gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо мэдэгдэлдээ уралдаанч хүүхдүүдийг огт дурссангүй

Б.Эрдэнэчимэг
Спорт
2025-02-03
66
Twitter logo

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.  Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Уяачдын зөвлөлийн тэргүүлэгч А.Жавзанчойжий, Зөвлөлийн тэргүүлэгч Н.Галбадрах нар дараах мэдээллийг өглөө.

-Бид удахгүй 2-р их хурлаа хийнэ. Сэтгүүлчид та бүгдэд нээлттэй болох тул ирж мэдээ, сурвалжилга бэлдээрэй. Энэ холбоо 2019 онд байгуулагдсан. Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдаанд монгол үүлдрийн адууг уралдуулж,  ЮНЕСКО-д бүртгэгдсэн өв соёл болох наадмаа хамгаалах юм.

Наадмаар ямар адуу уралдах нь тодорхойгүй байгаа нь наадмын өв соёлыг гажуудуулж байна. Монгол адуу уралдсанаар өв соёлоо хамгаалж чадна. Манай холбооны 2-р их хурал энэ сарын 17-нд Төрийн ордонд болно. Оролцох хүсэлтэй хүмүүс mongolmagnai.mn цахим хуудсаар бүртгүүлнэ.  

Сэрвээний өндөр монгол адууг ялгах ганцхан үзүүлэлт нь. Энэ арга зөв бол яагаад нэг ч монгол адуу түрүүлсэнгүй, айрагдсангүй вэ?

Бид 2019 оноос хойш Улсын баяр наадмын тухай хуулийг батлахад оролцон ажилласан. Тус хуулийн 10.1-т “Үндэсний хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн зургаан насны ангиллаар зохион байгуулна” гэж заасан.

Гэвч энэ заалт өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Монгол үүлдрийн адууны стандартыг 2020 онд баталсан. Энэ стандартад их насны морины үзүүлэлт байхгүй гэдэг үндэслэлээр дээрх заалтыг гурван жилийн турш хэрэгжүүлсэнгүй.

Монгол үүлдрийн адууны стандартыг энэ оны зургаадугаар сарын 1-нээс шинэчилнэ. Ингэснээр 10.1 дэх заалтыг биелүүлэх боломжтой болно. Энэ стандартыг ХХААХҮ-ийн эрх ашгийн зөрчилтэй сайд нар шалтгаангүйгээр хэрэгжилтийг нь хойшлуулсан. Сайд асан Х.Болорчулуун, одоо УИХ-ын гишүүн болсон З.Мэндсайхан нар стандартыг батлаагүй. Иймд бид Ж.Энхбаяр сайдад энэ асуудлыг уламжилсан. Стандартыг шинэчлэх ажлын хэсгийг байгуулсан гэх мэдээлэлтэй байна.

Бид 2022 оноос хойш монгол адууны стандартыг батлуулахын төлөө ажиллалаа. Төрийн ордонд болох хуралд малчид, уяачид ирж оролцон, монгол наадмаар монгол морь л уралдах уриалгад нэгдэж, дуу хоолойгоо өргөөрэй. 2022 оноос хойших наадамд нэг ч монгол адуу айрагдаагүй.

Уг нь парламентаас баталсан хуулийг Засгийн газар, тэр дундаа Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан биелүүлэх үүрэгтэй ч хуулийг хэрэгжүүлээгүй. Засгийн газар ажлаа хийхгүй байна.

Монгол удмын адууны удмын санг хамгаалах цогц төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Үндэсний их баяр наадмыг дагаж гаргасан хуульд тусгасан.  Бид энэ асуудлыг Стандарт хэмжил зүйн газарт олон удаа тавьсан. Бас л шийдээгүй. Ж.Энхбаяр сайд эдгээр асуудалд анхаарна гэж найдаж байна.

Бид адуу дагасан өв соёлоо хамгаалахад бэлэн. Уралдааны морины сэрвээг хэмжих нь буруу, бид үүнийг дэмжихгүй. Харин морь бүрийг нэг удаа бүртгэж, чиптэй болгох нь зөв. Учир нь сэрвээний өндөр монгол адууг ялгах ганцхан үзүүлэлт нь. Энэ арга зөв бол яагаад нэг ч монгол адуу түрүүлсэнгүй, айрагдсангүй вэ?

Морин спорт уяачдын холбоо ч эрлийз морьдыг тусад нь уралдуулах ёстой гэдэг ч бид аргачлал дээрээ санал нийлдэггүй.  Х.Болорчулуун, З.Мэндсайхан нарын эрлийз морьд улсад айрагдсан шүү дээ.

Үндэсний баяр наадмын тухай хууль зөвхөн жил бүрийн долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд болох морин уралдааныг зохион байгуулдаг. Тэгвэл бусад үед болох уралдааны зохион байгуулалт, аюулгүй байдлыг хэн, хэрхэн хангах нь тодорхойгүй байна. Иймд Морин уралдааны тухай хуулийг тусад нь батлах шаардлагатайг 2019 оноос хойш илэрхийлсэн гэв.

Тэд дээрх мэдэгдлийг хийхдээ уралдаанч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар огт дурссангүй.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан