МАН-ын Бага хурлын шийдвэр 04.00 цагт гарлаа.
Хурлын шийдвэрийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулав. Тэрээр, АН Хамтарсан Засгийн газарт орохдоо байгуулсан гэрээг зөрчсөн тул хуралд оролцсон гишүүдийн олонх тус намыг хамтарсан Засгийн газраас гаргах нь зөв гэж үзлээ. Харин ХҮН-тай цаашид хамтран ажиллана.
АН-ын, Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон гишүүд гэрээгээ удаа дараа зөрчсөн, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулсан талаар гишүүд хөндөв. Гэхдээ Засгийн газар цаашид 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Бага хурлын гишүүд олонхоороо энэ шийдвэрийг гаргасан тул хамтарч ажиллаж байгаа улс төрийн намуудад энэ тухай танилцуулна. Хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд танилцуулж, дараагийн алхмыг хийнэ" гэв.
Ардчилсан нам нь Засгийн газарт хамтарч байж, сөрөг хүчин шиг ажиллаж байна гэж олон гишүүн үзжээ. Зам тээврийн сайд Ж.Дэлгэрсайхан Сайд нарын томилгоог огт хэлэлцээгүй гэв. Мөн Бага хурлаас гаргасан тогтоолд аль нэг намын нэрийг заагаагүй аж.
Хамтарсан Засгийн газарт АН-аас
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
- Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр,
- БХБ-ын сайд Ж.Батсуурь,
- ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл,
- БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа,
- ЦХХХ-ны сайд У.Баатархүү,
- 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
- Хяналт үнэлгээний үндэсний хорооны даргаар Э.Одбаяр тус тус ажиллаж байна.