Та халуун сүүтэй болон бор цайгаар үнэгүй үйлчилдэг кафе гэж сонсож байсан уу? Тийм үйлчилгээ үзүүлдэг газар бол “Бяцхан Будда” кафе юм.
Энэ удаагийн “Гарааны бизнес” буландаа бид Гандантэгчэнлин хийдийн хаяанд орших, энэхүү гэгээлэг кафег онцолж байна.
Биднийг очиход кафе үйлчлүүлэгчээр дүүрэн, дарааллаа хүлээх хүмүүсийн цуваа тасрахгүй байлаа. Тэд аль хэдийн байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. Энд лам нар, хийдэд шавилан суудаг ламхай хүүхдүүд, сүсэгтэн олон тогтмол үйлчлүүлдэг байна. Кафены орчин нь буддын соёлын уур амьсгалтай уялдан, үйлчлүүлэгчдийн сэтгэлд амралт, тайтгарлыг авчрах орон зайг бүрдүүлжээ.
Тус кафег үүсгэн байгуулагч Б.Цэцэгбалжид сэтгүүлч мэргэжилтэй. Тэрээр багаасаа хоол урлаж, нарийн боов, бялуу гээд төрөл бүрийн амттан хийх дуртай байжээ. Энэ хүсэл сонирхлоо даган “Амино дриймс” ХХК бялууны кафег анх нээж, таван жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Харин жилийн өмнө бизнесийн чиглэлээ өөрчлөн, нийтийн хоолны чиглэлд төвлөрөн “Бяцхан Будда” кафег нээсэн байна.
Б.Цэцэгбалжид, "Миний хамгийн сайн чаддаг зүйл юу байж болох талаар их бодсон. Эцэст нь хүмүүст найрсаг, халуун дулаан мэдрэмж төрүүлж ажиллахдаа би хамгийн жаргалтай болдгоо ойлгосон. Мөн би буддын шашинтай. Миний дуртай зүйл, итгэл үнэмшил хоёр нэгдээд энэ газрыг бий болгосон. Буддын шашинд суурилсан энэрэл, хайр, амар амгалангийн философийг энэ орчинд шингээхийг зорьсон" гэв.
"Бяцхан Будда” гэх өхөөрдөм нэрийг сонсох төдийд л хүмүүст аз жаргал, хайр цацруулсан дүр орж ирээсэй гэж хүссэн тул энэхүү нэрийг хайрлажээ. Кафены байршлыг хийдийн ойролцоо сонгосон нь шалтгаантай. Учир нь Гандангийн ариун хийдийн хаяанд байх энэ газар сүсэгтэн олны буян хураах сэтгэлтэй уялдан,эерэг энерги дүүрэн уур амьсгалыг бий болгодог байна. "Бяцхан будда кафены давуу тал нь найрсаг, халуун дотно үйлчилгээ. Тэдний хандлага, харилцаа болон кафед зочлон ирсэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаас илхэн байлаа.
“Бяцхан Будда” кафе нийт 10 ажилтантай. Тэд нийслэлийн ерөнхий боловсролын төрөлжсөн сургалттай 112-р сургуулийн бага ангийн сурагчдын үдийн цайг бэлтгэхээс гадна үйлчлүүлэгчдээ зориулсан органик хоолны баялаг цэстэй.
Ямар ч амтлагч хэрэглэдэггүй тул хоолны дэглэмтэй хүмүүс үйлчлүүлэхэд аюулгүй, тохиромжтой. Цаашид тантай сүүтэй цай, тантай шөл зэргийг шинэчлэн цэсэд оруулж, уламжлалт анагаах ухаанд тулгуурласан цай хоолоор үйлчлэх зорилготой гэв.
Тус газрын бас нэгэн онцлог нь зорин ирсэн үйлчлүүлэгчдээ халуун сүүтэй болон бор цайгаар дайлдаг. Лам нар, ламхай хүүхдүүдэд худалдан авах чадварт нь нийцсэн хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг байна.
Б.Цэцэгбалжид "Нийгмийн хэцүү энэ цаг үед бидэнд бухимдах шалтгаан их. Гэхдээ сэтгэлээ амрааж, амгалан байх орон зай дутагддаг. Тэр орон зай нь манай кафе байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг".
"Бяцхан Будда" кафе БГД-ийн 6-р хороо, Гандантэгчэлин хийдийн зүүн талд Монголын бурханы шашны их сургуулийн 1 давхарт байрладаг.