gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үндэсний номын сангийн шинэ барилгыг хугацаанд нь дуусгасан бол ₮12 тэрбумыг хэмнэх байв

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-05-01
2
Twitter logo
Г.Тэгшсүрэн
2
Twitter logo
Нийгэм
2024-05-01
Үндэсний номын сангийн шинэ барилгыг хугацаанд нь дуусгасан бол ₮12 тэрбумыг хэмнэх байв Үндэсний номын сангийн шинэ барилгын зураг төслийг “Эгэл” ХХК ийнхүү гаргаж байжээ.

Үндэсний номын сангийн шинэ байрыг ирэх сард нээхээр төлөвлөжээ.

Номын сангийн шинэ барилга барих шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг одоогоос 16 жилийн өмнө буюу 2008 онд гарч байв. Барилгын санхүүжилтийг Төсвийн тухай хуульд тусгаж, барилгын ажлыг 2014 онд эхлүүлсэн гэдэг ч 2012 болон 2013 оны төсвийн тухай хуульд уг төсөл, арга хэмжээ огт тусгагдаагүй байсныг Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” ТББ-аас хийсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт болон хэрэгжилтийг судалгаанд дурджээ.

Энэ талаар Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” ТББ-ын судлаач С.Баттулга “Үндэсний номын сангийн шинэ барилга удахгүй ашиглалтад орох гэж байна. Үндсэндээ 2012-2015 онд төсөл хэрэгжих бөгөөд бид 2015 онд номын сангийн шинэ барилгатай болох төлөвлөгөөтэй эхэлсэн. Гэтэл түүнээс хойш даруй 9 жилийн дараа барилгыг хүлээн авч байна.

2014 онд барилгын ажлын санхүүжилт нь 12 тэрбум төгрөг байсан бол 2023 онд Төсвийн тухай хуульд суусан шинэ номын сангийн төсөвт өртөг хоёр дахин нэмэгдсэн бөгөөд 24 тэрбум төгрөг болжээ. Барилгын ажил олон жил үргэлжлэхээр үнийн өсөлтийн улмаас анхны төсөвт өртөг хүрэлцээгүй болох нь зүйн хэрэг. Хугацаанд нь дуусгаж чадаагүйгээс болоод жил бүр барилгын материалын, барилга ажлын хөлс нэмэгдэж байна. Нэмэгдэхээс ч аргагүй. Магадгүй 2015 онд буюу хугацаанд нь ажлаа дуусгасан бол өнөөдрийнх шиг 24 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй болохгүй байсан.

Мөн тухайн оны төсвийн тухай хуулийг батлахдаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, дуусах боломжтой хугацаа зэргийг нарийвчлан нягталж, бодит байдлыг үнэлэхгүй, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж дуусах бодитой цаг хугацааг төлөвлөдөггүй нь харагдаж байна. Тухайлбал, 2014 онд 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг санхүүжүүлэх дүнг ердөө 2.2 тэрбум төгрөгөөр тусгачхаад 2015 онд дуусна гэж төлөвлөх нь үндэслэлгүй байна” гэв.

Үндэсний номын сангийн шинэ барилгын төсөвт өртөг жил бүр өссөн байдал. Эх сурвалж: Монгол Улсын 2012-2023 оны Төсвийн тухай хууль.

Ташрамд мэдээлэхэд, Үндэсний номын сангийн барилгыг 1951 онд барьж ашиглалтад оруулсан.  Номын сангийн номын тоо, үйлчлэх хүрээ нь жил бүр өсөн нэмэгдэж уншлагын танхим, фондын даац, орчин нөхцөл нь өнөөгийн стандарт шаардлагад нийцэхгүй, номын сангийн аюулгүй ажиллагааг хангах асуудал тулгарсан. Иймд 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 173 дугаар зарлиг гарснаар СБД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт 0.3 га газар олгосон бөгөөд шав тавьснаас хойш 6 жилийн дараа шинэ барилгын ажил эхэлж байжээ.

Ийнхүү шав тавьснаас хойш 16, барилгын ажил эхэлснээс хойш 10 жилийн дараа Үндэсний шинэ номын сангийн барилга энэ сард ашиглалтад орох гэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан