gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөнөөлт шавжтай тэмцэхэд EarthRanger программтай, сар цэнэгээ барьдаг гар утас ашиглана

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-06-03
11
Twitter logo

“Эрүүл ой” төсөл хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Төслийн хүрээнд ойн хөнөөлт шавжтай үе шаттай тэмцэж, судалгаа хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд хөнөөлт шавжийн тархалтыг илрүүлэх дэвшилтэт  технологийг нэвтрүүлэхэд илүүтэй анхаарчээ.

Энэ хүрээнд  “EarthRanger” программыг нэвтрүүлж туршилт хийж, сургалт зохион байгуулсан байна. Тус программд Монгол орны ойн хөнөөлт шавжийн тархалтын мэдээллийг оруулж, цаг үеийн давтамжуудыг суулгажээ. Ингэснээр тухайн цаг үед аль аймаг, аль сумын, аль нутаг дэвсгэрт ямар төрлийн хөнөөлт шавж, хөгжлийн аль шатанд явааг тодорхойлох боломжтой болсон аж. Улмаар ойн ажилтнууд энэ мэдээллийг маш хурдтай дамжуулж, мэдээллийг төвд нэгтгэж хөнөөлт шавж устгах бодис цацах онгоцыг хаашаа нисгэх, газрын баг хаана ажиллах зэргийг цаг алдалгүй тодорхойлох боломж бүрджээ.

“EarthRanger”  нь шавжийн тархалтыг илрүүлэх өндөр хүчин чадалтай программ. Өнгөрсөн жилээс программыг ойн ажилтнууд туршилтаар ашиглаж эхэлсэн бөгөөд үүнийг боловсруулсан мэргэжилтнүүдийг Монголд урьж ажиллуулж ойн ангийн мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулсан байна. Өнөөдөр программыг суурилуулсан өндөр хүчин чадалтай гар утсыг ойн ажилтнуудад хүлээлгэн өгөв.

“Рио Тинто Монгол” ХХК-ийн Түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Даваасүрэн “Ойн газар болон манай хоёр байгууллага хамтран “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байгаа. Төсөл гурван жил хэрэгжинэ, нийт 7.4 тэрбум төгрөгийн өртөгтэй. Монгол оронд тогтвортойн ойн менежментийг хэрэгжүүлэх, тэр дундаа хөнөөлт шавжийн асуудлыг олон улсын түвшинд хүргэх зорилготой.

Монгол Улсын нийт газар нутгийн 8 хүрэхгүй хувь нь ой. Гэтэл ойд гурван хүчин зүйл сөргөөр нөлөөлж байгаа.

  1. Түймэр
  2. Хөнөөлт шавж
  3. Хүний хүчин зүйл

Ойн хөнөөлт шавж ковидын дараах 3-4 жилийн хугацаанд зохистой хэмжээнээс маш ихэссэн. Ой хөнөөлт шавжид хоёр жил идэгдчихвэл дахиж ургахгүйгээр үхэждэг. Тэгэхээр бид улс, орноороо “Тэрбум” мод хөдөлгөөн өрнүүлж тарьж, ургуулахаас гадна одоо байгаа ойгоо хамгаалах асуудал чухал. Хамгаалахгүй бол ой, мод жилдээ тэрбумаараа үхжих асуудал тулгарсан тул энэ төслийг эхлүүлсэн.

Төслийн хүрээнд олон ажил хийж байна. Бид хөнөөлт шавжийг “Утаагүй түймэр” гэж нэрлээд байгаа. Учир нь утаат түймрээс ялгаагүй хохирол учруулж маш их газар, талбайг хамарч иддэг. Төслийн хугацаанд 300 мянган га ойд тэмцлийн ажлыг явуулж, хөнөөлт шавжийг зохистой тоо хэмжээнд нь хүргэж ойролцоогоор 1.1 тэрбум модыг аврахаар төлөвлөсөн.

Мөн хийж байгаа ажил ямар үр дүнтэй үргэлжилж байна вэ гэдгийг тодорхойлох хиймэл оюун ухаанд суурилсан EarthRanger программыг хөгжүүлсэн. Дата байх тусам санал, зөвлөмж үндэслэлтэй байна. Түүнчлэн хяналт, шинжилгээ үнэлгээ хийхэд энэ программ маш чухал. Үүгээр төлөвлөгөөний дагуу ажил явж байна уу гэдгийг хянах бүрэн боломжтой.

Төслийн хүрээнд мөн боловсон хүчний чиглэлд анхаарч байна. Харамсалтай нь Монгол Улсад ойн мэргэжлээр, шавжийн чиглэлээр сурах хүн цөөн. Жилд 2-3 хүн төгсдөг, зарим жил төгсөгчгүй ч байдаг. Тиймээс бид төслийн хүрээнд санхүүжилт, оюутны судалгааны тэтгэлэг олгодог, олон улсад аялал хийж туршлага солилцуулдаг” гэлээ.

"Ойн Таксаци" ХХК-ийн ерөнхий инженер Х.Пүрэвжаргал “Манай компани ойн хөнөөлт шавжийн тэмцлийн чиглэлээр улс даяар үйл ажиллагаа явуулдаг. Монгол оронд навч, шилмүүсний 6 гол хортон шавж байгаа. Эдгээр нь байгаль, экологийн онцлогоос шалтгаалаад 5-8 жилийн хугацаанд нэг удаа олширдог.

