МАН-ын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ:
Би УИХ-ын Ёс зүйн хороог ахалж байв. УИХ-ын ёс зүйн дүрмийг батлуулсан. Хулгайч нар өмнө нь ямар байсан гэхээр шоронд ороод шоронгийн худаг дээр эсвэл номын санд нэг жил ажиллаад л гараад ирдэг байв. Бид үүнийг хуулиар хаасан. Төрөөс хулгай хийхийн тулд эхнэр эсвэл нөхрөө дарга болгодог. Л.Оюун-Эрдэнийн хувьд хөөрийн нэлээн зүтгэлээ. Би хол байгаа тул чухам ямар шалтгаанаар огцорсныг мэдэхгүй.
Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн яриад байгаа, хууль бусаар олсон хөрөнгийг хураах тухай хуулийг бид батлуулах гээд чадаагүй юм.
Г.Занданшатарыг би Хөдөө аж ахуйн дэд сайд байхаас нь мэднэ. Аав нь манай Хэнтий аймагт анхны сангийн аж хуйн шанг татсан хүн байгаа юм. Ээж нь их шүтлэгтэй хүн, бид Ганданд эргэл мөргөлөөр их таардаг байв.
Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү. УИХ-д бид хамт ажилласан. Буруу булхай юмтай холбогдохгүй хүн.
Гэхдээ том албан тушаалд очсон хүмүүс аль өөрчлөгдөхийг тэр гэх вэ. Одоо сайхан ярьдаг хүн олон болжээ. Гэвч үг үйлдэл нь их зөрдөг. Үгийг нь биш үйлдлийг нь харж сонголтоо хийх ёстой гэв.