023 онд нөхөн үржихүйн насны хүн амд шилжсэн нь төрөлт буурах нэг шалтгаан болсон гэж дүгнэж байна.