Шавж бол байгаль, экологийн нэг бүтээгдэхүүн учраас бүрэн устгана гэж байхгүй. Шавж давтамжтайгаар хэт олширдог. Модны эх, үрийн жил гэж байдаг шиг шавж ч байгаль, экологийн онцлогоос шалтгаалаад хэт олширдог. Үүнийг зохист түвшинд аваачихын тулд л тэмцлийн ажил явуулж байгаа юм.

Өнөөдөр бидэнд компьютерын адил хүчин чадалтай, цэнэгээ удаан барьдаг, их багтаамжтай гар утас хүлээлгэн өглөө. Бид ихэнхдээ л хөдөө, хээр ажиллана. Тиймээс бидний ажилд маш их хэрэг болно гэж бодож байна. Эхлээд бид судалгаагаа хийнэ. Ингээд өдөр болгоны мэдээгээ Ойн газар руу явуулдаг. Энэ мэдээллээ маш хурдан дамжуулах боломж бүрдэж байна. Утсаар ярина, уул гарч сүлжээтэй газар очно гэх мэт асуудалгүй шууд л энэ программаараа дамжуулчихна. Мэдээллээ 1000 километрийн цаанаас илгээсэн ч секундийн дотор л хотод ирчихнэ гэсэн үг” гэлээ.

“EarthRanger” программыг суурилуулсан энэхүү гар утас нь сар гаруйн хугацаанд цэнэгээ барьдаг, ус, доргилтын хамгаалалттай аж. Гар утсыг аж ахуйн нэгжүүд болон ойн ангийн төлөөллүүдэд гардуулан өглөө. Өмнө нь ойн судлаач ажилтнууд мэдээллээ гараар тэмдэглэж авна, үүний дараа эксел программ дээр оруулж дата гарган авдаг. Ингээд мэдээллээ илгээх гэсээр дунджаар 2 сарын хугацаа зарцуулдаг, улмаар хөнөөлт шавжтай тэмцэх ажил удааширдаг байсан. Харин Earthranger программд газар дээрээ мэдээллээ оруулж, тэр мэдээлэлд нь үндэслэн ажлын төлөвлөгөө гаргах хүмүүст секундийн дотор хүрэх боломж бүрдэж буйг Ойн газрын дарга Б.Оюунсанаа тодотголоо.

Мөн тэрбээр “Хөнөөлт шавжийн эсрэг тэмцлийн ажлаа хийхээс өмнө нэгж талбайд байгаа тоог гаргаж ирнэ. Харин тэмцлийн ажлаа хийсний дараа 7-21 хоногийн дараа үр дүнг үздэг. Модон дээрээ очоод доргиох байдлаар тоолдог.

Анх 1000 ширхэг байсан бол тэмцлийн ажлын дараа 100 ширхэг болж буурах байдлаар ажилладаг. Энэ мэдээллийг маш хурдтай дамжуулж байгаагаар бидний өнөөдрийн энэ хөгжүүлж байгаа системийн ач холбогдол юм. Ингэснээр цаг хугацаа хэмнэнэ, зорилтот газруудыг зөв дараалалд оруулж, дараагийн асуудлуудыг тодорхойлдог” гэв.

Энэ зуны хөнөөлт шавжтай тэмцэх ажил өнгөрсөн 7 хоногт эхэлжээ. Улсын хэмжээнд 331 мянган та талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс181 мянга га талбайд онгоцоор, нийт 16 аймаг, 120 гаруй сум, Богд уул, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын талбай, нийслэлийн ногоон бүсэд тэмцлийн ажил хийх аж.

Ташрамд мэдээлэхэд, БОАЖЯ-наас явуулсан судалгаагаар Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас тогтмол хийгддэг ойн хөнөөлт шавж устгалын ажлууд хойшлогдон, тэмцлийн хүчин чармайлт үр дүн багатайгаас үүдэн 2022 онд хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүртлээ их хэмжээгээр нэмэгдсэн байна.

Нийт 700 мянган га орчим ой хөнөөлт шавжид нэрвэгдсэн гэсэн тооцоо гарсны дотор 11 аймгийн ойн сан бүхий газар, Богдхаан уулын улсын тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ой багтжээ. БОАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс нэн даруй үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 1.1 тэрбум мод үхэж, 126,000 га ойн сан доройтолд орно гэж  дүгнэсэн байна.

Иймд Рио Тинто компанийн 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгээр, БОАЖЯ-ны удирдлага дор, Олон улсын байгаль хамгаалах байгууллагын ойн мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх “Эрүүл ой” төслийн хүрээнд хортон шавжаас үүдэлтэй нийт доройтсон газар нутгийн тал хувийг хамарсан тэмцлийн ажлыг 2023-2025 онд хийж, шинэлэг бөгөөд олон улсын шилдэг арга, техникийг нэвтрүүлнэ. Үр дүнг 90 гаруй хувьд хүргэх, урт хугацаанд ойг хөнөөлт шавжаас тогтвортой хамгаалах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хийхээр төлөвлөжээ. 

Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилж буй тус төслийн үр дүнд ой модыг хамгаалж ан амьтан, ургамлын төрөл зүйл устах, цэвдэг хайлан гадаргын усны нөөц багасах, хуурайшил үүсэх зэрэг аюулаас хамгаалж ой мод дахин ургах чадваргүй болохоос сэргийлэх юм.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан