-ЦЭЦЭРЛЭГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД-
“Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2024.05.22/ боллоо.
Уг хэлэлцүүлэгт сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй эрхлэгч, багш, сурган хүмүүжүүлэгч, тогооч, манаач гээд бүхий л түвшны ажилтнуудын төлөөлөл хамрагдлаа.
СӨБ буюу бидний нэрлэж заншсанаар цэцэрлэгийн байгууллагын үйл ажиллагаанд хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал нь хүүхдийн хоолны чанар хүртээмж, түүний төсвийг нэмэх шаардлага, боловсон хүчний дутагдал гэдгийг ихэнх цэцэрлэгийн удирдлагууд хэлж байна.
СБД-ийн 159-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунчимэгээс энэ талаар тодрууллаа.
- Цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны мөнгө хэд байдаг, цаашид нэмэх шаардлагатай гэж та бодож байна уу?
- Нэг хүүхдийн өдрийн хоолны мөнгө 2475₮ байдаг. Энэхүү зардлыг нэмээд, эцэг эхээс тал мөнгийг нь гаргаад, талыг нь улсаас гаргах нь зүйтэй. Ингэснээр хүүхдийн өдөрт авах илчлэгтээ хангалттай хүрч тэр хэмжээгээр сурах хөгжил, цаашлаад өсөлтөд нь нөлөөлнө.
- Цэцэрлэгийн анги бүрийг камержуулж, эцэг эх хүүхдээ харах нөхцөлөөр хангана гэдгийг албаныхан хэлээд буй. Энэ нь эцэг эхэд давуу талтай ч багш, сурган хүмүүжүүлэгчдэд сөрөг нөлөөтэй юу?
- Энэ бол хоёр талтай асуудал. Шоронгийн хоригдлыг л камераар бүрэн хянадаг. Мэдээж сэтгэл эмзэглүүлэх асуудлууд гардаг, бид ч тэрхүү мэдээлэлд сэтгэл эмзэглэдэг. Гэвч бүтэн өдрийн үйл явдлыг камерын бичлэгээр хүргэхэд асуудал үүснэ. Жишээ нь өдрийн үйл явдлаас хэсэгчлээд зөвхөн хэдхэн минутын бичлэгийг ангийн сошиал группт тавихад эцэг эхчүүдийн зүгээс “Миний хүүхэд алга, харагдахгүй байна” гэх мэт гомдлыг тавьдаг.
Ирэх хичээлийн жилийн шинэ бүтцээр аргазүйч, хөгжмийн багш, биеийн тамир, слесарь, эмчийн орон тоо байхгүй болж буй нь ажилтнуудад маань хүнд тусаж байна
Тэгэхээр үүнээс харахад бүхий л өдрийн турш хүүхдээ харах боломжтой болчихоор “Манай хүүхдийн нус гоожсон байна, манай хүүхэд тэгсэн байна, ингэсэн байна” гэх гомдол их ирж, багшийн ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлэхгүй байх шалтгаан болох сул талтай. Харин эцэг эх нэг өдрийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, тэр үед нь улсаас цалинтай чөлөө олгох гэх мэт байдлаар үүнийг зохицуулах шийдэл бий.
- Боловсролын байгууллагыг бүтцийн хувьд өөрчилж, зарим орон тооны цомхотгол хийх талаар яамнаас хамтарсан тушаал гаргасан. Энэ тал дээр таны бодлыг сонирхмоор байна?
- 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр "Орон тооны хязгаарын жишиг норматив"-ыг салбарын сайд баталсан. Энэ нь цэцэрлэгүүдэд сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм. Учир нь энэхүү жишиг бүтцээр аргазүйч, хөгжмийн багш, биеийн тамирын багш, слесарь, эмчийн орон тоо байхгүй болно. Бид энэ талаар яамны холбогдох албаныхантай уулзахад үүнд зохицуулалт хийнэ гэж хэлсэн ч эцсийн шийдийг бид чих тавин хүлээж байна. Учир нь үүнийг сонссон ажилтнууд маань цомхотголд өртөж, ажилгүй болох вий гэсэн санаа зовнилтой байна.
Жишээ нь манай цэцэрлэг хөгжмийн багшгүй их удсан ч энэ оны гуравдугаар сард их сайн багшийг ажилд авсан. Гэтэл одоо энэхүү орон тооны жишиг норматив гэх үндэслэлээр цомхотголд орох магадлалтай болоод байна. Үүнийг ирэх 2024-2025 оны хичээлийн жилд мөрдөнө гэж байгаа ч өмнөхийг нь хүчингүй болгоогүй тул яг алийг нь мөрдөх эсэх нь бидэнд ч эргэлзээтэй байна.
ЭМЧ: ГЭР ОЙРХОН ГЭЭД ХҮЙТЭНД ХҮҮХДЭЭ МАЛГАЙ, ОРООЛТ Ч ҮГҮЙ АВААД ИРДЭГ ЭЦЭГ ЭХ БИЙ
Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндийн тухайд, ялангуяа ханиад томуу дэгддэг үед цэцэрлэгийн хүүхдэд эцэг эхийн үүрэг, хариуцлага өндөр байх шаардлагатайг СХД-ийн 113-р цэцэрлэгийн эмч М.Бурмаа хэлж байлаа.
Тэрбээр “Эмч хүний хувьд миний ажигласнаар эцэг эх асран хамгаалагчид хариуцлага их сул санагддаг. Цэцэрлэгийн өөрийн дүрэм журмын дагуу хэсэг бүлэг хүүхдэд чиглэсэн нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж буй хэрэг. Халдвар тээсэн нэг хүүхэд ороод ирэхэд л бусад 5-10 хүүхдийг өвчлүүлэх эрсдэл өндөр. Мөн ангийн багш хүүхдийн биеийн байдалд хяналт тавьж, тэмдэглэл хөтөлдөг. Эцэг эхийг буруутгах аргагүй. Нэг өдрийн цалингаа бодоод багшид уух эмийг нь өгөөд аргалахыг гуйдаг. Эсвэл халууныг нь бууруулж гайгүй болгоод өглөө нь өгдөг гэх мэтчилэн тохиолдол гардаг. Тэгэхээр эцэг эх үүнд маш ухамсартайгаар хандах хэрэгтэй санагддаг.
Өөрсдөө бүрэн хувцасласан хэр нь хүүхэд нь нимгэн хувцастай, нус нь гоожоод даарчихсан ирдэг.
Бид “Танай хүүхэд өвдөж болно, гэхдээ та өөрийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдээ өөрөө асрах хэрэгтэй” гэдгийг хэлдэг. Сүүлийн үед дэгдээд буй вирусийн төрлийн ханиад нь заавал антибиотик эм өгөхгүйгээр асаргаа сайн байгаад, шингэн зүйл өгөөд, хүүхдийг унтуулж амраан, тайван байлгавал 2-3 хоногт эдгэхээр байгаа юм. Гэтэл тэгэхгүйгээр цэцэрлэгт явуулаад, тухайн хүүхэд цэцэрлэгтээ ирээд олон хүүхдийн дунд улам ядарч ханиад нь хүндрээд байдаг. Харин байгууллагын зүгээс халдвар хамгааллаа сахиж урьдчилан сэргийлж, багш нар хийх ёстой ажлаа хийдэг. Тиймээс эцэг эхийн зүгээс хариуцлагаа нэмээсэй гэж хүсдэг.
Жишээ нь нийтийг хамарсан дархлаажуулалтаас нь хоцроох тохиолдол цөөнгүй бий. Мөн хүүхдийн хувцаслалтын асуудал байна. Өөрсдөө бүрэн хувцасласан хэр нь хүүхэд нь нимгэн хувцастай, нус нь гоожоод даарчихсан ирдэг. Гэр ойрхон юм чинь гээд өвлийн хүйтэнд хүүхдээ бээлий, малгай, ороолт ч үгүй аваад ирдэг эцэг эх бий. Энэ мэт хайхрамжгүй асуудлаас болж хүүхэд бас өвддөг” гэсэн юм.